
МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийл өгч асан Н.Багабандид МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд Монгол Ардын Намын бат илэрхийлэхийг нь өчигдөр гардууллаа. С.Батболд хэлсэн үгэндээ “Түүхэн хариуцлагатай, шинэчлэлийн үед намаа олон жил нэр хүндтэй удирдан зохион байгуулж, улс орныхоо хөгжилд намын оруулах хувь нэмрийг өндрөөр өргөн, намын залгамж чанар, шинэчлэлд үлгэр дууриал үзүүлж, арга туршлагаасаа хуваалцаж байдагт талархал илэрхийлье” гэв.
Н.Багабанди “намынхаа гал улаан батлахыг гүн хүндэтгэлтэйгээр гардан авч байна. Би 1979 онд оюутан байхдаа намын гишүүн болсон.
20 жил дуншсан намын шинэчлэлийг ХХVI Их хурал цогцоор нь шийдлээ. Монгол Ардын Намын гишүүн мөн гэсэн бат илэрхийлэх намын шинэчлэлийн нэг хэсэг мөн. МАН-ын үйл хэрэг бол Монголын үйл хэрэг, улсын болон ард түмний эрх ашиг.
Намын тусдаа эрх ашиг гэж байхгүй. Үе үеийн гишүүд улс орон, бүтээн байгуулалт, хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө гэсэн ганцхан язгуур зорилгыг эрхэмлэн зүтгэж ирсэн түүхтэй. Энэ зорилгын төлөө хамтдаа зүтгэцгээе.
Та бүгдийн ажил, бодлого, хамтын ажиллагаанаас намын, цаашдаа улс орны хувь заяа ихээхэн шалтгаална гэдгийг тунгаан бодож хичээн зүтгээрэй” хэмээн ярилаа.