Харъяатын тухай шинэ хууль өнгөрсөн 2010оны 5сарын 4-ний өдөр батлагдсан бөгөөд 2011оны 1сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэнэ. (Нэг хэсэг заалт нь 2010оны 5сарын 4-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна.

 Уг хууль нь Солонгос улсын иргэний хүсэлт тавьсан иргэд нь өөрийн улсын ирэгний харьяалалаас татгалзахгүйгээр Солонгос улсын иргэн болох ба нэг ёсондоо хоёр улсын иргэншилийг хүлээн зөвшөөрч байгаа болхоор Солонгос улсын иргэний болоход Монгол улсын иргэншлээс гарах шаардлаггүй юм.

 

 

сайн байна уу?

  Монгол улсын талаас 2 иргэншилийг хүлээн зөвшөөрөөгүй  байгаа. Мөн Монгол улсын иргэн 2 иргэншилтэй болсон тохиолдолд арга хэмжээ авах тухай дэлгэрэнгүй хууль ч гараагүй байгаа юм. Тийм учир нэг талаас хууль байхгүй нөгөө талаас хамааралгүйгээр өөр орны иргэнд хамаарагдаж болох талтай учир Монгол улсын иргэншилээс гаралгүйгээр давхар иргэншилтэй болж болох талтай юм. Хэрвээ давхар иргэншилтэй болбол хилээр гарахад асуудал үүсэж болох юм. Аль орны паспортоор гарах гэдэг нь Солонгос паспортоороо хил гарчаад Монголд очиод Монголын  иргэнээрээ амьдар ч бас болохгүй юм. Тийм учираас энэ асуудал маш ээдрээтэй болон Монгол улсын талаас хурдан энэ асуудал дээр арга хэмжээ авах байх гэж бодож байна.