"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Сэтгэл санаа тавгүй, муухай зүүд зүүдэлсэн, эсвэл санаа зовсон бодлоос салж чадахгүй үед энэ байдлаас гарах энгийн арга нь аяга ус. Гайхаж байна уу? 1. Аяга сүү. Сүүнд агуулагддаг триптопан хэмээх бодис нь бодисын солилцоогоор тааламжтай мэдрэмж төрүүлдэг серотонин болж задардаг аж. Дээр нь сүүнд кальци, магни, кали зэрэг цусны даралтыг бууруулдаг бодис байдаг.
2. Халуун какоа. Халуун ундаа биеийн температурыг нэмэгдүүлж, тайвшруулдаг учраас уураг тархи эерэг хариу үйлдэл үзүүлдэг.
3. Кофены оронд цай. Лондонгын их сургуулиас явуулсан судалгаагаар хар цайг зургаан долоо хоногын турш өдөрт дөрвөн аяга уухад стресстэй үйл явдлын дараа сртессын гормон буурсан байсныг тогтоожээ.
4. Ногоон цай. Ногоон цай нь уураг тархиний альфа долгионыг өдөөж, бета долгионыг бууруулдаг учраас уураг тархийг тайвшруулж, тааламжтай мэдрэмж төрүүлдэг.
5. Аяга хүйтэн ус. Сэтгэл санаа тавгүй байгаа бол аяга хүйтэн ус уугаад гарч явган алх. Ус цусны эргэлтийг сайжруулж, цэвэр агаар сртессыг арилгаж, аз жаргалын гормон эндорпиныг ялгаруулдаг.