2010 оны "Цагаан уул" наадамд  тэргүүн байрын шагнал эзэлсэн шүлэг.

remember2.jpg  

Тунгалаг өглөөний нарыг хүлхэх
Хэт эртийн шаналан минь
Тодорхой гэгээн сарны
Хэзээ ч үл тасрах гэрэл минь
Зүрхний алтан хуудаснаа
Хөндүүр зовнилыг амтлуулах
Зүр гурхан салхины
Хамар цоргим сэнгэг үнэр минь
Зөрөөд өнгөрөхөд чинь
Гишгэх хөлийн чинь чимээг чагнамаар
Зөөлхөнөөр үс чинь намирахуйд
Гөлгөлж буй мод бүхэнд нэр хайрламаар
Санахын жаргал эдлүүлж
Өөр нэгэнтэй нүдэн дээр минь тэврэлдэх
Саруулхан дүрт
Өнө мөнхийн шүлэг минь

profile