Олон
хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг өнгөрсөн
зургадугаар сард УИХ баталсан. Энэ хууль 2011 оны нэгдүгээр сараас
хэрэгжиж эхлээд байгаа. Дөрвөн хүүхэд төрүүлсэн эхэд Алдарт эхийн II,
зургаан хүүхэд төрүүлсэн эхэд Алдарт эхийн I одон өгөхөөр уг хуульд
заасан юм. Одон авах эхчүүдийг хэрхэн бүртгэх талаар Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний газрын мэргэжилтэн С.Даариймаагаас тодрууллаа.
-Алдарт эхийн одон шинээр авах эхчүүд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Эхийн одон авах эхчүүдийг өнгөрсөн долоо хоногоос бүртгэж эхэлсэн. Дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн эх өргөд өл, өөрийн иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээний хуулбарыг авчирна.
Мөн өрхийн эмчийн “Хүүхэд эсэн мэнд бойжиж байна” гэсэн тодорхойлолт хэрэгтэй. Эдгээр бичиг баримтыг бүрдүүлэн дүүргийнхээ нийгмийн ажилтанд өгнө.
-Зургаан хүүхэдтэй, хуучнаар эхийн II одонтой ээж одоо нэгдүгээр одон авах уу?
-Авна. Тийм эхчүүдийн хүүхдүүд ихэвчлэн насанд хүрчихсэн байгаа. Тиймээс хүүхд үүдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана. 1951 оноос өмнө төрс өн хүүхэдтэй бол архивын лавлагаа авах шаардлагатай. Ингээд нэг хувь зургийн хамт шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд, баг, хорооныхоо нийгмийн ажилтнаасаа одонгийн анкет авч бөглөнө.
Эхч үүдийн материалыг дүүргийн ИТХ-аар хэлэлцсэний дараа Ерөнхийл өгчийн Тамгын газарт илгээнэ. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эхчүүд одонгоо авсны дараа мөнгө авах эрх нь үүсэх юм. Алдарт эхэд жилд нэг удаа олгодог одонгийн мөнгө 2010 оноос хоёр дахин нэмэгдсэн. И
нгэснээр эхийн II одонтой хүн 100.000, I одонтой бол 200.000 төгрөгийг жилд нэг удаа авна.
-Энэ мөнгийг олгож эхэлсэн үү?
-Одонгийн мөнгийг хэзээ өгөх нь тодорхойгүй байгаа. Ирэх гуравдугаар сараас л олгож эхлэх болов уу.