Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Өөр нэгэн хувилбар. Тэр надаас 10 насаар ах. Мөнгө сайн олдог, гоё машинтай, өөрийн гэсэн байртай, ажлын төлөө төрсөн хүн гэмээр завгүй байдаг. Бид бие биенээ мэддэг болсон хагас жилийн турш тэр миний хойноос гүйж байгаа . Энэ нь надад таалагддаг. Бид хааяа уулзаж, хоолонд орж, сонирхолтой яриа өрнүүлдэг. Тэр маш сонирхолтой хүн. Миний найз залуугаас ялгаатай нь тэр маш баян учраас түүнтэй хамт байхад санаа зовох зүйл гардаггүй. Гэвч түүнд нэг л дутагдал бий. Тэр ямар ч зүйлд даргын байр сууринаас хандаж, үргэлж өөрийнх нь зөв мэтээр аашилдаг. Энэ зан нь намайг яг л сургуулийн сурагч шиг байдалд оруулж, надад юу хийхийг заадаг. Мэдээж би хүүхэд биш, тэгээд ч энэ миний амьдрал болохоор надад өөрийн гэсэн бодол бий. Бидний харилцаа гүнзгийрэхгүй байгаа ганц шалтгаан ердөө энэ.
Түүнийг би сайн эр нөхрөөр төсөөлдөг. Халамжтай, тогтвортой, бас хүүхэнд толгой нь эргэхгүй. Миний хувьд энэ маш чухал. Нөгөө талаар хэрэв тэр миний эзэн шиг аашилж, юу хийхийг минь заагаад байвал гэрлэлт бүтэхгүй. Нэг л өдөр миний тэвчээр барагдана...
Гэвч би гэрлэлтэнд яарахгүй байна. Магадгүй хэн нэгэн өөр хүн ч гарч ирэх ч юм билүү? Би нөхөртэйгээ хэзээ ч тааралдахгүй байсан ч гайхалтай хайр дурлалтай учрах нь гарцаагүй.