Бичлэгийн тоо 5,522
Буман цагаан eрөөл хадган дээрээ дэлгэж
Буурлын тохой түшин алсаас үр нь золгоё
Бүжинлхамын тарни хадган дээрээ дэлгэж
Бүртийн суугаа ээждээ учрал урин золгоё
Эхийн цагаан сэтгэл хадган дээрээ дэлгэж
Энхрий жаахан үрсдээ хацар хүргэн золгоё
Халтар манан хөөрөг хадган дээрээ дэлгэж
Халхын сайхан эрчүүдтэй хийморь зөрүүлэн золгоё
Үүлэн цэнхэр торго хадган дээрээ дэлгэж
Үзэсгэлэн гоо бүсгүйчүүлтэй бэлэг солилцон золгоё

Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой,
Сар шинэ дээ сайхан шинэлээрэй............