Бичлэгийн тоо 3,329

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Э.Бат-Үүл санаачилжээ. Зарим гишүүн камер харахаараа улс төрийн популизм хийж, шоудаад байхаар нь хэсэг нөхрийн хамт Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Байнгын хороог хаалттай болгож үзсэн.

Гэвч тэр нь хэвлэл, олон нийтийнхний эсэргүүцэлтэй тулгаран цуцлагдсан билээ. “Гишүүд нь шоу хийсний төлөө хэвлэлийн эрх чөлөө, ард түмний мэдээлэл олж авах эрхэд халдах ёсгүй” гэсэн шүүмжлэлийг Байнгын хороог хаасан 20-иод хоногт төсөл санаачлагчид хангалттай сонссон. Тэгвэл дэггүй, шоучин гишүүддээ хариуцлага тооцохоор Э.Бат- Үүл шийдэж, хууль санаачлах эрхээ эдлэв бололтой. Үе үеийн УИХ-ын гишүүдэд хана хэрэм болж, бүрэн эрхийг нь бүрэн утгаар нь эдлүүлж байсан нэгэн заалтыг дээрх төсөлдөө тэрбээр илүү тодотгож өгчээ.

Энэ бол “УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй” гэсэн заалт. Ам халаад ирэхээрээ түшээд нэгнийхээ буруу булхайг зоволтгүй дуудаж, элдвээр хэлдэг. Гэхдээ өнөөх заалтынхаа хүчээр ямар ч хариуцлага хүлээхгүй.

Одоо харин энэ эрх нь хязгаарлагдаж мэдэхээр болжээ. Өнгөрсөн баасан гаригийн чуулганаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. “УИХ-ын гишүүн чуулганы танхимд үг хэлэхдээ төрийн эсрэг гэмт хэрэгт уриалан дуудахыг хориглоно” хэмээн “дархан” заалтыг тодотгож өгчээ. “Засгийн газар огцор, огцруулна, авч хаяна, ална, хядна” гэх мэтээр дураар “бурах” боломж гишүүдэд үгүй болох нь. Хэрэв хуучных шигээ санаад сандал, суудал тойрсон тэмцэлд санааны зоргоор уриалаатахвал шууд л “дээлээ нөмөрнө”.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуульд ч нэмэлт, өөрчлөлт оруулж буй юм байна. Тэгэхээр уг төсөлд тусгаснаар ам алдаж, төрийн эсрэг гэмт хэрэгт уриалсан гишүүн Эрүүгийн хуулийн дагуу 17-20 хүртэлх жилийн ял сонсож мэдэхээр болох аж. Чуулганаар асуудлыг хэлэлцэх үеэр Ц.Шинэбаяр, Д.Тэрбишдагва, Б.БатЭрдэнэ, Н.Ганбямба нарын гишүүн “Гишүүдийн үгнээс өө хайж, дарамтлан эрхийг нь хязгаарлах заалт байна” хэмээн эсэргүүцэв.

“Ардчилал өөрийгөө хамгаалж чаддаг байх ёстой” хэмээн төсөл санаачлагч тайлбарлаж буй юм билээ. “Яг ийм далбаан дор л улс төрийн томоохон хэлмэгдүүлэлт өрнөдөг юм шүү дээ” хэмээн зарим гишүүн илт дургүйцэж байгаа аж.

Гэхдээ өөрсөддөө дэг хэрэгтэй гэж үзсэн тул төслийг хэлэлцэхийг олонх дэмжсэн. Үг хэлэх, чөлөөтэй ярих эрхээ хамгаалахын тулд УИХ-ын зарим гишүүн ажил хаяж, туг барин жагсаж мэдэхээр болжээ. Хязгааргүй бүрэн эрх эдлэхийн тулд тэр шүү дээ.

Э.Бат-Үүл гишүүн хэвлэлийнхний амыг барих гээд чадаагүй тул ангийн нөхдийнхөө эрхэнд “халдахаар” шийдэв бололтой.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4123007/27d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
429 Хаврын сарыг тэнгэр найрсгаар угтана 2011-01-31 6275
428 ӨВӨРХАНГАЙН ХОЙД СУМДЫН ЗАМ, ДАВАА ХААГДЖЭЭ 2011-01-31 6497
427 Элсэлтийн бүртгэл хоёрдугаар сарын 7-нд эхэлнэ 2011-01-31 6859
426 Монголд элэг шилжүүлэн суулгах баг бүрджээ 2011-01-28 6809
425 Монгол залуус IPAD-ын программ бүтээжээ 2011-01-28 7285
424 Иргэдийнхээ хулгайлсан алтыг БНСУ манайд буцааж өгнө 2011-01-28 7312
423 Гадаадын иргэдийг түр саатуулах хоёр байр барьж байна 2011-01-27 7485
422 East” ТӨВИЙГ ДАХИН АШИГЛАХААРГҮЙ БОЛЛОО 2011-01-27 7558
421 Чаргаар гулгаж явсан хоёр хүний нэг нь амиа алдлаа 2011-01-27 7905
420 Ж.АЛТАНЦЭЦЭГ БАГАЧУУДЫГ БАЯРЛУУЛАВ 2011-01-26 6044
419 II ДЦС-д гал гарч, гурван хүн түлэгджээ 2011-01-26 5865
418 Монгол хилчин “Эггэрс” баазыг аюулаас аварлаа 2011-01-26 6398
417 С.Батболд : Ази-Номхон далайн орнуудын парламентчид Монголд чуулж байгаа нь нэр төрийн хэрэг 2011-01-25 5856
416 2011 ОНЫГ “УСНЫ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА 2011-01-25 5998
415 Алдарт эхчүүдийг бүртгэж байна 2011-01-25 8280
414 Ерөнхийлөгчөөс хилчид уучлал хүсчээ 2011-01-24 6150
» Гишүүдийн "АМЫГ ХАМХИНА” 2011-01-24 5294
412 ЗОЛГОНО ОО, “ЗОДНО” ОО, ҮНСЭЛЦЭНЭ ЭЭ ГЭЖ... 2011-01-24 6189
411 Ө.ХЭРЛЭНЧИМЭГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ СОНСООД МУУЖРАВ 2011-01-22 7821
410 Шийдвэр гүйцэтгэгчийн хувцастай залилагчийг саатууллаа 2011-01-21 6176
배너신청
자생병원

배너신청