- Хvvхдийн хамрын салст нимгэн, эмзэг цусны сувгаар баялаг учраас халууцах, даарах зэрэгт хамрын нvх битvvрч амьсгалахад саадтай болдог тул хvvхэд хєхєхдєє муудаж цацна.
-Хамар битvvрснээс чийглэгдээгvй, хvйтэн агаараар амьсгалснаас болж амьсгалын замын салст бvрхэвч цочирч євчилнє. Ийм учраас та хvvхдийнхээ хамрыг тогтмол цэвэрлэж, амьсгалахад нь чєлєєтэй байлга.
-Ялангуяа хєхvvл бvрийн ємнє, хамрыг цэвэрлэж занш. Хамар битvvрснээс чих євддєг. Энэ нь хvvхдэд нэн зовиуртай.
-Хамар битvvрсэн vед "зулын гол шиг" хєвєн имэрч ороогоод тvvнийгээ буцалсан буюу борын хvчлийн уусмалд норгож болгоомжтой эргvvлэх хєдєлгєєнєєр нус, салсыг маш болгоомжтой цэвэрлэнэ.
-Шvдэнзэнд хєвєн ороож цэвэрлэх аюултай.
-Хамрын угт нус хатсан vед хамрын гадна нуруунд шар тос, вазелин тvрхэж хамрын хєндийд буцалсан цэвэр ус, сулхан давстай ус эсвэл ургамлын тос 2-3 дусал дусааж хэсэг байлгасны дараа хамрыг цэвэрлэнэ. Янз бvрийн эм, бусад зvйлийг дусааж болохгvй.
-Хvvхдийг vе vе 10-15 минут хэвтvvлээд, доош харуулан нурууг илэхэд хvvхдийн хамар онгойдог.
|