Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Гэнэт сэрсэн хүн мэт "Утаа май, гамшиг боллоо!!!" хэмээн дарга, даамал болгон л хашгиралдах болов."Утаанбаатар" хот болчихлоо хэмээн аль тэртээ 10 гаруй жилийн өмнөөс л нийслэлчүүд халаглацгаах болсон. Жил бүр л утааг бууруулахаар тийм ч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо хэмээн шуугиж байгаад хавар болохоор таг чиг болчихдог уламжлал тогтсон. Тэгээд дахиад л хүйтний эрч чангараад ирэхээр хотын утаа болохоо байлаа хэмээн шуугидаг нь улиг болсон. Харин энэ өнгөрсөн хугацаанд улаанбаатарчууд утааны хоронд идэгдсээр эрүүл мэндээрээ хохирсон гамшгийн түвшинд хүрчихээд байна. Энэхүү чимээгүй гамшигт аюулт тахал нь нийслэлчүүдийн эрүүл мэнд, амь насанд шууд нөлөөлж, утаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл жил ирэх тусам өсч, олон хүнийг хорт хавдраар өвчлүүлэх үндэс суурийг нь тавьж өгч байгааг эмч, мэргэжилтнүүд сануулж, анхааруулсаар олон өвлийг үдлээ. Харин энэ олон жил ярьж байгаа анхааруулга, сануулгыг төр засаг, эрхэм төрийн түшээд, Улаанбаатар хотын удирдах албаны хүмүүс чихгүй мэт үл тоомсорлож ирсэн. Тэр ч байтугай утааг бууруулах ийм ч, тийм ч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна хэмээн утаагаар хөлжиж баяжсан албан тушаалтнууд ч бий. Тэдэнтэй утааг хэрхэн бууруулсан, ямар үр дүнтэй ажил хэрэгжүүлсэн талаар эргэж хариуцлага тооцдог эрх мэдэлтэн, алба, газар, яам огт байхгүй байсаар 2011 онд ч нийслэлчүүд утаандаа хахаж цацсаар явна. Ерөнхийлөгч, өнөөдөр нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд байна гэж анхааруулсаны дараа утааг тойрсон яриа гарч нийгэм тэр аяараа сэрсэн гэж болно. Утаа бол олон жилийн угшилтай асуудал төдийгүй өнөөдөр гамшигт аюул болж Улаанбаатарыг нөмөрчихөөд байгааг яалтай. Тэгвэл Монгол Улс, эх оронд маань өнөөдөр утаатай адилхан гамшгийн хэмжээнд хүрээд байгаа олон хурц асуудал байна. Зөвхөн олны анхааралд өртөөд байгаа нь л утаа. Хамгийн их аюул гамшиг дагуулсан гамшиг нь байгаль орчны бохирдол, цөлжилт, усны хомсдол гэдгийг монгол хүн бүхэн хэлнэ. Бидний бодлогогүй хийсэн эрсдэлт алхам бүрийн цаана "Монгол хүн" хохирч, хэлмэгдээд байгааг яалтай. Монгол Улсад олон нам, олон ургальч үзэл санаа байж болно. Тэд үзэл бодлоо уралдуулж, ажил хэргийг эхлүүлэх ч ёстой. Харин ганцхан зүйл дээр нэг зүг харж, нэг зорилготой байх учиртай. Энэ бол үндэсний эрх ашиг хэмээх "Монгол хүн" бүхний эрх ашиг, эрүүл мэнд байх ёстой. Монгол Улсын иргэн бүхэнд эх орныхоо өмнө хүлээсэн эрх, үүрэг хариуцлага байдаг. Уул уурхайгаас эхлээд ашиг орлого олох бүх үйл ажиллагаа болон хэн нэгний ашиг сонирхлын өмнө талд нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал байх ёстой. Бүхнээс түрүүнд, хөгжлийн тэргүүн зэрэгт М! онгол хүн, Монголын байгаль орчныг эрүүл, саруул байлгахыг л эрхэмлэх нь төрийн засгийн эрхэм үүрэг. Гэтэл өнөөдөр энэ байдал эсрэгээрээ эргэчихээд байна. Тэргүүн зэрэгт байх ёстой эрүүл Монгол хүн ховордлоо. Уул уурхай, алт, нүүрс, эрдэс баялаг бидэнд үсрэнгүй хөгжил авчирна хэмээн өргөн уудам Монгол орныхоо хөрсийг нь эргүүлж, ухаж төнхөн дэлхийн цөлжилтийн төв нутаг болгож орхилоо. Газар нутаг нь цөлжиж, амьдрах нөхцөлгүй болсон нутгийн иргэд төрсөн нутгаасаа дайжиж нийслэл Улаанбаатар хотын хүн амыг 10 жилийн дотор хоёр дахин өсгөлөө. Өнөөдөр Улаанбаатар хотыг XXI зууны орчин үеийн хот гэхээсээ дайжсан хүн амын бөөгнөрөлийн хуаран болгож орхилоо. Монгол Улсын нийт хүн амын тал нь болох нэг сая 200 мянга хол давсан иргэд нь дөрвөн уулын дундах 470 хавтгай дөрвөлжин км нутаг дээр шавааралдан оршин суух болсон. Цэвэр, бохир усны ямар ч сүлжээ байхгүй ил задгай хөрсөндөө бохир бүхнээ шингээж байдаг гэр хороололоор нийслэлээ дүүргэсэн нь үнэхээр хот гэж хэлэх аргагүй болгов. Улаанбаатарын гуу жалга, уул давааг дамнуулан үргэлжилсэн гэр, арзайж сарзайсан банзан хашаагаар хүрээлэгдсэн нийслэлчүүдээс нэн тэргүүнд нялхас нь утаа, тоосонд өртөж амьсгалын замын өвчнөөр өвчилж, эндэх нь эрс нэмэгдсэн. Эмн! элэг т хэвтэж буй хүүхдүүдийн ихэнх нь хоёр сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүд. Энэ насны хүүхэд нь биеийн онцлогоос шалтгаалаад агаарын бохирдол, хуурайшилтад амьсгалын замын өвчнөөр илүүтэй өвддөгтэй холбоотой. Ер нь амьсгалын замаар халдвар авч эмнэлэгт хандах хүүхэд жил ирэх тусам өсч байна. Эх нялхсын эрдэм шинжилгээний төв/ЭНЭШТ/-ийн амбулаторид 2004 онд үзүүлсэн хүүхдийн тоо 60 мянга байсан бол 2009 онд 136 мянга гаруй болжээ. Хүүхдийн клиникийн тасагт жилд 2200 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлдэг үүнээс 1800 нь амьсгалын замын өвчлөл буюу уу! шигний гуурсан эдийн агшилт, хатгалгаа, цагаан мөгөөрсөн хоолойн эмгэг, уушгины хавдар зэрэг бусад төрлийн эмгэгийн улмаас хэвтэж эмчлүүлдэг. Бага насны хүүхэд, ялангуяа 3-5 насны хүүхэд нь харшлын гаралтай шуухинасан байдалтай, уушгиний завсарын эдийн эмгэг хатгалгаатай ирж байна гэж ЭНЭШТ-ийн Хүүхдийн дотрын клиникийн Амьсгалын зам, суулгалт өвчний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.Гэрэлмаа хэлж байна. Агаарын бохирдлыг шууд мэдэрч өвчилж байгаа нь энэ балчирхан үрс. Харин хүүхэд, залуус, ахмад буурлуудаас эхлээд нийслэлийн цөөнгүй иргэд агаарын бохирдлоос үүдэлтэй ямар нэг өвчинг тээж яваа нь одоогоор чимээгүй байгаа ч ганц хоёр жилийн дараа илрэх нь гарцаагүй. Үүнийг Улаанбаатарт нүүрлэсэн утааны гамшиг гэхээс өөрөөр юу гэх билээ? Ямар ч хэтийн төлөвлөлтгүй Улаанбаатар хотын ойрын ирээдүй маш бүрхэг байна. Ёстой нөгөө инерцээрээ л хөдөлж байгаа бөгөөд энэ бэрх зовлонгоо дааж ядсан амьтан болчихоод байна. Өргөн уудам нутагтай монголчуудыг нэг дор шавааралдуулан, амь тэмцүүлж байх ашиг сонирхол хаанаас бий болов! Бодох л асуудал. Өнөөдөр харийн үндэстэн дамнасан том компани, корпорциудаас эхлэн олз ашиг хайсан гадаад, дотоодын доншуурчид бидний эзгүйрсэн өргөн уудам газар нутаг, таны өсч төрсөн нутаг усыг тань орвонгоор нь эргүүлж, ухаж төнхөн элсэн цөл болгосоор байна. Нийслэл хотдоо 6-7 аймгийн хүн амтай дүйцэхүйц иргэд шилжин ирсэн. Тэр хэмжээ, цар хүрээгээр бидний нутаг орон эзгүйрч, тэнд хаанахын хэн гэгч дураар дургиж байгааг тааах аргагүй болов. Өргөн уудам газар нутагтай улс орны иргэд өнөө үед хамгийн баян чинээлэг байх боломжтой. Энэ нь бидний хамгийн том бөгөөд таатай нөхцөл, байдал гэж болно. Гэтэл өнөөдөр манай улсын аймаг, сумын төвийн тал нь эзгүйрч, хөдөө орон нутагт нь өвөлжөө, хаваржаа нь эзэнгүйдэж байгааг яалтай. Төрийн бодлогоор орон нутагт өөрийгөө хөгжүүлэх бүх эрхийг нь өгөөд зогсохгүй санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж хөхиүлэн дэмжих ёстой. Гэтэл нийслэлээс, Засгийн газраас, УИХ-аас аймгийн төсөв, санхүүг нь хөтөлж, эрхийг нь хязгаарлаж ирсэн нь орон нутгийг эзэнгүйдүүлэх нэгэн том хөшүүрэг болсон. Хүн бүхэн төрсөн орон нутагт нь Улаанбаатар хотод байдаг шиг хөгжилтэй, цахилгаантай, худалдаа үйлчилгээтэй, сургуультай, ажлын байртай байвал заавал нийслэлийг зорих гэхгүй л болов уу. Зам дагаж хөгжил гэдэг. Тэгвэл иргэний хувь, хишиг гэх үргүй зардал гаргаж ард иргэдээ түр зуур амь зогоох төдийгөөр хуурч байхын оронд, нэтэл орныг нь дэд бүтэц, зам харгуйтай, гэрэл цахилгаантай болгоход нь тэрбум тэрбумаар зарцуулж бүтээн босгож яагаад болохгүй гэж. Монголчуудын төрсөн нутаг ус, газар шороо минь, алтан нутаг минь гээд байдаг нөгөө жалга довны үзэл, нутаг амь нь ийм хэврэгхэн гэж үү? Хот бараадаж суучихаад нутаг орноо харж үзэж байна гэж ганц нэг удаа очиж, суварга босгож, уул овоо тахиж, наадам хийж хурдан морь уралдуулж нутаг орноо талхалж байгаагаа эрхэм төрийн түшээд их том үйлс бүтээсэн мэт маадайх болсон нь өнөөдөр хэнд ч сонин биш болжээ. Харин ч нутгийн зон олноо доромжилж, дорд үзэх болсны илрэл бус уу? Таны өсч төрсөн нутгийн гол ус нь ширгэж, хатаж, хээр тал, уул толгод нь цөл! жин гундаж, ой хөвч нь устаж бохирдож, үгүйрэн эзгүйрч байгааг нутгаасаа дайжсан монголчууд минь нэгийг эргэцүүлэн бодох цаг ирлээ. Өвөг дээдэс, аав ээжийн тань унаган нутаг эзэнгүйрчихээд байхад та хотын хүн болох гэж их хотын хог, үнс, утаан дунд ажилгүй, ая тухгүй манаргаж явах ч гэж дээ. Гэхдээ энэ нь өнөөгийн төр засгийн буруу бодлогын үр дагавар. Бас таны ч буруу бий. Нутаг амьтай монголчууд минь! Улаанбаатар хотод аж амьдралаа дээшлүүлэх гэж ирсэн нутаг орноосоо дайжсан иргэддээ боломж олгоё. Нутаг усандаа очихыг хүсч байгаа иргэн, айл өрхөд төрөөс нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олгож, илгээлт өвөрлүүлэн явуулах уриаг дэвшүүлэе! Өнөөдөр төрсөн нутгаасаа дайжсан монголчуудад аж амьдралаа өөд татах санхүүгийн эх үүсвэр, ажлын байрыг нь гаргаж өгвөл амьдралаа өөд татчих боломж, хувийн аж ахуй эрхлэх чадвар нь бий болс! он. Ганцхан төрийн дэм, тус чухал байна. Хөдөө, орон нутагт амьдарч байгаа иргэддээ /хээрийн нэмэгдэл гэдэг шиг/ тодорхой тэтгэлэг өгдөг болж урамшуулах ч ёстой. Нутгаа зорьж, төрсөн нутагтаа шинэ зууны хөгжил дэвшлийг аваачиж, ая тухтай, хангалуун сайхан амьдрах хөдөлгөөнийг "Монголоо" гэсэн эх оронч сэтгэлтэй монголчуудын дунд өрнүүлэе. Монгол Улс чинь ганц Улаанбаатар хот гэж боддог сэтгэлгээг өөрчилж, төрсөн нутаг орноо хөгжүүлэх үйлсэд нэгдэцгээе хүмүүсээ! Өнөө үед хүн төрөлхтөн эрүүл, цэвэр орчинд аж төрөхийг хүсэх болсон. Тиймээс ч хаана цэвэр онгон байгаль, цэвэр агаар, ус байна тэнд хүн бүхэн очиж амьдрахыг тэмүүлж, тийм орчин нөхцлийг бий болгох гэж тэмцэж байна. Орчин үед техник технологийн хөгжил асар хурдацтай хувьсан өөрчлөгдөн хөгжиж байна. Тиймэ, мэдээлэл технологийн эрин үед бид аж төрж байгаа гэдгээ мартах ёсгүй. Тиймээс ч хүн төрөлхтөн алс холын эзгүй хээр талд ч орчин цагийн аж амьдралыг цогцлоон бий болгох болов. Харин хамгийн чухал нь эрүүл, цэвэр байгаль орчин, эрүүл хүн! с, хоол, цэвэр ундны ус байхад л өнөөгийн хүмүүсийн урт удаан, амар тайван аж төрөхийн эх үндэс болсон гэдгийг хүн бүхэн мэддэг, мэдэрдэг болсон үе. Тэгэхээр төрсөн нутаг орондоо энэ бүхнийг цогцлоон бий болгох өргөн боломж хүн бүхний өмнө нээлттэй байна. Шинэ зууны хоёр дахь 10 жилийн босгон дээр бидэнд өвөг дээдсээс минь үлдээсэн хүний хэрэгцээт арвин эрдэс баялаг, уудам газар нутаг нь байна. Харин цөөхөн монголчуудын хувьд энэ нөөц баялгаа хэрхэн зөв ашиглаж хөгжих вэ? гэдэг цоо шинэ хөгжлийн гараан дээр ирчихээд байгаа юм. Монголчууд хөгжин бадрах уу? уруудан доройтох уу? гэдгийг шийдэх тун хариуцлагатай торгон зааг дээр зогсож байна. Монгол хүн бүхэн төдийгүй дэлхий дахин Монгол Улсыг мэдэрч, мэдрүүлсэн он жилүүд ирлээ. Бид энэхүү үсрэнгүй шинэ хөгжлийн замыг сонгосон түүхэн зор! илтоо алсын хараатай зөв тодорхойлж хэрэгжүүлэх аваас Монгол Улсын иргэн бүхэн ажилтай, орлоготой, эрүүл энх, элбэг хангалуун амьдрах бүх таатай нөхцөл бий болов. Харин бид хөгжилд хүрэх замыг заасан олон гарцаас хамгийн зөвийг нь сонгох ёстой. Энэ бүх хөгжлийн эхэнд нь Монгол хүн, байгаль орчин, газар нутаг, гол усаа хамгаалалтандаа авах учиртай. Нутаг амьтай монголчууд минь утаа дагуулсан нийслэлээсээ дайжин холдож төрсөн нутаг, усандаа очиж орон нутгаа хөгжүүлэе! Монгол Улсын эдийн засаг ойрын жилүүдэд огцом өсөх нь хэрэгжүүлэх гэж буй томоохон төслүүд болон өөрчлөлт хийхээр төлөвлөсөн ажлуудаа хамгийн ашигтай боломжит шатанд гарч чадах эсэхээс шалтгаална. Хамгийн гол нь бидэнд хөгжил, дэвшилд хүрэх өргөн боломж байна. Д.Өлзийсайхан
profile


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4137710/b59/trackback

kkk kkk kkk

2011.01.28 20:18:48
*.117.6.143

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239304
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366785
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
23826 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-01-29 611
23825 **ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ БҮХ ТӨРЛИЙН ШИВЭЭС** 010-7218-7238 file hollys 2011-01-29 1343
23824 hi bvsgvichuudee neg yum asuuh gesen yum aa [4] irhes-tuya 2011-01-29 1384
23823 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20%, 50% gnew1 2011-01-29 560
23822 bidniiiig muuulsan elgemsvvv [2] plus6650 2011-01-28 1137
23821 elgemsvvvvg ashigltsgaaayaaa!! plus6650 2011-01-28 798
23820 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2011-01-28 885
23819 elgemsvvv nomhorlooo plus6650 2011-01-28 796
23818 elgemsvvv odooo yntaaaa [5] plus6650 2011-01-28 1123
23817 eejvde hvv maani muumuu idehgvi bhiin? [5] mcblog 2011-01-28 1370
23816 elgemsvvvv so ovoooo nariiinhaaa ytasiiig vldeegeerei [2] plus6650 2011-01-28 1043
23815 МИНИЙ МОНГОЛ БҮСГҮЙ МЭС ЗАСАЛ ЦАРАЙ МУУТАЙ СО АГАШИТАЙ ЗҮЙРЛЭМГҮЙ >>>>>>> [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-28 1441
23814 eejuudee asuuy? [5] 020507 2011-01-28 1086
23813 ----30--- ХҮРЧ БУЙ БҮСГҮЙЧҮҮД БҮГД АНХААР ЧАМД ........... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-28 1159
23812 elgemsvvv so hvn taniltsuuulj tuslaaach [5] plus6650 2011-01-28 938
23811 hiils ID tei hvnd [2] plus6650 2011-01-28 1146
23810 Banana toast xiij ideerei. [1] blgmjl 2011-01-28 1068
23809 бугуйвч , , даралт ,эрүүл мэнд ( та яарна уу хэдхэн ширхэг үлдлээ file hdgfsagff 2011-01-28 622
23808 byh torliin emnelgiin orchuulga hiine,,mergejliin tybshind olon jil dagnasan hyn,,,mgltaun604 mgltaun604 2011-01-28 715
23807 МУУХАЙ СОЛОНГОСЧУУД МОНГОЛЧУУДЫГ ИНГЭЖ !!!!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-28 1136
23806 <<<<<<ЦАГААН САРААР СОЛОНГОСТ ИНГЭЖ ОЧИЖ БОЛОХГҮЙ .>>>>>>>> [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-28 1070
23805 СОЛОНГОС ХҮМҮҮС ЧИНЬ ИЙМ АРАААТАН ШИГ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМУУ !!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-28 1475
23804 asuuy [2] ICHIMHII 2011-01-28 1131
23803 Та яаж инээдэг вэ? [2] Ээж минь 2011-01-28 979
23802 motorola zn40 zarna [1] bi bol sexy 2011-01-28 799
23801 Нүд улайх, нулимс гоожих нь амин дэм дутагдсаных [2] Ээж минь 2011-01-28 3226
23800 Биеэ даасан эр хүн, амьдрал үзээгүй эмэгтэй хоёр хамт амьдрахад хэцүү юу Ээж минь 2011-01-28 842
23799 so ryy hvn orj ireh talaar asuuya eejvvdee???????? [4] rexsa 2011-01-28 891
23798 mongold us suulgaj homsog shiwdeg gazar bnuu ymar unetei be, bas tsohiulsan hamar ynzaldag emleg helj ogooch [1] siahan 2011-01-28 1678
23797 hi gereegeer torj uzsen hun bnuu hariulaach..... [2] siahan 2011-01-28 1042
23796 МИНИЙ МОНГОЛ БҮСГҮЙ ИЙМ Л САЙХАН СЭТГЭЛТЭЙ >>>>>>>> [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-28 1104
23795 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 SUPER SALE** 2011-01-28 738
23794 $ hedeer guivuulj bnaa~?? [2] milkinmilk 2011-01-28 711
23793 Nadad zovlooch., [12] Boronz 2011-01-28 1751
» Улаанбаатар-дайжсан хүн амын хуаран болсон [1] Хацаргоо 2011-01-28 1149
23791 Ямаагаар жилийн өнгийг шинжихүй (наргиа шог) Хацаргоо 2011-01-28 828
23790 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-01-28 640
23789 BICHEG.BARIMTTAI. ACCENT.. NUBIRA... MASHIN ZARNA. 010-5787-7070 hbk 2011-01-28 563
23788 Алт, мєнгєн эдлэлийг яаж єнгє оруулж цэвэрлэх вэ file Ээж минь 2011-01-28 1470
23787 bvsguichvvdee boortsog hiihiig zaaj uguuch [4] 사랑 2011-01-28 1410
23786 Анх энгэр зөрүүлсэн хүнтэйгээ амьдарсан [3] Ээж минь 2011-01-28 1071
23785 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-01-27 694
23784 dajgvi amttai honini mah abhiig hvsbel sonirhooroi 귀염토끼 2011-01-27 1041
23783 <<<<<ИЙМ САЙХАН ....-------- БҮСГҮЙ МИНЬ БИТГИЙ МАЯГЛА >>>>>>>>> [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-27 1038
23782 СОЛОНГОСУУД МОНГОЛЧУУДЫГ БАГАХАН ДОРОМЖИЛ !!!!!!!!!!!!!!!!!! [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-27 1377
배너신청
자생병원

배너신청