Бичлэгийн тоо 3,329

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XIII хо роолол, Зүүн дөрвөн замын урд байрладаг “East” худалдааны төвийн барилгад гал гарлаа гэсэн дуудлага Шуурхай удирдлагын төвд өчигдөр 12.11 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийг гаргахад замын түгжрэлээс болж 20 орчим минут саатаж хэргийн газарт очсон байна. Дээврийн хэсгээс эхэлсэн гал хоёр цагийн дотор тус төвийн хоёр давхрыг бүтэн хамарчээ. “Нийслэлийн гал унтраах зургаан ангийн найман тасаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа ч унтрааж дуусаагүй байна” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрынхан ярилаа. Галын шалтгааныг тогтоогоогүй ч цахилгааны утаснаас гарсан байж болзошгүй гэж зарим түрээслэгч ярьж байв. Тус барилгын дээд давхарт байрлах “Mecca” нэртэй баарнаас гал гарсан байх магадлалтай хэмээн зарим хүн ярьж байсан. Тус төвд РС тоглоомын газар, теннис, караоке, бэлэн хувцас, цахилгаан бараа зардаг 10 орчим байгууллага үйл ажиллагаа явуулдаг байсан аж. “East” төвийн түрээслэгчид дэлбэрэлт болох вий гэж түгшиж байлаа.

Учрыг лавлавал “Гал гарч буй хэсэгт баар, ресторанд хэрэглэдэг баллонтай хоёр хий байгаа гэнэ. Аврах ангийн ажилтнууд хийн баллоныг гаргахаар дотогш орсон ч авч чадалгүй гарч ирсэн” гэв. Урьд нь “Бөмбөгөр” худалдааны төв шатахад иргэд олон сая төгрөгийн бараагаа гаргаж чадалгүй үнс болгож байсан. Харин тус төвд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, PC тоглоомын газрынхан эд зүйлээ галаас холдуулж амжжээ. Гал унтраах зургаан тасаг ажиллаж байсан ч техникийн хүчин чадал муу байгаа нь харагдав. Учир нь дүрэлзэж буй галын өөдөөс шүрших зориулалтын резинэн хоолой хүрэлцэхгүй, усны даралт муу, налуу, төмөр дээврийн хэсэгт халтирч унах зэрэг эрсдэл өндөртэй байлаа.

Тэд дүрэлзсэн галан дунд усны хоолой барин ямар нэгэн хамгаалалтын бүсгүй ажиллаж байгаа харагдсан. Хэрвээ дээвэр нурвал доош унах аюултай юм. Утаа май дунд ойр орчмын зарим зүйл харагдахгүй болж, ажиллахад улам хүнд болж байв. Замын түгжрэлээс болж усны машин саатсан ч нөөц хангалттай байгаа гэж мэргэжлийн байгууллагынхан хэлж байсан. “East” худалдааны төвөөс 200 метрийн зайд “Жаст Ойл” шатахуун түгээх станц бий. Нэмэлт хүч гаргаж ажиллааг үй бол дээрх шатахуун түгээх станц дэлбэрэх магадлалтай. Тиймээс тус ШТС-ын ажилтнууд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ойр орчимдоо элс асгаж байв. Усны нөөц хангалттай байгаа эсэхийг Ус сувгийн удирдах газрын Цэвэр ус хангамжийн албаны хяналтын механикч У.Бат-Очироос тодруулахад “Таван тонны хоёр, 2.5 тоннын нэг нийт гурван машин ажиллаж байна. Улиастайд гал гарсан гэх дуудлагын дагуу хоёр машин явсан. Усны нөөц хангалттай байгаа” гэв.

Гал гарснаас гурван цагийн дараа буюу 15.20 цагийн үед Аврах, гал унтраах 10, 14, 26, 34, 63 дугаар анги, Шуурхай бүлэг 105 тасгийн аврагч, гал сөнөөгч 11 автомашиныг дайчилжээ. Гал гарсан обьектыг цагдаагийн албан хаагчид хамгаалалтад авлаа. Баянзүрх дүүргийн XIII хорооны цагдаагийн хэсгийн байцаагч Б.Алтангэрэлээс зарим зүйлийг тодруулахад “Бид 13.00 цагийн үед мэдээлэл авч иргэдийн өмч хөрөнгөөс гадна иргэд шатаж буй объект руу орж амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос хамгааллаа. Манай тасгийн 30 албан хаагч, Сансарын цагдаагийн хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна” гэлээ. Харин нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтнээс 17.00 цагийн үед тодруулахад “Одоогоор дээврийн хэсгийн их талбайг хамарсан галыг унтраалаа. Галыг бүрэн унтраахад одоо 1-2 цаг шаардагдана” гэв.

Дашрамд дурдахад, “East” төвийн барилга 1992 онд ашиглалтад орсон аж. Барилгын ихэнх хэсгийг модоор барьсан юм байна. Дугаар шилжих мөчид ОБЕГ-аас тодруулахад “19.00 цагийн үед галын тархалтыг зогсоолоо. Тус төвийн дээд давхар бүрэн, хоёрдугаар давхрын дээврийн хэсэг шатаж дахин ашиглах боломжгүй боллоо” гэв.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4133226/ed9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
429 Хаврын сарыг тэнгэр найрсгаар угтана 2011-01-31 6275
428 ӨВӨРХАНГАЙН ХОЙД СУМДЫН ЗАМ, ДАВАА ХААГДЖЭЭ 2011-01-31 6497
427 Элсэлтийн бүртгэл хоёрдугаар сарын 7-нд эхэлнэ 2011-01-31 6859
426 Монголд элэг шилжүүлэн суулгах баг бүрджээ 2011-01-28 6809
425 Монгол залуус IPAD-ын программ бүтээжээ 2011-01-28 7285
424 Иргэдийнхээ хулгайлсан алтыг БНСУ манайд буцааж өгнө 2011-01-28 7312
423 Гадаадын иргэдийг түр саатуулах хоёр байр барьж байна 2011-01-27 7485
» East” ТӨВИЙГ ДАХИН АШИГЛАХААРГҮЙ БОЛЛОО 2011-01-27 7558
421 Чаргаар гулгаж явсан хоёр хүний нэг нь амиа алдлаа 2011-01-27 7905
420 Ж.АЛТАНЦЭЦЭГ БАГАЧУУДЫГ БАЯРЛУУЛАВ 2011-01-26 6044
419 II ДЦС-д гал гарч, гурван хүн түлэгджээ 2011-01-26 5865
418 Монгол хилчин “Эггэрс” баазыг аюулаас аварлаа 2011-01-26 6398
417 С.Батболд : Ази-Номхон далайн орнуудын парламентчид Монголд чуулж байгаа нь нэр төрийн хэрэг 2011-01-25 5856
416 2011 ОНЫГ “УСНЫ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА 2011-01-25 5998
415 Алдарт эхчүүдийг бүртгэж байна 2011-01-25 8280
414 Ерөнхийлөгчөөс хилчид уучлал хүсчээ 2011-01-24 6150
413 Гишүүдийн "АМЫГ ХАМХИНА” 2011-01-24 5294
412 ЗОЛГОНО ОО, “ЗОДНО” ОО, ҮНСЭЛЦЭНЭ ЭЭ ГЭЖ... 2011-01-24 6189
411 Ө.ХЭРЛЭНЧИМЭГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ СОНСООД МУУЖРАВ 2011-01-22 7821
410 Шийдвэр гүйцэтгэгчийн хувцастай залилагчийг саатууллаа 2011-01-21 6176
배너신청
자생병원

배너신청