Эрдэмтэд хүний амьдралын хамгийн завгүй насыг тодорхойлжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 33 нас нь ажлын бүтээмж сайтай, гэр бүл, нийгэм соёлын ажилд хамгийн идэвхтэй бөгөөд завгүй насны ангиллаар тодорчээ. Амьдралын хамгийн завгүй энэ үечлэлд хүний унтаж амрах нь богиносож албан газарт өнгөрүүлэх цаг нэмэгддэг байна. Энэ насанд хийж бүтээх ажил их учраас унтах цаг нь багасдаг байна. Судалгаанд хамрагдсан 33 настай сайн дурынхны гуравны нэг нь өдөрт дунджаар таван цаг унтжээ. Харин гуравны хоёр нь долоо хоногт 38-аас илүү цагийг албан өрөөндөө өнгөрүүлжээ. Түүнчлэн туршилтад хамрагсдын 60 хувь нь ажлаас гадуур ямар нэгэн уулзалтад цаг зарцуулахын тулд ажлаа хоёр удаа төлөвлөж байж.
Тэдний амьдралд гэр бүл, ажил үүрэг хоёр байнга давхацдаг. 33 настай хүмүүс өөрсдийн дуртай зүйлдээ долоо хоногт ганцхан цаг л зарцуулж чаддаг байна.
Эл сонирхолтой судалгааг нийгмийн харилцааны цахим сайт "Hotmail" явуулжээ. "Hotmail"-ийн мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар туршилтад хамрагдсан таван хүний нэг нь завгүй учраас гадуур гарч бусадтай уулзаж чадаагүй гэнэ. Мөн тэдний 56 хувь нь гэртээ ажилладаг байна.
Сонирхуулахад 33 настай эмэгтэйчүүдийн 90 хувь нь мөн насны эрчүүдээс илүү их цагийг албан үүрэгтээ зориулдаг байна. Энэ үечлэл эрдэмтдийн тодорхойлсноор эмэгтэйчүүд гэр бүлийн амьдрал зохиосноор эхэлдэг гэнэ.
Нөгөөтэйгүүр амьдралын хамгийн хөнгөн, аз жаргалтай үечлэл нь 55 наснаас эхэлдэг болохыг тогтоожээ. Энэ насанд хувийн амьдрал нь жигдэрч, үр хүүхдүүд нь өсч том болоод санаа зовох зүйлгүй болдог.
Судлаачдын тодорхойлсноор 55-аас дээш насны хүмүүс өдөрт дунджаар цаг 23 минутыг өөртөө зарцуулдаг аж. Харин тэд долоо хоногийн 30 цагийг албан газартаа өнгөрүүлдэг гэнэ.