Цагаан сарыг билгийн тооллыг нэлээн эртнээс хэрэглэж ирсэн буддын шашинт ард түмнүүд тэмдэглэн өнгөрүүлдэг. Үндсэндээ дорно дахины ард түмний шинэ жилийн баяр юм л даа. Монгол, Япон, Түвд, Хятад, Лаос, Вьетнам, Бутан, Индонез зэрэг улс орнууд энэ баярт ихээхэн ач холбогдол өгдөг. Мэдээж улс орнууд өөр өөр заншилтай учраас тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ нь ондоо л доо. Цаг хугацааны хувьд гэвэл дорнын гэж хэлж болох билгийн тоолол цагаан сарыг тэмдэглэдэг улс орнуудад бараг л ижил гэж болохоор. Билгийн тооллын цагаан сарын шинийн нэгнээс эхлэн шинэ он буюу шинэ жил гарч байна аа гэж үздэг. Энэ нь 12 жилээр нэрлэгдэнэ. Уламжлалт баяр цагаан сарын үеэр дээрх орнуудад жуулчдын тоо ихээхэн нэмэгддэг байна.

Монголчуудын цагаан сар нь билгийн тооллын хаврын эхэн сарын шиний нэгэнд шинэ он гарч, хавар ирж байгаа баяр билээ. Ямартай шинийн нэгнээс эхлээд цаг урин болж, нэг л сайхан дулаараад ирэх шиг санагддаг даа. Зарим ном сударт энэ өдрийг хамгийн хар өдөр байдаг болохоор гай барцад муу бүхнийг үргээн хийсгэх зорилгоор цагаан өдөр болгон баярладаг гэсэн байх нь бий. Юутай ч шинийн нэгэнд даахь үргээх, шинэ ажил эхэлдэггүй нь дээрхтэй холбоотой байж болох. Цагаан сарын шинийн нэгний өглөө хөгшин хөвөөгүй эртлэн босч, цэвэр сайхан, шинэ хувцсаа өмсөж, хэрүүл тэмцэл үл гарган өтгөс буурлууддаа золгоно. Цагаан идээ, ул боов, шүүсээр идээ ундаа засдаг нь элбэг дэлбэг байхын бэлгэдэл билээ. Монголын ард түмэн шинийн таван болоод найм, шинийн 14-ний өдрүүдийг бэлгэдэмбэрэлтэй хэмээн засал хийлгэж, ном хуруулж, бурхан шүтээндээ залбирдаг. Угаасаа цагаан сарын бэлгэтэй сайхан өдрүүдээ хэрхэн угтаж өнгөрөөснөөр тэр жилийн өнгөө тодорхойлно гэдэг болохоор хэн хүнгүй л элбэг дэлбэг сайхан тэмдэглэхийг хичээдэг билээ.

Еэвэн сарын баяр гэж Хятадын ард түмэн цагаан сарыг нэрийддэг. Мөн л манайтай адил шинийн нэгэнд уг баяраа тэмдэглэнэ. Тэд еэвэнгээр таваг засч, тансаг идээ ундаагаар ширээ юугаа дүүргэнэ. Битүүний өдрийн орой нас ахих зан үйлийг хийдэг. Энэ орой халуун ам бүлээрээ цугларч зоог барьдаг байна. Бас нэг заншил нь цаасан буу буудуулж, бурхдад мөргөл үйлддэг аж. Ер нь энэ баяраараа янз бүрийн салют ихээр буудуулна. Тэдний энэхүү салют буудуулж, шөнө дөлөөр галын наадам хийдэг ёс бараг л 2000 гаран жилийн уламжлалтай билээ. Бас өндөр модон хөлөн дээр бүжиглэн элдэв ший янгуу тоглох нь цагаан сарыг тэмдэглэх элементүүдийн нэг гарцаагүй мөн. Хятадууд цагаан сарын баяраараа шинэ гутал өмсдөг заншилтай. Энэ баярынх нь хамгийн чухал идээ нь шиоко хэмээх цагаан будааны боов. Жилийн жилд тухайн гарч байгаа жилийнхээ амьтан бүхий том баг хийж гудамжаараа бүжиг хийж явдаг. Тухайн дүрс бүхий багны хажууд заавал байдаг бас нэг амьтны баг бол луугийнх. Ядаж 5-10 хүн лууны бүжгийг хийж хурсан олноо баярлуулна. Еэвэн сараа хятадууд бүх нийтээрээ тэмдэглэж өнгөрөөнө дөө. Олон ч хоног тэмдэглэдэг юм билээ. Дашрамд хэлэхэд манайхан суурь еэвэн гээд тавгийн идээндээ заавал еэвэн оруулаад байдаг болсон. Үнэндээ еэвэнгээр идээ засах хятад заншил л даа. Монголчууд цагаан тосыг хэвлээд идээндээ тавьдаг бол сайнсан.

О Шогоцү хэмээн нэрлэгддэг баяр бол япончуудынх. Тэд уг баяраа уламжлалт шинэ жил хэмээн нэрийдэж гурав хоног тэмдэглэдэг гэнэ. Энэ баяраараа сусухара гэдэг цэвэрлэгээ хийдэг ажээ. Манайхан битүүний өдөр гэр орондоо их цэвэрлэгээ хийдэгтэй адил юм л даа. Мөн л цагаан будаагаар боов хийж, идээ будаа засна. Цагаан будаа нь бас өөрийн гэсэн нэртэй бөгөөд омочи, озоны хэмээн нэрийднэ. Бас нэгэн чухал ундаа нь цагаан будаагаар исгэж хийсэн саки гэдэг архи. Манайхаар бол нэрмэл шүү дээ. Монголын дэлгүүрүүдэд саки байдаг боловч тийм сайн нь орж ирдэггүй гэлцэх юм билээ. Цайны газрууд нь баярын өдрүүдэд үнэгүй саки үүдэндээ тавьдаг гэнэ. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг учир загасаар хийсэн хоол идээ ундааных нь чухал бүрэлдэхүүн хэсэг болдог аж. Отоши дама гэж нэрлэдэг ер бусын ёслол байх бөгөөд үр хүүхдүүд нь эцэг эхдээ жижгэвтэр дугтуйнд мөнгө хийж өгнө. Монголчууд аав ээждээ мөнгө барьж золгодог шиг юм л даа. Баярын өдрүүдээр сүм хийдүүдэд очиж бурханд мөргөцгөөнө. Харин сүүлийн үед япончуудын 70-80 гаруй хувь загалмайн шашныг дагадаг болсон тул цагаан сарын баярт төдийлөн ач холбогдол өгөхөө больсон гэнэ. Гол төлөв ахмад настнууд нь тэмдэглэж, ёслох төдий өнгөрөөдөг болоод байгаа юм байх.

Билгийн тооллын шинийн нэгэнд Лосар гэдэг баярыг Түвдийн ард түмэн тэмдэглэнэ. Энэ нэр нь шинэ жил гэсэн утгыг агуулдаг.

Лосарын баяраар түвдүүд шинэ дээл хувцсаа өмсөж, азай буурлууддаа золгоно. Лосарын хамгийн чухал идээ нь цагаан будаа, давс, найман төрлийн орцтой хатаасан бяслаг, гурилтай шөл гэнэ. Нийтээрээ "Дашдэлэг" гэдэг номыг уншуулна. Мөн л дуулж бүжиглэж, хөгжиж өнгөрөөнө.

Сарын шөл хэмээх амтлаг шөл хийж ууцгаан, тоэк хэмээх банш чанаж идэн цагаан сарын баярыг тэмдэглэдэг ард түмэн бол солонгосчууд ажээ. Цагаан сараа мөн л гурав хоног тэмдэглэнэ. Үндэсний хувцсаа гаргаж өмсөн, аав ээж болон бурхандаа мөргөнө. Солонгосчуудын энэ баярыг ардын ДУУ ХУУР бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Битүүний өдрийг шинийн нэгэндээ бэлдэх өдөр болгодог ч 12 цаг болмогц чөтгөрийг хөөж, аз жаргалыг хүлээн авах ёслол хэмээн бэлгэшээн янз бүрийн хонх, хөгжим зэргээр их дуу чимээ гаргаж шинийн нэгнийхээ өглөөг угтан авдаг байна. Эртлэн боссон солонгосчууд өвөг дээдсийнхээ бурхан шүтээнд идээ ундааныхаа дээжийг өргөнө. Золгохдоо ахмад хүнийхээ сууж байгаа талын урд очиж эрэгтэй нь баруун, эмэгтэй нь эүүн талдаа зогсоод хоёр гараа урдаа барин эрэгтэй нь нэг удаа, эмэгтэй нь хоёр удаа мэхийн золгодог. Бэлгийн хувьд ахмадуудад бэлэг өгч, хөгшид нь хүүхдүүддээ мөнгө өгнө. Мэдээж мөнгө бол баян тансаг явахын бэлгэдэл. Бас л цагаан будааны гурилаар жигнэмэг хийж нарыг угтах ёслол хийдэг аж. Энэ нь шинийн нэгний өглөө цайныхаа дээжийг тэнгэр хангайдаа өргөдөг монгол ёстой тун ойролцоо үйл байдаг гэнэ.

Вьетнамчууд цагаан сарыг өргөн тэмдэглэдэг цөөхөн хэдэн орны нэг юм. Тэд Хятадын соёл иргэншлийн нөлөөгөөр энэ баярыг тэмдэглэдэг болсон бөгөөд нэлээд олон баяр тэмдэглэдгийн нэг нь Цагаан сар юм. Вьетнамчуудыг хамгаас их хүсэн хүлээдэг баярын нэг нь цагаан сар гэнэ. Шинэ жилийн баяр өнгөрөв үү үгүй юу цагаан сарынхаа бэлтгэлд ордог гэж байгаа. Энэ талаараа монголчуудтай тун төстэй. Бас Хятадаас бэлэг сэлт бараа таваар ихээхэн хэмжээгээр авдаг бололтой. Тэд гэр орон болон албан газраа даль цэцэг гэх мэтийн олон янзын цэцгээр чимэглэнэ. Бас нэг зүйл нь "аз жаргал, баяр жаргал" гэсэн утга бүхий бийрийн уран бичлэгийг юунаас ч илүү үнэтэйд тооцно. Хятадуудын тэмдэглэдэг нас нэмсний ёслол вьетнамчуудад байдаг. Битүүний шөнө хүмүүс бараг унтахгүй бөгөөд хөгшин залуугүй тоглож наадан шинэ өглөөг угтана. Залуу охид бүсгүйчүүд үндэсний хувцсаараа гангарч, төрийн тэргүүн нь үг хэлэхэд баярын оргил үе гэж үзнэ. Тэд нэлээн урт буюу бүтэн долоо хоног баярлана. Шинийн нэгний өглөө хамгийн эхэнд орж ирсэн зочноо аз жаргалыг авчрагч хэмээн хүндэлж бусдаас илүү хүндлэл үзүүлдэг аж. Эхний зочинд хамгийн үнэтэй хүндтэй бэлгээ өгч, цараагийн сар шинэ болтол бахдан ярьцгаах дуртай өвөрмөц ард түмэн. Харин урьд нь бас л салют энэ тэрийг буудуулдаг байсан боловч 1990-ээд оны дунд үеэс буудлага хийхийг хорьсон гэнэ.

Я.БАЯРБААТАР

    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



引用 :
http://www.mglclub.com/4122365/df5/trackback
List of Articles
编号 标题 作者 日期 查看
公告 ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
公告 богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
公告 Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1896 TUSLAARAI [2] bb 2011-03-24 2338
1895 aptikaas test abah gesiimaa yu gj heldeg yum be bi so hel medgui hun bnaa tyslaach busguichuudee [3] tseegiinaa 2011-03-24 1876
1894 МИАТ олон улсад нислэг үйлдэх боломжгүй боллоо [2] Ээж минь 2011-03-22 2243
1893 Стресс [1] Ээж минь 2011-03-20 2196
1892 In The Army Now : Status Quo monh-monk 2011-03-18 2844
1891 mongoliig harah [2] SooKooo 2011-03-18 2253
1890 udurin mendees ??? [1] zahirma 2011-03-18 1677
1889 С.Жавхлан: Монгол эмэгтэйчүүд хотоос гарч өтөг бууцан дээрээ төрж байтугай [3] Ээж минь 2011-03-17 2214
1888 М.Өлзийбат: Монголд үүнээс ч хүчтэй газар хөдөлж болзошгүй [1] Ээж минь 2011-03-15 2380
1887 Мягмарын Сувдмаа, Шинжлэх Ухааны Доктор [2] monh-monk 2011-03-14 2842
1886 Бурхан минь, Японы ард түмнийг авраач [5] Ээж минь 2011-03-14 1973
1885 Монгол Улсын жирийн иргэнээс Япон Улсын жирийн иргэнд monh-monk 2011-03-13 1779
1884 Японд амьдарч байгаа монгол иргэдийн нэрс [1] [1] Ээж минь 2011-03-13 5088
1883 Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. [2] monh-monk 2011-03-12 1614
1882 МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД [11] Ээж минь 2011-03-08 2884
1881 Харьд суугаа монгол эрийн сэтгэгдэл [6] Ээж минь 2011-03-07 4193
1880 ASUUH YUM BNA AA [2] Бовка 2011-03-06 1438
1879 mongol turii mine tuluullul end yu hiideg ve? [1] merkus hagan 2011-03-03 2317
1878 Энхбатыг хулгайлсан төрийн маань, Батзангааг хулгайлсан хэрэг илэрч, дэлхийг шуугиулж байна [1] monh-monk 2011-03-03 2615
1877 Дэлхийн хамгийн үсэрхэг охин [1] eej mini 2011-03-01 2850
1876 <Далайд дусал нэмэр> Хүүхдийн номын аян өрнүүлж байна. [5] apii 2011-02-25 2136
1875 Эрлийзүүд ба түүний дайснууд monh-monk 2011-02-23 2169
1874 Ooriigee herhen idehvtei bailgah vee,, [1] chonhukargo 2011-02-22 1876
1873 my mongol mutant_596 2011-02-17 1691
1872 Далайн ламын үеэл амь үрэгджээ [1] eej mini 2011-02-17 2019
1871 ЭХ ОРОНДОО ИРЭГСЭД АЖИЛ МЭРГЭЖЛийН БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ monh-monk 2011-02-17 1789
1870 ANHAAR!!! Hunii saihan setgel uru us buu tsatsaa!! [1] ZULAAchin 2011-02-11 2704
1869 BUUDALUUDAD BARIVCHILGAA ANXAAR ANXAAR.MUN ADMIND [28] sakura01 2011-02-10 2541
1868 ASUUH YUM BNAA END UDALAA HARIH GESEN YUMAA [3] munhtumur 2011-02-09 1866
1867 Монгол хүн 2020 хэлэлцүүлэг [1] ochirs 2011-02-07 1735
1866 helj ogooch [2] enkh-amar 2011-02-07 1530
1865 SAR SHINIIN MEND HURGEE. [1] oron_zai 2011-02-03 1921
1864 ДАВХАР ИРГЭНШИЛ [3] monh-monk 2011-02-02 16789
1863 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСЛИЙН САНАЛ monh-monk 2011-01-31 5361
1862 Hi Asuuh zuil bna [3] tument 2011-01-25 1712
» Орон орны цагаан сар Ээж минь 2011-01-24 2842
1860 Хүний хамгийн завгүй нас 33 Ээж минь 2011-01-23 2932
1859 Дэлхийн Банк зөвлөж байна МАРАЛГОО 2011-01-23 2584
1858 Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо! [1] monh-monk 2011-01-07 2675
1857 SANAL BODOLOO BICHIJ ULDEENE U!!! Asa_can 2011-01-06 1615
1856 ЭХ ОРНООСОО ХОЛ БАЙГАА МОНГОЛЧУУД АА [2] [1] monh-monk 2010-12-29 2167
1855 MONGOL TOWN-g ЗАРНА [5] monh-monk 2010-12-13 3201
1854 ЭХ ОРОНТОЙГОО... monh-monk 2010-12-07 2164
1853 Хамгийн найдвартай карго таны хувьд аль нь вэ? [5] anuuka 2010-11-29 2505
1852 ЭЛЭГ БҮТЭН [1] monh-monk 2010-11-29 1987
배너신청
자생병원

배너신청