~~~** Чи бидэн хоёр **~~~

Он жил нэг л мэдэхэд нарыг хэдэнтээ тойрч
Огторгуй мэт мэлмийд гунигийн навч хевүүлнэ
Цэн тогорууд намраар сүүдрээ зөөж буцна
Цэх евсний толгой шүүдрээ дааж ядна
Цэнгэл дундуур бас зовлон бидэнд учирна

Шовгор майхны хормойг талын салхи алгадаж
Шонгийн шаазан шиг лааг хага цохих шиг унтраана
Туулай шиг хурсан биеийг чинь цээжиндээ нааж тэврэхэд
Туулын эхэн шиг ариухан намираа хур бөмбөрдөнө
Тун чих юмыг бидэн хоёр үзнэ ээ

Гар сэтгэл хоёроосоо хүүхдээ хөтөлж
Гансарсан сэтгэлээ хааяа сархдын аагаар дарна
Галзуу догшин загнаагүй ч чамд тэр эвгүй
Гал хоолоор дутаагүйч чагнаж суухад аягүй
Гал  шиг амьдралд бидэн хоёр тэснэ ээ

첨부이미지