Бичлэгийн тоо 3,329
“Алдар” спорт хорооны цанын баазад чаргаар гулгаж байсан нэг хүн хүнд гэмтэж, нөгөө нь нас барсан золгүй явдал уржигдар гарлаа.
Сүбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг, Хандгайт дахь баазад 26 настай эмэгтэй Б, 22 настай М нар чаргаар гулгаж байгаад шонгийн мод мөргөжээ.
Чарганы арын хэсэгт сууж явсан Б-г Яаралтай тусламжийн төвийн эмч нар ГССҮТ-д хүргэхээр явж байтал замдаа нас барсан гэнэ.
Харин М тархиндаа болон зүүн атгаал яс хугарсан гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.