Гэрийн нөхцөлд гарын хуруунуудаараа нүүр болон хүзүүгээ хөнгөн тогшиж болно. Та үүнийг халуун усанд хэвтэж байхдаа, голын эрэг дээр нарлаж байхдаа, буйдан дээрээ суугаад дуртай киногоо үзэж байхдаа хийж болно. Массаж хийлгэхийнхээ өмнө арьсандаа тэжээлийн тос түрхээд хурууныхаа. Тогшиж эхлэхдээ хацарнаасаа эхлэх хэрэгтэй.
1. Уруул чинь гайхамшигтай юм хараад уртаас урт О-о-о-о гэж дуу алдахад ямар байдаг, яг тийм байх ёстой шүү. Ингэхдээ уруулны үзүүрээс эхлээд зөөлөн тогшиж эхэлнэ. Тогшихдоо долоовор, дунд, ядам гэсэн гурван хуруугаараа тогшоорой.
2. Уруулаа жимийгээд эрүүний голоос чамархай хүртэл зөөлөн тогш.
3. Духны голоос чамархай хүртэл дугараг хэлбэрээр. 6 удаа давтаарай.
4. Амаа хааж байгаад эрүүгээ урагшаа, баруу зүүн тийш хөдөлгө. Энэ дасгалыг 10 удаа давтаарай.
5. Нүдээ тас аниад гурав хүртэл тоолоод нүдээ хар. Энэ дасгалыг мөн 10 удаа хийх хэрэгтэй.
6. Толгойгоо цэх байлгаж байгаад нүдээ эргүүл.
7. Нүднийхээ хоёр буланг долоовор болон дунд хуруугаараа дарж байгаа нүдээ тас аниад дараа нь гайхаж байгаа юм шиг том нээ. Энэ дасгалыг маш хурдан 20 удаа хийгээрэй.
8. Амаараа амьсгал аваад хамраараа хүчтэй гарга. 5 удаа давт.
9. Амаа ангайж эрүүгээ доош буулгаад эрүүгээ хөдөлгөлгүйгээр амаа хаах гэж оролд.
Хэрэв тооцоонд ороогүй юм болж давхар эрүүний хажуугаар нүүр болон хүзүүний арьс чинь үлбэгэр болсон болж хацар чинь унжсан бол доорх дасгалуудыг хийгээрэй.
1. Орон дээр хэвтээд гараа дээш өргө. Хөлөө хамтад нь байлгаж аажмаар өргөж буулга. Энэ дасгалыг 5 удаагаас эхлэж дасгаж байгаад 20 болгоорой.
2. Шалан дээр, эсвэл орон дээрээ өвдөгөө гэдсэндээ татаж суу. Мөрөө буулгаж хүзүүгээ сунга. Толгойгоо урагшаа бөхийлгөөд дараа нь аажмаар аль болох хойшоо гэдийлгэ. Ингэхдээ амаа ангайж хаах хэрэгтэй. Толгойгоо анхны байрлалд нь авчраад энэ дасгалаа ахиад 5 удаа хийгээрэй.
3. Орон дээрээ завилж суу. Мөрөө буулгаж, нуруугаа цэх. Цээжин биеэрээ хөдөлөхгүйгээр толгойгоороо баруун зүүн тийш хар. Хоёр тийшээ тав таван удаа, нийтдээ арван удаа хийгээрэй. 4. Толгойгоо хамгийн ихээрээ эргүүл. Энэ дасгалыг 10 удаа хийгээрэй.
|