Moderator: mgl_300
“Эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байдаг энэ ойлголт сонсогдож байгаагаасаа илүү муу үр дагартай байж мэднэ. Нэг талаар бүсгүйн сонирхол эр хүнд өөрийг нь эзэмдэх гэсэн далд хүслийг асааснаар эцэстээ бүсгүйг өөрийн болгож авна. Гэхдээ нөгөө талаар эрчүүдэд татгалзсан хариу авах, бас шууд дотно харилцаа үүсгэхээс айдаг. Тиймээс бүсгүй минь тухайн нөхцөл байдлаас шалтгаалан ямар ч дүр ч эсгэлгүй байж, болгоомжтой харьцах хэрэгтэй. Жишээлбэл эр хүн залгахад утас руу гүйх хэрэггүй. Бага зэрэг аальгүйтсэн нь энгийн байхаа бүү мартаарай “ гэж психоаналист Орлова зөвлөж байна. “Хэрэв та түүнийг сэтгэлээсээ татагдаж эхэлсэн бол түүнийг өөртөө дурлуулж, шаналга. Гэхдээ түүний сонирхол алга болвол тэр өөрийг хайж эхэлнэ гэдгийг сана. Түүнээс гадна эр хүний мөрөөдлийн бүсгүй түүний төсөөлөлд байдаг нь эмэгтэйчүүдтэй харилцахад нь нөлөөлж байдаг.”