Бичлэгийн тоо 3,329

 Нийслэлд өнгөрсөн бямба гаригаас нөөцийн мах худалдаанд гаргасан. Нийслэлийн хороо бүрт хоёр дэлгүүрт худалдахаар болсон ч мах зарж буй дэлгүүр цөөн байв. “Бөмбөгөр”, “Миркури” худалдааны төв, “Миний дэлгүүр”-ийн сүлжээ дэлгүүрээр ороход нөөцийн мах хайсан хүмүүс олон таарав. Энэ талаар Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Лхачинбалаас тодрууллаа.

-Дэлгүүрүүдээр нөөцийн мах бараг зарахгүй байна лээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Нийслэлийн 132 хорооны 264 цэгт нөөцийн мах худалдахаар болсон. Ихэнх дэлгүүрээр мах зараагүй байгаа байх. Учир нь дэлгүүрүүдтэй гэрээ хийх, олон цэгт хүргэх гээд ажил их байна шүү дээ. Энэ долоо хоногт нийлүүлэлт жигдэрнэ.

-Нөөцийн махыг туранхай, амт муутай байна гэж зарим иргэн ярьж байсан. Хэчнээн компани, хаанаас махаа бэлтгэв. Махны чанарт танай холбооноос хэрхэн хяналт тавьсан бэ?

-“Мах импекс”, “Жаст агро”, “Тайж трейд” зэрэг 14 компани мах бэлтгэж нийлүүлсэн. Тэд орон нутгийн салбар компаниараа дамжуулан бэлтгэсэн байх. Нөөцийн махыг зах зээлийн үнээс харьцангуй доогуур худалдаалж байгаа. Үхрийн мах 3500, хониных 3000, ямааныхыг 2400 төгрөгөөр борлуулж буй нь боломжийн үнэ. Цагаан сар болох гэж буй учраас үхэр, ямааны махыг худалдаанд гаргасан. Иргэд нөөцийн махыг туранхай, амтгүй байна гэж ярьдаг. Хүн бүрийн санаанд нийцүүлнэ гэдэг хэцүү. Чанар чансаа нь таалагдахгүй бол өөр сонголт байгаа шүү дээ.

-Нөөцийн махыг хэдийн хугацаанд худалдаанд гаргах вэ. Нийлүүлэлт хүрэлцээтэй юу?

-Нийслэлийн хэмжээнд 14 мянган тонн мах нөөцөлсөн. Бид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхантай ярилцаж ирэх зургадугаар сар хүртэл худалдах шийдвэр гаргалаа. Нөөцийн махыг нийт 267 цэгээр дамжуулан 0.5 болон 1-3 килограммаар жижиглэн савлаж борлуулана.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4101160/782/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
409 БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН НЭЭЛТТЭЙ БОЛЛОО 2011-01-21 5757
408 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Оксфордын холбоо лекц уншуулахаар урив 2011-01-21 6022
407 Н.Багабанди МАН-ын үнэмлэхээ авлаа 2011-01-20 5891
406 Нохойд хазуулж 80 оёдол тавиулжээ 2011-01-20 6497
405 Монголын боксчдын эхний ялалтыг Н.Төгсцогт авлаа 2011-01-20 5578
404 “Монголчуудын цуваа Хятад руу цутгаж байна" 2011-01-19 7680
403 “Голден Вилл” хороолол БНСУ-ын “Хана” банкны барьцаанд байна 2011-01-19 7195
402 Гурилын үнэ нэмэгдэхгүй байх шийдэлд хүрлээ 2011-01-19 5745
401 Түүх, соёлын дурсгалаа цахим санд хадгална 2011-01-18 6876
400 ГЭРЭЭТ ХИЛЧИД ДАРГЫГАА ЕГҮҮТГЭЛЭЭ 2011-01-18 8586
» Иргэд нөөцийн маханд ам муутай байна 2011-01-18 6259
398 Солонгос галзуурлыг зогсооно 2011-01-17 8112
397 Л.Тэрбиш: Хоёрдугаар сарын 3-нд шинэлж, золгох учиртай 2011-01-17 7715
396 Х.Цагаанбаатар шигшигдсэн бөхчүүдээс шилдэг нь боллоо 2011-01-17 6184
395 Монгол хүн сансарт дахин нисэхийг оросууд дэмжжээ 2011-01-17 6860
394 УИХ-ын гишүүд насанд хүрсэн үү 2011-01-15 5915
393 “Төрийн ордонд орох нь сансарт нисэхээс хэцүү" 2011-01-15 5559
392 Гахайн ханиад дахин дэгдлээ 2011-01-15 6249
391 Хурандаа Б.Батболдод оноосон ялыг хэвээр үлдээв 2011-01-13 6544
390 Монгол инженерүүд Японд дадлагажина 2011-01-13 6702
배너신청
자생병원

배너신청