САНАСАН СЭТГЭЛ

Сайхан төрсөн чамтайгаа нэг уулзахсан
Санан дурсах сэтгэлээ нэг тайтгаруулахсан
Саяхан дэлбээлсэн сарнай шиг чамайгаа
Санасан шуу гээд цээжиндээ нэг тэврэхсэн
   Уяхан дөлгөөн чамтайгаа нэг уулзахсан
   Ухаангуй дурлах сэтгэлээ нэг амраахсан
   Тэргэл сарны дор чамтайгаа  учраад
   Тэнгэрлэг чинийхээ сайханд би автахсан
Ялдам дөлгөөн чамтайгаа нэг уулзахсан
Яаран тэмуулэх сэтгэлээ нэг жаргаахсан
Хайрын дарсаа цалгиан байж хундагалаад
Хонгор чамтайгаа амтлан амтлан шимэхсэн