Бичлэгийн тоо 3,329

Жин бүрийн шилдэг 16 жүдоч урилгаар оролцдог “Мастерс” тэмцээний хоёр дахь нь өнгөрөгч амралтын өдрүүдэд Азербайжаны Баку хотноо боллоо. Жилийн турш үзүүл сэн амжилтаараа шигшигдсэн бөхчүүд хүч үздэг болохоор “Мастерс”-ын барилдаан бүр сонирхолтой, өрсөлдөөнтэй болдог билээ. 41 орны 110 эрэгтэй, 96 эмэгтэй жүдоч зодоглосон энэ тэмцээнд манай улс долоон эрэгтэй, дөрвөн эмэгтэй бөхөө сойсон.

Жин бүрийн шилдэг 16 жүдоч урилгаар оролцдог “Мастерс” тэмцээний хоёр дахь нь өнгөрөгч амралтын өдрүүдэд Азербайжаны Баку хотноо боллоо. Жилийн турш үзүүл сэн амжилтаараа шигшигдсэн бөхчүүд хүч үздэг болохоор “Мастерс”- ын барилдаан бүр сонирхолтой, өрсөлдөөнтэй болдог билээ. 41 орны 110 эрэгтэй, 96 эмэгтэй жүдоч зодоглосон энэ тэмцээнд манай улс долоон эрэгтэй, дөрвөн эмэгтэй бөхөө сойсон. 2009 оны дунд үеэс 66 кг-ынхныг чансаагаараа тэргүүлж буй Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар “Баку-2011”-д түрүүлснээр байр сууриа улам баталгаажууллаа.

Жүдогийн бүх л зэрэглэлийн тэмцээнээс медаль авсан тэрбээр өнгөрсөн жил анхдугаар “Мастерс”-т Францын Давид Ларост дийлдэн хоосон хоцорч байв. Харин энэ удаа 2009 оны “Kano Cup”-т медалийн төлөө барилдаанд таараад бараагүй Японы Масаши Эбинүмаг эхний даваанд вазаригаар буулган авч, ОХУ-ын Камал Хан-Магомедовыг торгуулиар ялж медалийн тавцанд гарах болзлоо хангасан. Улмаар хагас шигшээд 2009 оны ДАШТ-ий финал, 2010 оны дэлхийн аваргын хүрлийн төлөө барилдаанд хожиж байсан Испанийн Сугои Уриартег таван минутын турш илүүрхэн, юүко үнэлгээтэй тэнцэх торгуулиар ялж, Словенийн Рок Дракшичийг цаг дуусахад минут гаруй хугацаа үл дээд байхад иппон буулган алтан медаль хүртсэн юм.

Аваргын төлөө барилдааны эхэнд манай бөхийг баруун давуулахад Дракшич араар нь өшиглөөд юүко үнэлгээ авсан ч үүнээс хойш оноогоо илт хам гаалснаас хоёр торгуулж, үнэлгээ тэнцсэн. Санаандгүй оноо алдсанаасаа хойш санаачилгыг авч ба рилдсан Х.Цагаанбаатар баруун давуулж, зүүн сугадсан барьцнаас бярдаж мушгиад ялал тын үнэлгээгээ авсан. Ийнхүү “Мастерс”- т түрүүлснээр тэрбээр чансааны 400 оноо, шагналын 6000 ам.доллар халаасаллаа. Өнгөрсөн жил анхдугаар “Мастерс”- т түрүүлсэн С.Мияарагчаа эхний даваанд ДАШТ-ий мөнгөн медальт Сугои Уриартед юүко үнэлгээгээр ялагдав.

Хоёр ДАШТ-д Х.Цагаанбаатарт хожигдож, хамгийн сүүлд Чиндаогийн Гранприд Б.Хишиг баярт медалийн төлөө барилдаанд ялагдсан испани жүдоч ийн хүү эхний даваанд аваргыг ялж, ме дальд хүрэх замаа зассан. С.Мияа раг чаагийн хувьд 2010 оны эхний хагаст тун сайн барилдаж, чансаагаараа дэд байр хүртэл дэвшсэн ч “Чингис хаан” Дэлхийн цомоос хойш хангалттай амжилт үзүүлээгүйгээс Бакуд тавдугаарт эрэм бэлэгдсэн. Ингэснээр ма най хоёр бөх хагас шигшээд таарах магадлалтай болсон. Гэвч С.Мияарагчаагийн оронд Уриарте их шө- вөгт шалгарсан нь энэ.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд манай улсаас гурван бөх хүч үзсэн ч нэг нь л медалийн төлөө барилдлаа. 2010 онд оролцсон тэмцээн бүртээ медалийн төлөө барилдаж, жигд амжилт үзүүлсэн Ч.Болд баатар Абу-Дабигийн Гранприд таарч хожиж байсан Бразилийн Фелипе Китадайг эхний тойрогт цэвэр ялаад ДАШТ-ий хүрэл ме дальт, ОХУ-ын Арсен Галстянд юү когоор дийлдэн тавдугаар байрт шалгарлаа. Түүний амьдаа Г.Болдбаа тар жингийнхээ тэргүүн бөх, дэл хийн аварга Ришод Собировт вазаригаар хожигдсон бол 2008, 2009 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Д.Төмөрхүлэг ОХУын Беслан Мудрановт ялагдлаа.

73 кг-ын жинд С.Ням-Очир мөн л орос жүдочид дийлдэн, медальгүй үлдэв. Эхний даваанд Францын Уго Леграныг дэвжээний захад хонгодож цацаад юүко, төдөлгүй араар нь мордож иппон үнэлгээ авч ялсан тэрбээр ДАШТий хүрэл медальт, ОХУ-ын Мансур Исаевт барилдааны эхэнд хагалж цохих гээд сөрж хутгуулан цэвэр хожигдов. Гавьяатын болзлыг хэдэнтээ биелүүлсэн М.Бундмаа “Токио-2010” ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ таарч ялж байсан бөхчүүдээ энэ удаа дахин буулган авч, дэлхийд дээгүүр данслагдах жүдоч гэдгээ дахин баталлаа. Тэрбээр Токиогийн дэвжээнд хүрлийн төлөө барилдаанд хожсон, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Германы Роми Тарангулыг эхний тойрогт цэвэр ялсан.

Медалийн төлөө урьд нь биесээ харилцан хоёр хожсон, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Испанийн Ана Карраскосатай хайнаа хагалах барилдааныг хийж, мөн иппон буулгалаа. Харин хагас шигшээд 2007 ДАШТ-ий хүрэл медальт, 2010 оны дэлхийн аварга Юүка Нишидад даралтаар дийлдэв. Япон жүдоч манай бөхийг нааж хавирч тэнцвэр алдуулаад, түрж хөөн вазари үнэлгээ аваад төдөлгүй зүүн хөл цөмөрч гишгэхэд нь хагалж цохиод үргэлжлүүлж дарсан байна.

48 кг-д манай хоёр бөх сугалаанд орсон ч Б.Бат-Эрдэнэ дэвжээнд гарсангүй. 2009 оны ДАШТий мөнгөн медальт, Испанийн Ойана Бланкотой хүч үзэхээр сугалаа татсан тэрбээр жиндээ ороогүй байх магадлалтай юм. Нөгөө бөх М.Уранцэцэг Бельгийн Амели Россенеуг цэвэр ялж наймд үлдээд ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн хошой аварга Сара Менесест цэвэр хожигдов. Түүнчлэн энэ өдөр 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа дэлхийн хошой аварга Ёшиэ Үэногийн аманд очиж, вазари үнэлгээгээр ялагдсан байна.

Медальтнууд

ЭРЭГТЭЙ
60 кг (15 жүдоч): 1.Ришод Собиров (Узбекистан) 2.Арсен Галстян 3.Беслан Мудранов (хоёул ОХУ), Илгар Мушгиев (Азербайжан) 5.Чимэд-Ёндонгийн Болдбаатар (Монгол)
66 кг (15): 1.Хашбаатарын Цагаанбаатар (Монгол) 2.Рок Дракшич (Словен) 3.Сугои Уриарте (Испани), Тарлан Каримов (Азербайжан)
73 кг (17): 1.Ван Ки-Чунь (БНСУ) 2.Мансур Исаев (ОХУ) 3.Аттила Унгвари (Унгар), Ясүхиро Ава но (Япон) 5.Сайнжаргалын Ням-Очир (Монгол)
ЭМЭГТЭЙ
48 кг (12):
1.Харүна Асами 2.Эми Ямагиши (хоёул Япон) 3.Сара Менесес (Бразил), Ева Черновишки (Унгар) 5.Мөнхбатын Уранцэцэг (Монгол)
52 кг (16): 1.Мисато Накамура 2.Юүка Нишида (хоёул Япон) 3.Лаура Гомес (Испани), Мөнхбаатарын Бундмаа (Монгол)
57 кг (13): 1.Телма Монтейру (Португал) 2.Каори Мацүмото (Япон) 3.Консепсион Беллорин (Испани), Ким Жан-Ди (БНСУ)

63 кг (11): 1.Жеврис Эмане (Франц) 2.Ёшиэ Үэно (Япон) 3.Клаудиа Малзан (Герман), Ярден Герби (Израиль)


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4095805/63c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
409 БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН НЭЭЛТТЭЙ БОЛЛОО 2011-01-21 5756
408 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Оксфордын холбоо лекц уншуулахаар урив 2011-01-21 6021
407 Н.Багабанди МАН-ын үнэмлэхээ авлаа 2011-01-20 5889
406 Нохойд хазуулж 80 оёдол тавиулжээ 2011-01-20 6496
405 Монголын боксчдын эхний ялалтыг Н.Төгсцогт авлаа 2011-01-20 5576
404 “Монголчуудын цуваа Хятад руу цутгаж байна" 2011-01-19 7678
403 “Голден Вилл” хороолол БНСУ-ын “Хана” банкны барьцаанд байна 2011-01-19 7193
402 Гурилын үнэ нэмэгдэхгүй байх шийдэлд хүрлээ 2011-01-19 5744
401 Түүх, соёлын дурсгалаа цахим санд хадгална 2011-01-18 6875
400 ГЭРЭЭТ ХИЛЧИД ДАРГЫГАА ЕГҮҮТГЭЛЭЭ 2011-01-18 8585
399 Иргэд нөөцийн маханд ам муутай байна 2011-01-18 6257
398 Солонгос галзуурлыг зогсооно 2011-01-17 8110
397 Л.Тэрбиш: Хоёрдугаар сарын 3-нд шинэлж, золгох учиртай 2011-01-17 7714
» Х.Цагаанбаатар шигшигдсэн бөхчүүдээс шилдэг нь боллоо 2011-01-17 6182
395 Монгол хүн сансарт дахин нисэхийг оросууд дэмжжээ 2011-01-17 6858
394 УИХ-ын гишүүд насанд хүрсэн үү 2011-01-15 5915
393 “Төрийн ордонд орох нь сансарт нисэхээс хэцүү" 2011-01-15 5558
392 Гахайн ханиад дахин дэгдлээ 2011-01-15 6248
391 Хурандаа Б.Батболдод оноосон ялыг хэвээр үлдээв 2011-01-13 6543
390 Монгол инженерүүд Японд дадлагажина 2011-01-13 6701
배너신청
자생병원

배너신청