Бичлэгийн тоо 3,329

Сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Сүүлийн жилүүдэд цагаан сарын шинийн 1 хоёр өдөр давхцан тохиох болсон. Энэ жил ч мөн шинийн 1 хоёр байгаа тухай ярих боллоо. Тиймээс Зурхайч Л.Тэрбишээс хоёр шинийн 1-ний аль өдөр нь золгох нь зөв болон зарим асуултад хариулт авлаа.

-Сүүлийн жилүүдэд шинийн 1 хоёр тохиох болжээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Монгол зурхайн ёсоор билгийн тооллын өдрүүд давхарлах, тасрах, өдөр алсрах ёс гэж байдаг. Энэ жилийн шинийн нэгэнд өдөр давхарлаж байгаа юм. Өдөр давхарлана гэдэг нь сар нэг одны гэр дээр хоёр хоног харагдах үзэгдэл юм. Ийм тохиолдолд тухайн өдрийг хоёр болгоно. Харин нэг хоногийн дотор одны гэрийг алсалсан тохиолдолд тэр өдрийг орхидог.

Өдөр тасарч, давхарлах нь сарны харагдах байдалтай холбоотой. Энэ нь билгийн хоногийн тоонд нөлөөлдөггүй. Өдөр хоёр тохиох тохиолдолд хэзээ золгох учиртайг хүмүүс их асууж байна. Энэ жилийн шинийн 1-ний тухайд эхний өдрийн шинийн 1-нд цагаалах учиртай. Зурхайн номонд өдөр давхар байвал урд өдрийг, тасарсан байвал хойд өдрийг нь авдаг юм.

Тэгэхээр давхардсан өдрийн эхнийх буюу хоёрдугаар сарын 3-ны өдөр л шинэлж, зүг мөрөө гарган золгох учиртай. Өдөр давхарлах үзэгдэл нь сарны байрлалаас хамааралтай, байдаг л үзэгдэл. Энэ үзэгдэл хэдэн жил ч давхцаж болно. Тухайн өдрийн сарны байрлал ямар байна тэр өдрийн тооллого түүгээр л гарна.

-Миний сонсож байснаар хоёр шинийн 1 тохиоход эхний өдөр нь зүгээр золгоод хоёр дахь өдөр нь дээлээ буруу харуулж өмсөөд золгодог байсан гэсэн?

-Монголын ёсонд тийм зүйл байхгүй. Хүмүүсийн ам дамжсан яриа, цуурхал л юм даа. Хүмүүс шинийн 1-ндээ золгодогоороо золгож, уламжлалт баяр үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Сарны хувьд шинийн 1-ний өдөр нь хоёр тохиож байгаа болохоос биш, хоёр өдөр шинэл гэсэн үг биш. Энэ тухай тодорхой мэдэхийг хүсвэл “XVII жарны төмөр туулай жилийн өнгө, нуруу” гэсэн өгүүллээс үзээрэй.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4095813/cde/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
409 БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН НЭЭЛТТЭЙ БОЛЛОО 2011-01-21 5757
408 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Оксфордын холбоо лекц уншуулахаар урив 2011-01-21 6022
407 Н.Багабанди МАН-ын үнэмлэхээ авлаа 2011-01-20 5891
406 Нохойд хазуулж 80 оёдол тавиулжээ 2011-01-20 6497
405 Монголын боксчдын эхний ялалтыг Н.Төгсцогт авлаа 2011-01-20 5578
404 “Монголчуудын цуваа Хятад руу цутгаж байна" 2011-01-19 7680
403 “Голден Вилл” хороолол БНСУ-ын “Хана” банкны барьцаанд байна 2011-01-19 7195
402 Гурилын үнэ нэмэгдэхгүй байх шийдэлд хүрлээ 2011-01-19 5745
401 Түүх, соёлын дурсгалаа цахим санд хадгална 2011-01-18 6876
400 ГЭРЭЭТ ХИЛЧИД ДАРГЫГАА ЕГҮҮТГЭЛЭЭ 2011-01-18 8586
399 Иргэд нөөцийн маханд ам муутай байна 2011-01-18 6259
398 Солонгос галзуурлыг зогсооно 2011-01-17 8112
» Л.Тэрбиш: Хоёрдугаар сарын 3-нд шинэлж, золгох учиртай 2011-01-17 7715
396 Х.Цагаанбаатар шигшигдсэн бөхчүүдээс шилдэг нь боллоо 2011-01-17 6184
395 Монгол хүн сансарт дахин нисэхийг оросууд дэмжжээ 2011-01-17 6860
394 УИХ-ын гишүүд насанд хүрсэн үү 2011-01-15 5915
393 “Төрийн ордонд орох нь сансарт нисэхээс хэцүү" 2011-01-15 5559
392 Гахайн ханиад дахин дэгдлээ 2011-01-15 6249
391 Хурандаа Б.Батболдод оноосон ялыг хэвээр үлдээв 2011-01-13 6544
390 Монгол инженерүүд Японд дадлагажина 2011-01-13 6702
배너신청
자생병원

배너신청