Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Залуу гэр бүл салахад хамгийн нэн түрүүнд өнөөх ааштайгаараа дуудагддаг хадам ээж гол үүрэг гүйцэтгэдэг гэж ихэнх гэр бүлүүд санаа нэгддэг. Ялангуяа айлд бэр болон очиж байгаа бүсгүйчүүдэд энэ ойлголт яс маханд нь шингэсэн байдаг. Тиймээс ч эмэгтэйчүүд найз залуутайгаа гэрлэж, амьдралаа холбох болсон үеэс л эх нь ямар хүн байгаа бол гэж толгойгоо гашилтал гэнэт бодож эхэлдэг байна. Сэтгэл байхад бүх юм аяндаа бүтнэ гэсэн тэдний сайхан бодол гэнэт нэг өдөр хадам эхийн ааш аягаас болж хөндийрч эхэлнэ. Салалтад үнэхээр хадам эхийн ааш авир нөлөөлдөг үү гэсэн асуултад эрчүүдийн 40 хувь, эмэгтэйчүүдийн 60 хувь нь “тийм” гэсэн хариулт өгчээ. Тэгвэл хадам эх болон бэрүүдэд энэ байдлаас гарах сэтгэл зүйн хамгийн энгийн аргууд байдаг. Хадам бэр хоёр өстөн болж хувирахыг тэд өөрсдөө л бий болгод байна. Өөрт нь хайр халамж тавьж мөнгө өгдөг ганц халамжлагч хайртай хүү нь нэг л өдөр гэртээ хөөрхөн охин дагуулж орж ирэхэд нь “ миний хүү ингээд намайг тоохоо больж эхлэх байх даа. Энэ охин тэгээд хүүд минь хань болж чадах уу” гэсэн бодол эхийн толгойд өөрийн эрхгүй эргэлдэнэ. Бэр болж хаалгыг нь татсан бүсгүй ч мөн адил “ хадам эх минь ямархуу ааштай хүн бол? Эхэндээ ингэж сүүд болдог л юм гэсэн. Хүү нь миний талд байгаа цагт” гэж хүүгээр нь барьцаа хийж суудаг. Зарим эхчүүдийн санаанд бэр нь тэр болгон нийцээд байдаггүй болохоор өөрийн мэдэлгүй ааштай дарангуйлагч хадам эх болон хувирдаг байна. Ийм нөхцөл байдалд орсон бэр хадам болон нөхөртөө яаж ч аашлаад нэмэргүй. Учир нь ийм ээжтэй хүү өөрийн гэсэн санаа бодолгүй, бүх асуудлыг түүний өмнөөс шийдэж өгдөг болсон тул ээж нь түүнд хамгийн эрхэм зүйл болсон байдаг бөгөөд түүнгүйгээр хүү нь яаж ч чадахгүй гэдгийг ч тэрээр сайн мэддэг. Энэ үл ойлголцол даамжирч эцэстээ хүү нь салахад тулсан үед хадам эх ухаарч алдаагаа засахыг оролддог ч ихэнх тохиолдолд “өнгөрсөн борооны дараа цув нөмрөв” гэгч болдог. Иймд хадам ээж хүүгийнхээ гэр бүлийг аврахын тулд доорх зөвөлгөөг дагаад үзээрэй.
1. Хүү чинь эхнэрээ хайрлах тусам та хоёрын харьцаа хавьгүй сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүү чинь эхнэртэйгээ сайхан харьцаж байвал танд ч мөн адил халамж дүүрэн тавина гэдгийг санаарай.
2. Хүүгээ эхнэртэйгээ ярилцаж аливаа шийдвэр гаргаж бай гэдгээ ойлгуул. Тэднийг ярих боломж олго. Гэр бүлийн амьдрал, харьцаагаа юу ч нуулгүй ярь гэж бүү шаард. Мөн хүүдээ эхнэрийг нь муулж, шүүмжлэхгүй байхыг хичээгээрэй.
3 .Өөрөө залуудаа айлд бэр болж орж байсан үеэ эргэн нэг санагалзан бэрийнхээ байр сууринд өөрийгөө тавьж үзэн, гэрийн ажилд муу гэж өөнтөглөж, бэрдээ бүү уурлаарай. Та түүнийг өрсөлдөгч бус харин охиноо гэж бодож сураарай.
4.Бэрийнхээ алдааг өөрт нь хэзээ ч бүү хэл. Харин зааж, сургахыг чухалчлаарай.
Харин дарангуйлагч хадам эхтэй бэрд хандаж өгүүлэхэд хадам чинь та хоёрын сайхан харьцааг хөндийрүүлж, та хоёрын амьдрал салалтын эрмэг дээр ирэхэд ойрхон болсон бол нөхрөө алдахгүй, өөрөө ч зовохгүйн тулд үүнийг үзээд алдаарай. Үүнд:
1.Нөхрөө аль болох өөртэйгээ яриулж, эсвэл өөрийг нь бие даалгаж шийдвэр гаргуулж сурга. Гэр бүлийн маргаанд нөхрөө оролцуулахыг хичээ. Түүний өөрийн гэсэн шийдвэрийг хөхүүлэн дэмжиж өөртөө итгэхэд нь түүнд туслаарай.
2.Хадам эх чинь өөрөө хүүгээ халамжлах гэвэл бүү уралд, энэ эрхийг түүнд өгчих.
3.Нөхрийнхөө дэргэд хадмаа бүү муул, их тэвчээртэй байж, хадмынхаа тэвчишгүй ааш авирыг нь сайн бодож зөвхөн өөрт нь ухаалгаар илэрхийлж сураарай.хамгийн гол нь уурлаж, үглэлгүй нөхөртөө ээжийнх нь занг зөвөөр тайлбарлаарай.
Үүнээс гадна зарим гэр бүлд дээрх байдал эсрэгээр оршиж байдаг. Өөрөөр хэлбэл харгис дарангуйлагч, ааштай хадам биш бэр болж хувирч, хөөрхий өрөвдөлтэй хадам ээж байдаг. Иймэрхүү гэр бүл хамгийн түгээмэл байдаг байна. Эхнэр нөхөр хоёр эвтэй сайхан амьдардаг бол хадам эх хүүдээ гомдон, өөрийг нь хэн ч тоохгүй өрөвдөлтэй , азгүй хүн гэж бодон, хүүдээ гоморхохдоо гэнэт худлаа өвдөж хэвтдэг. Эх нь нэг ёсондоо өвчнөөр айлган сүрдүүж буй нь энэ. Түүний энэ ааш аяг нь хамгийн хортой үр дагавар авчирдаг. Хадмынхаа энэ өчүүхэн аргыг нь ажиглаж мэдэрсэн бэр зэвүүцэн, сүүлдээ энэ арганд нь хууртахаа больж, нөхөртөө үглэж эхлэх бөгөөд аажимдаа хэрүүл болж, “ нэг бол би эсвэл эх чинь” гэж нөхөртөө тулган шаардаж аажимдаа салахад ч нөлөөлдөг байна. Иймд хайр халамж нэхэж байгаа аргаа буруу илэрхийлсэний улмаас хүүгийнхээ амьдралыг бусниулахыг хүсэхгүй харин аз жаргалтай болгохын тулд хадам ээж болсон хүнд зөвлөхөд
1. Бэр чинь танай хүүг хайрлаж үүнд нь ч хүү чинь сэтгэл хангалуун өөрөө ч хайрлаж чадаж байгаа бол та бүү санаа зовоож, гутар. Учир нь та хүүгээ маш сайн хүмүүжүүлжээ. Иймд түүний хайр халамж танд ч хангалттай хүрнэ гэдгийг санаарай.
2.Та худлаа өвдөж хүүгээ айлгаж байгаагаа сайн арга гэж бодож байгаа бол энэ чинь томоохон эндүүрэл. Үүгээрээ та бэр болон хүүгийнхээ ч дургүйцэл, уцаарыг хүргэнэ. Нэг л өдөр таны энэ болчимгүй арга баригдахад та өөрийгөө болон хүүгээ бэрийнхээ өмнө ямар байдалд орох вэ гэдгийг сайн бод.
3. Хүүгээсээ та анхаарал халамж шаардахын оронд гэр бүлд нь тусалж, анхаарал тавин, ачыгаа өсгөж, сайн хүн болоход нь анхаарлаа хандуулаарай. Үүний хариуд та бүү юм нэхэж, асуудал үүсгээрэй. Хүү бэр хоёр чинь аяндаа танд баярласанаа илэрхийлэх болно. Тэдний аз жаргалд үнэн сэтгэлээсээ баярлаж, дэмжиж өгөөрэй .
Харин хадмынхаа өрөвдөлтэй энэ аргыг мэдэрсэн бэр улам дургүйлхэн, нөхөртөө хий дэмий аашилж, улмаар ааштай хэрүүлч бэр болон хувирч нэр хүнд чинь буурах тул энэ байдалд хүрэхгүйг хичээн хадам ээжийгээ ойлгон, тэвчиж, асуудлаас хамтдаа гарахын тулд
1. Хадам ээжийнхээ гаргаж буй ааш авирыг тоохгүй дүр үзүүлэн, хааяа үеийг нь олон хошин маягаар хандаж, найз нөхөд шиг харьцаж, түүнтэй харьцах нь зөвхөн нөхрийнх гэж бүү бод. Түүнийг сонсож ойлгохыг хичээж, найзтайгаа уулзаж байгаа юм шиг ярилц. Энэ үед худлаа өвдөж хэвтдэг ч уян сэтгэлтэй хадмын чинь дотор нь онгойн, гомдол нь тайлагдан баярын инээмсэглэл тодрох нь мэдээж.
2. Эхнэр хүн зөвхөн нөхөртөө хайртай байна гэсэн хууль байдаггүй тул та хадмыгаа өөрийнхөө ээжтэйгээ адилтган бодож хайрлаарай.
3. Хадмынхаа эерэг талуудыг олж хар. Түүнийг үзэн ядах бус харин хүүхдийг чинь сайн харж өсгөж байгаад баярлаж, үүнийгээ илэрхийл. Хамгийн гол нь нөхөр та хоёрын дотно сайхан харилцааг өөрчлөх хүч түүнд үгүй тул бухимдаж түүнд аашлах хэрэггүй. Хамгийн сайхан нь нөхөр чинь чиний төлөө л төрсөн ховор хүн гэдгийг санаж, элдэв зүйлд санаа зовох хэрэггүйг санаарай.

    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4119748/fc2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239303
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366771
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
23601 Elgemsuugees asuuya [1] gurjav09 2011-01-24 740
23600 Та бүхний танил Гинж бугуйвч хосоороо даралт хэвийн байлгах http://cosmetic.zolbayar.com/ chevon 2011-01-24 682
23599 Анжелина Жолигийн хоолны дэглэм [1] Ээж минь 2011-01-24 929
23598 ANSAN daxi KHAN BANK file money$$$ 2011-01-24 577
23597 hi eejuuudee asuuya Bi Eej 2011-01-24 827
23596 Бүсгүйчүүдэд сануулах үг [1] Ээж минь 2011-01-24 844
23595 bvh turuliin utasnuud bna bi bol sexy 2011-01-24 588
23594 ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ DAEGUIHSURGUULI 2011-01-24 605
23593 **ЦАГААН САР 30% SALE**/ ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / ** САРНАЙ** salon ** " ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2011-01-24 602
23592 Minii Mongol-n bvsgvichvvd 2000xon vonii vne tsenetsei gej vv... erhtsas 2011-01-24 1528
23591 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-01-24 487
23590 asuult bn busguichuudee [2] rabbit99 2011-01-23 773
23589 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20%, 50% gcall1 2011-01-23 618
23588 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 THANKS** 2011-01-23 781
23587 huuchin huvtsas avah gsn yumaa haanaas avah we... [1] 사랑 2011-01-23 717
23586 Бохь үрчлээ үүсгэнэ file Ээж минь 2011-01-23 1672
23585 so hoolnii jor [3] husel_S 2011-01-23 3331
23584 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file jiimiis 2011-01-23 669
23583 Нойргүй явах амиа хорлохтой адил [1] МАРАЛГОО 2011-01-23 1696
23582 Үрчлээнээс урьдчилан сэргийлэх дасгалууд шүү ӨДРИЙН МЭНД 2011-01-23 751
23581 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-01-23 576
23580 hi eejuudee zuvluuchee [4] gurjav09 2011-01-23 873
23579 asuuh yu, bn aaa [2] e.huu 2011-01-23 778
23578 bvh turuliin utas hymd zarna [1] bi bol sexy 2011-01-23 601
23577 ANSAN daxi KHAN BANK file money$$$ 2011-01-23 554
23576 hvvhded yg ymar der n ilvv sain be [1] bolorgoo 2011-01-23 981
23575 Muuguntsuriig so-oor uy gedeg um? [1] 현아 2011-01-23 918
» Гэр бүл оршин тогтноход хадам эхийн нөлөө Ээж минь 2011-01-23 1044
23573 аль нь илүү сайн вэ? ~Haliunaa~ 2011-01-23 756
23572 huuhediin D vitamin asuuy [2] namuunka 2011-01-23 1326
23571 Дотуур хувцас Ээж минь 2011-01-23 1036
23570 Нөхөр сонгох зөн совин МАРАЛГОО 2011-01-23 895
23569 bi yahuu tuslaach? [1] lilu 2011-01-23 971
23568 Эрчүүдийг үл ойшоох нь тэдний сонирхлыг улам татдаг Ээж минь 2011-01-23 747
23567 БИ ЯАЛТАЙ БИЛЭЭ ХОРВОО ЯМАР ХАТУУ ЮМ БЭ ??????? **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-23 979
23566 Сайхан байхын хамгийн чухал зүйлс Ээж минь 2011-01-23 789
23565 30- ТАЙ ХҮНТЭЙ СУУМАААР .....ЭРЧҮҮДЭЭ ХААНА БАЙНАА **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-23 891
23564 Busguichuudee asuuy. [4] ~Зул~ 2011-01-23 1376
23563 бугуйвч , , даралт ,эрүүл мэнд ( та яарна уу хэдхэн ширхэг үлдлээ ) file hdgfsagff 2011-01-23 477
23562 mongoloos urilgar irj bgaa hun [2] 020507 2011-01-23 795
23561 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-01-23 530
23560 **ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ БҮХ ТӨРЛИЙН ШИВЭЭС** 010-7218-7238 file hollys 2011-01-23 528
23559 Manaid zarj bgaa FULL HD LCD, LED zuragtuudiig (TV) Multi sestemtei uchir ,end gertee tavsan ch zugeer garna 010-5810-5503 khukh 2011-01-23 577
23558 jiremsen ? bna busguichuude [1] mongolo 2011-01-23 755
23557 herbalifeiin buteegdehuun hyamdraltai hudaldaalj bn herb 2011-01-23 634
배너신청
자생병원

배너신청