Moderator: mgl_300
Сайн байна уу. Хамт олон найз нөхдийнхөө дунд Хандивын аян зохион байгуулж өгнө үү
Хайртай дотны хүн нь хүндээр өвдөж, таарч тохирсон эмчилгээг нь хийлгэх гэхээр нөгөө л санхүүгийн асуудлаас болоод яах аргаа олохгүй цөхөрч яваа хүмүүсийн тухай би сонсож байсан. Заримыг нь нүдээр үзэж дэмий л халаглаж явсан юм. Гэвч халагласаар суутал хамаг зүйл өнгөрч оддог аж. Харин оронд нь ганц удаа ч боловч сайн сэтгэлийн үрийг тарьсансан бол……….
…Яг над шиг ингэж боддог хүмүүс олон байгаа гэдэгт би найдаж байна. Тиймээс ч би дараа дараа гэж суулгүй яг одоо босохоор шийдлээ. Ингэж шийдсэний минь учир нэгэн жаахан хүүгийн амь амьдрал юм.
Энхтайваны Содгэрэл одоо дөнгөж 3-хан настай. Гэвч цусны хавдар оноштойгоор одоо эмнэлэгт хүндхэн байна. Монголд эмчлэх боломжгүй боловч ядаж Бээжинд бол боломж байгаа гэсэн. Хэрэв чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэвэл хүүгийн амь нас аврагдана. Гэтэл хугацаа үнэндээ давчуухан байнаа. Харин санхүүгийн асуудал хүндхэн хаалт болоод байна. Учир нь энэ мэс заслын өртөг нь 100 сая төгрөг гэсэн хариу эцэг эхэд нь ирсэн байна. Дэндүү аймаар тоо. Гэсэн ч хүүгийн амийг аврах найдвар байгаа болохоор тэд бидэнд хандаж байна. Тиймээс монголчуудаа! залуусаа! Энэ гэр бүлд туслахаар гараа сунгацгаая гэж уриалж байна. Таны тус огтхон ч багадахгүй. Харин үр тарьсантай адил болно. Тэгээд тэр үр тань танд эргээд ерөөл авчиран ургана хэмээн итгэж бас уриалж байна.
Хандивын данс
Голомт банк 2405004014
Хаан банк 5016048916
Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг та 96065271, 96055271 утсаар авч болно.
Валютын данс: Чойсүрэнгийн Нандинцэцэг / ээж/ Голомт банк 1815002416
Хүүгийн
биеийн байдал өмнө үэсээ улам дордсон байгаа,2 сарын дотор багтааж
хагалгаа хийлгэ гэсэн байна,монголд хийгдсэн эмчилгээ байхгүй байгаа
бөгөөд БНХАУ-ын цэргийн эмнэлэгт хандсан боловч хагалгаа хийх үнэ нь
байвал манай эмнэлэг 100 х......увийн баталгаа өгч эмчилч чадна гэсэн
байна. Монголын ЭНЭШТ-д ийм өвчтэй хүүхдүүдэд хийдэг тариа нь байхгүй
ээж аав нь Германаас захиалж авчруулж хийлгэдэг гэнэ. Та бүхэн найз
нөхөд,хамт олондоо энэ хүүгийн талаар хүргэж сэтгэлээсээ туслаарай
хэмээн уриалж байна. Одоогоор чадан яадан хэвлэл мэдээллийн таньдаг найз
нөхддөө хэлж сонинд ТВ-д ээжийг нь ярилцлага өгүүлж байна. Америкийн
монголын сүмийхэн хандив цуглуулж туслана гэж ярьсан. Бид бүгдээрээ бага
багаар ч гэсэн цуглуулвал хагалгаанд нь нэмэр болох байхаав Мөн та
бүхэн өөрсдийн таньдаг гадны буяны байгууллага болон сүмүүдэд хандаж
холбож өгөөч хэмээн хүсэж байна. Санаа сайн бол, заяа зөв шүү дээ
залуучуудаа бүгдээрээ хамтдаа энэ хүүд туслацгаая
dtgt
ҮР МИНЬ ЭДГЭНЭЭ www.rotary.com www.unicef.or.kr ИЙШЭЭ ХАНДААРАЙ ТУСЛАМЖИЙН БАЙГУУЛЛАГА