Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Криштиано Роналдо:

Дэлхийн хамгийн үнэтэй бас хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч Криштиано Роналдо саяхан хүүтэй болсон билээ. Хүүгийн ээжийн нэрийг Роналдо "хав дарах"-аар шийдсэн юм. Цуу ярианд үнэмших юм бол Роналдо Америкийн нэгэн зоогийн газрын үйлчлэгч бүсгүйтэй тохиолдлын журмаар учирсан нь жирэмсэн болгосон гэдэг.
Ямартай ч Роналдо хүүгээ ээжээс нь авч, одоо гэр бүлийнхэнтэйгээ өсгөж байгаа нь үнэн. Саяхан Роналдо "Тhe Sun"-д ярилцлага өгөхдөө хүүгийнхээ талаар ихэд өхөөрдөн ярьжээ. "Бүх зүйл сайхан байна. Гэр бүл, хөлбөмбөг, найз нөхөд гээд надад дутах зүйл алга. Бүгд өв тэгш явна. Энэ нь надад хүч энерги бэлэглэдэг. Би хүүгийнхээ памперсыг сольдог. Хэдийгээр тийм дурлаад байхаар ажил ч биш гэсэн би хийдэг. Хэрвээ миний хүү аавынхаа мэргэжлийг эзэмшиж, хөлбөмбөгч болно гэвэл би дуртай зөвшөөрнө. Хүү минь их эрт унтдаг. Гэхдээ нэг удаа би тоглож байтал хүү минь гэнэт сэрээд их уйлсан гэсэн. Тэгсэнээ намайг гоол оруулмагц дуугүй болоод унтаад өгсөн гэж ээж надад хэлсэн. Ирина Шейк бид хоёрын тухайд бол бид заавал гэрлэнэ. Гэхдээ одоохондоо эрт байна" гэж Криштиано ярьсан байна.
Криштианогийн хүү түүний ээж, эгч дээр байгаа юм. Шинэ жилийн өмнөхөн хүүгийнх нь ээж Роналдо руу "Өгсөн мөнгийг чинь буцааж өгье хүүг минь эргүүлж өгөөч" гэж байнга залгасан тухай шуугиан гараад амжсан. Хүүгээ ээжээс нь авахдаа Роналдо тэр бүсгүйтэй хатуу гэрээ байгуулжээ. Тэр гэрээнд ч Роналдо руу байнга залгаж, хүүтэйгээ уулзъя гэж хувийн амьдралд нь оролцохгүй гэсэн заалт бий гэнэ.
Гэвч үхтэл үр харам гэгчээр дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчний хүүхдийг гаргаж, багагүй мөнгө авсан ч гэлээ үе үехэн хүүгээ үгүйлэх эхийн сэтгэлд хэрхэн хариулах учраа Роналдо олохгүй байгаа тухай хэвлэлээр бичсэн. Тиймээс ч тэрээр шинэ оныг сүйт бүсгүй Ирина Шейкийнхаа хамт амралтын газар угтсан юм.