Moderator: mgl_300
帖子数 42,366
СОЛОНГОСТ ГАНЦААРАА БАЙДАГ БҮХЭН ҮҮНИЙГ БОДООД ЭРГЭЦҮҮЛ !!!!!!!!!!!!
查看 884 推荐 0 2011.01.27 22:09:15- Тэдний нэг онцлог шинж нь ганцаараа байхдаа илүү дуртай байдаг.
- Тэд дотны хүмүүстэйгээ бат бөх харьцаатай байхын тулд илүү их хүч чармайлт гаргадаг.
- Ганцаардмал эрчүүд ганц эхнэртэй байдаг.
- Тэдний гэр бүлийн харьцаа нь тогтуун бат бөх байдгаараа бусад эрчүүдээс илүү давуу талтай байдаг.
- Тэд нөхцөл байдлыг маш нарийн нягт нямбай үнэлэх чадвартай байдаг.
- Тэд аливаа юмны наадах цаадахыг эргэцүүлэн бодохдоо ч гаргууд.
- Нөгөөтэйгүүр тэд юмыг урьдаас бодож төлөвлөдөг.
- Тэд өдөр бүр танд нусны алчуур, нүдний шил, шүхэр, ороолтоо авсан эсэхийг сануулж хэлэх болно.
- Хэрэв түүнтэй аяллаар явах болвол түүнд бүхнийг даатгаж болно.
- Тэд ихэвчлэн бүрэг ичимхий зантай байдаг.
- Тэдний нүүрний хувирал болон харьцангуй бага сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг. Гэвч энэ нь зөвхөн өөрийгөө л илэрхийлэх өөр нэг арга юм.
- Тэд гадаад төрхөндөө идэвхгүй мэт харагдах боловч түүний хийж буй үйлдэл, үйл ажиллагаа нь хэзээ ч эргэлзээ төрүүлдэггүй.
- Тэд аливаа зүйлд анхаарлаа сайтар хандуулдаг бөгөөд энэ нь ялангуяа хүмүүсийн хоорондох харьцаан дээр илүүтэй ажиглагддаг.
- Магадгүй тэдний дотоод ертөнц нь утга төгөлдөр, түгшүүртэй байж болох авч нөгөө талаас үүнийг нь ажиглаж мэдэхэд хэцүү юм.
- Ганцаараа байсан үедээ өөрөө өөртэйгээ ярилцаж маш олон зүйлийн талаар бясалган боддог. Энэ нь заримдаа тэднийг стресст оруулж ч мэдэх юм. Гэвч энэ нь тэдний хувьд жаргал мэт санагддаг.
- Бусадтай илэн далангүй байж чаддаггүй ч гэсэн хүний яриаг маш анхааралтай сонсдог.
fb
Ene odriin mend !
Ta buhend handah asuudal baina. Chin setgeliin zovlogoo ogno gedegt naidaj baina
Solongos huntei Mongold gerlelt hiilgeed mongoldoo amidrah huseltei baival bichig barimt burduulelted yamar hundreltei asuudluud baidag ve? Jishee ni tend odoo hiij baigaa ajlaasaa garaad hamag yumaa orhih bolj baidag getel end ireed gerlelt hiihed ajliin gazriin todorhoilolt nehvel ter ni baihgui boloh jisheetei., Orshin suugaa hayag hurtel baihgui boloh bolno.
Irlee gehed iim asuudluud yaj zohitsuulagddag bolon Yamar bichig barimt burduuldeg bolon gerlelt hiilgeed irgen boltol yamar hugatsaa ordog (So-d 4 jiliin hugatsaand gedeg yum bilee) geh meteer medej baigaa zuileesee haramgui huvaaltsana uu. Mon So-goos irehdee juulchnii vizeer irj boloh eseh talaar , bi haana handaj ene talaar tuslaltsaa avch boloh talaar zovloorei