Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
[ 2011.02.01 ]

Хүмүүс хүүхдээ сульдаа өвчнөөс сэргийлэхийн тулд "Д" амин дэм уулгах ёстой. Гэхдээ тун, хэмжээг нь сайн тохируулж өгөхгүй бол ноцтой үр дагаварт хүрч болзошгүйг эхчүүд тэр бүр сайн мэддэггүй.
Иймээс ч Д аминдэмийг хүүхдэдээ хамаагүй өгч болохгүй. Гэтэл "Д" аминдэмийг тун хэмжээг нь тохируулж өгөөгүйгээс хүүхдэд эргээд сульдаа өвчин үүсгэдэг байна.
Ингэж үүссэн сульдааг эргээд "Д" аминдэмээр засахад, маш хэцүү байдаг. "Д" аминдэмийг нарийн мэргэжлийн эмчийн заавраар биеийн жинд нь тооцож, урьдчилан сэргийлэх тунгаар юм уу, эмчилгээний тунгаар өгөх нь хамгийн сайн үр дүнтэй.