Хүлээж байсан хайраа оллоо гэж би догдолсон

Хайж байсан залуу мөн гэж би итгэсэн

Хагацахгүй юмсан гэж дотроо бас шивнэсэн

Хуурахгүйг хичээж зөндөө би тэвчсэн

       Цаг хугацаа чи  бид хоёрт бүхнийг харуулсан

       Цахилсан гөрөөс мэт он сар өнгөрсөн

       Хэнээс ч амсаагүй аз жаргалыг чамаас би амссан ч

       Хэнээс ч амсаагүй шаналалыг чамаас бас мэдэрсийм

Тэвчиж хүлээж тэсэхгүй нь хайрт минь

Тэртээ тэргүй чи бид хоёр ханилахгүйгээс

Болж бүтэхгүй бүхнийг болгоно гэж өөрсдийгөө хуурснаас

Бурханы чиглүүлж өгсөн өөр өөрийн мөрөө хөөе

       Баяртай хонгор минь сайн суугаарай

       Буцаж эргэхгүйгээр найз нь явлаа

       Бие зүрхний чинь нэгэн хэсэг больё

       Буцаж чамтай дахин учиръя гэвэл......Би       (T-д зориулав)

 

 

 

 

          2011-01-31