Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
 
 

Нэг өдөр мэлхий урсгал усны хажууд сууж байж. Хилэнцэт хорхой түүн дээр ирж:
-Ноён Мэлхий, би энэ усыг гатлах гэсэн боловч сэлж чадахгүй л дээ. Та намайг нуруун дээрээ суулгаад энэ голыг гаталгаж өгөөч гэж. Мэлхий:
-Та бол Хилэнцэт хорхой. Хилэнцэт хорхой мэлхийг хатгадаг гэж. Хилэнцэт хорхой:
-Би чамайг юу гэж хатгах билээ. Би зөвхөн эргийн нөгөө талд гарахыг хүсч байна. Мэлхий:
-За, миний нуруун дээр авираад гар, би чамайг аваад явъя гэж. Замын талд Хилэнцэт хорхой Мэлхийг хатгачихжээ. Өвчиндөө шаналж сүүлчийн амьсгаа авахдаа Мэлхий асууж:
-Чи яагаад ингэв? Бид хоёул живж үхэх нь гэвэл Хилэнцэт хорхой:
-Учир нь би Хилэнцэт хорхой, Хилэнцэт хорхой Мэлхийг хатгадаг гэжээ.
Үхэхдээ доош нь чангааж цуг үхэх тийм хүмүүс чиний эргэн тойронд бий. Болгоомжил.

Аливаа юмыг хүчилбэл хэзээ ч бүтэхгүй. Чи хүчтэй гэдгээ батлахыг оролдоогүй үедээ хамгийн хүчирхэг байна.

Хэрвээ дэлхий чиний эсрэг байна гэж чи бодож байгаа бол тийм л болно. Бусад хүмүүсийг буруутгах нь үйлчлэхгүй. Хэрэв бүх юм баларлаа, буруугаар эргэлээ гэж итгэвэл амьдрал буруугаар л эргэнэ.

Ямар нэгэн юм хийх шийдвэр гаргасан бол арга хэрэгсэл нь бий болно.

Чи сэтгэл санаагаа амар тайван байлгая гэвэл юм болгоныг "сайн", "муу" гэж дугаарлахаа болих хэрэгтэй.

Чи амьдралтай тэмцвэл амьдрал дандаа дийлнэ.

Юмс үзэгдлийг гүн гүнзгий тунгаан бодох нь тийм ч их ашигтай зүйл биш билээ. Амьдрал тийм ийм байх ёстой гэсэн дүрэм горим, хүмүүс хэрхэн амьдрах, яаж аяглах талаарх үзэл чамд бага байх тусам аз жаргалтай, амар хялбар байдаг. Амар амгалан бол баланс юм.

Бусад хүмүүсийн амьдралд туслах бүр бид илүү аз жаргалтай болдог.

Амьдралын тодорхой бус байдалтай яаж зохицож сурах вэ? - Чи зүгээр л хүлээн зөвшөөр. Хийж буй юм болгондоо хангалттай цаг хугацаа зар. Яарч адгаж амьдрахаас зайлсхий. Өөрийгөө "хангалттай цаг хугацаа байна" гэдэгт итгүүл. Хэрэв дахин дахин хэлээд, дахин дахин баталж байвал уураг тархинд рефлекс үүснэ. Унасан гутарсан үедээ ч өөртөө "Надад хангалттай цаг хугацаа бий" гэж сануул.

Хүн бүрт дотоод дуу хоолойгоо сонсох боломж бий. Гэвч бид хэт дуу шуутай, завгүй амьдардаг тул энэ дуу хоолойгоо сонсож чадахаа больдог. Хэрэв гадна юмсыг эс анзаарвал дотоод дуу хоолойгоо сонсоно. Сонсож чадаж байвал чи илүү амар тайван, илүү зөн совинтой болно.

Оюун санаагаа амраах нь биеийн эрүүл мэндэд сайнаас гадна тайвшрах, бясалгах, залбирах цаг өөртөө гаргаснаар тэнцвэртэй, хянамгай амьдарч чадна.

Ой мод, уул ус, ургамал нь эмчлэх долгионтой энерги өгнө. Сүм хийдүүд ариун дагшин. Дэлгүүр, бетонон хана, хуванцар, бохир гуанз, шөнийн баар чиний энергийг сорно. Чиний энерги бага бол уналтанд орж өвчин эмгэг, гай зовлонг урин дуудна.

Бүхнийг хүлээн зөвшөөрнө гэдэг мөн хайрлана гэсэн үг.

"Хэрэв би чамайг уучлахгүй бол чи зовно" гэж боддог. Үнэндээ бид өөрсдөө л зовдог. Бид бүлх залгисан мэт болж, шөнө нойр хүрэхээ больдог. Хүмүүсийг буруутай болгон бодсоноор өөрийгөө золгүй амьтан болгоно.

Чи түүнийг хэчнээн буруутай муухай гэж бодоод ямар ч ялгаа байхгүй. Харин ч энэ бодол чинь амьдралыг чинь сүйдэлж мэднэ.

Өөртөө хайртай бай. Өөртөө хайргүй хүн зовлонд унадаг.

"Санаа зовох" гэдэг "айх" гэдэг үгтэй ижил. Атаа "жөтөө, хардалт, уур хилэн, өшөө хорсол, хар муу санааны ард үргэлж айдас нуугдаж байдаг. Айдсаа багасгахыг хүсвэл түүнтэй эвлэр. Хүлээн зөвшөөрч эвлэрснээр түүнийг даван туулж чадна.

Чиний амьдралын зорилго бол дэлхий ертөнцийг өөрчлөх биш. Чиний зорилго бол өөрийгөө өөрчлөх. Өөрийгөө өөрчилж болно, бусдыг өөрчилнө гэдэг бүтэшгүй. Чи өөрчлөгдөхөд, чи ганцаараа биш.

Амьдралынхаа алив үйл явдлыг чи өөрөө л дууддаг.

Нэг л оргилд авир, нэг л зүгт гүй. Урсгал дага. Хүчирхэг бай.

Тохиолдож болзошгүй гай гамшгийн тухай бодол толгойд чинь байнга эргэлдээд байвал таагүй явдлыг өөртөө амархан дуудна.

Хувь заяа голцуу аар саар таагүй явдал учруулах замаар таныг томхон гай барцдаас хамгаалж байдаг юм.

Биднийг эхлээд хайргаар сануулга болгон нүүлгэнэ. Хэрэв анзаарахгүй бол тоосгоор, дахин анхаарахгүй бол мунаар цохино.

Хүмүүсийн шаналан зовж байгаа нь бус, тэдний шаналгаа эцэстээ ямар ч үр дүнгүй байдаг нь гунигтай.

Өр төлөөсгүй юм гэж үгүй. Бид юугаар төлбөрөө хийдэг вэ?

Энерги, амьдралын хүч, эрүүл мэндээрээ.

Харамч зангаа хүчээр даран ядуу зүдүү, зовж зүдсэн хүмүүстэй хуваалцах хэрэгтэй. Хамгийн гол нь заавал өгч байх ёстой. Үүнгүйгээр мөнгөний урсгал ширгэх болно.

Санаж бодсон үйл хэрэг чинь бүтэх хүртэл юу ч ярьж хөөрөхгүй байвал маш сайн. Хүсч буй зүйлээ сэтгэлдээ байнга төсөөлөн бодож бай.

Гэвч танил тал, найз нөхөд чинь олж мэдээд ядахдаа 1мин л атаархан хорсох сэтгэлд автвал хэл ам хүрэх механизм ажиллаж эхэлнэ. Ганц л арга бий. Тайван хүлээх. Ийм үед хариуцлагатай шийдвэр гаргаж болохгүй. Бусадтай хэрэлдэж маргалдаж болохгүй. Йогоор хичээллэ.

Өчигдрийнхөө алдсанд бүү гашууд, хүн чи
Өнөөдрийн үйлээ маргаашаар ч бүү хэмж
Байсан юмс, айсуй мөчид ч бүү итгэ
Байгаа энэ хоромдоо л итгэж жаргаж ав, одоо.

Өнөөдрөөр амьдарч бай. Дараа нь гэж юм байхгүй. Зөвхөн одоо цагт, өнгөрсөн баларсныг бодоод яахав, алс ирээдүй энэ тэр гэж хөөрцөглөөд ч яахав, зөвхөн өнөөдөр, зөвхөн одоо л амьдралаас авах юмаа ав.

Сэтгэлийн зовиур доорх 4 үндсэн шалтгаанаас үүснэ:
- гэр бүл салалт
- санхүүгийн сүйрэл
- ганцаардал
- гомдол бугшил
Сэтгэлийн зовиураа зайлуулж амрахад бүхнээс илүү тусалдаг зүйл бол шашин, нойр, ном, хөгжим, инээд юм. Сэтгэлийн зовлонгоосоо салахгүй бол зүрхний гажиг, ходоодны шарх, чихрийн шижин дээр нь бас буурал үс, үрчлээ, батгатай болно доо.

Хамгийн гол нь чи амьд байна. Өмнө чинь шинэ эхлэл эхэлжээ.

Хохирлоосоо ашиг гаргаж сурах нь авхаалж самбаа шаарддаг бөгөөд энэ үед л ухаантан, тэнэг хүмүүсийн ялгаа харагддаг.

Бидний үл ойшоосон хүчин зүйл гэнэт бидэнд тус болж байдаг.

Дайснаа сонсож бай. Чиний тухай чухам үнэнийг зөвхөн тэр л хэлж өгнө.

Хижээл нас бол залуудаа суулгасан үрээ арчилж тордон ургацаа хураах нас.

Дэлхий дээр мөнгөний дутагдал гэж байдаггүй юм. Харин түүнийг олж авах л хэрэгтэй. Шинэ санаа, сайн үйлсэд ашиглах мөнгө заавал олдоно.

Бид хөдлөх хэрэгтэй, риск хийх ёстой. Бүтэлгүйтэл гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Энэ бол амжилтын замд бидний сурах ёстой процессийн нэг хэсэг л юм.

Бизнесмэн, юуны өмнө яг юунд хүрэхийг хүсч байгаагаа яв цав тодорхойлсон байх хэрэгтэй.

Чиний хүсэл тэмүүлэл ямар агуу байна, чи тийм агуу болно. Урагшлахын тулд эхлэх хэрэгтэй. Эхлэхийн тулд том ажлыг жижигхэн хэсгүүдэд хуваагаад эхнийхээс нь эхлэх хэрэгтэй. Илүү ихэрхэл, илүү хэрсүүрхэл, хатуу тооцоо, хэт болгоомжлол амжилтыг зогсооно.

Чи өөрөө л шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол чиний амьдрал ид шидээр өөрчлөгдөхгүй шүү дээ. Амьдралаа өөрчлөх гэж шунан тэмүүл.

Үг хүний ухаан санаанд шингэхийн тулд заавал үнэн байх албагүй.

Хэрэв чи мөнгөөр гачигдаж байгаагаа байнга бодоод байвал энэ байдлаас гарч чадахгүй. Чи юунд анхаарлаа төвлөрүүлж байна түүнд энергээ өгнө тэгээд тэр энерги өсөн нэмэгдэнэ.

Дотор санаагаа хичээнгүйлэн ажигла.

Олон сайхан боломж гачигдлаас төрдөг.

Төрөлх мэдрэмжээ дагахад юу болсныг анзаарч тогтоож ав.

Цаг бол одоо, яг одоо.

Хамгийн энгийн төлөвлөгөө хамгийн сайн байдаг.

Өнөөгийн олон менежер хэтэрхий ухаантай, хэтэрхий боловсролтой. Тэр нь гай болох вий дээ. Гэхдээ л хамгийн амжилттай ажиллаж байгаа корпорацуудын эзэд голдуу мангардуу байдаг юм.

Хүсэлдээ хүрэхийн тулд бусдын үгийг үл анзааран гэнэн, тэнэгдүү царайлах хэрэгтэй.

Мөнгийг хэн нэгэнд зүгээр өгдөггүйтэй адил цаг хугацаа, амьдралаа дэмий цацаж үрж байдаг хүмүүс маш элбэг. Хүний амьдралын хамгийн үнэтэй, гамнах ёстой зүйл бол цаг хугацаа. Амьдралын утга учир мөнгөнд бус хүний үнэ цэнэ, цаг хугацаанд оршдог.

Чи хорвоогийн ямар ч зовлонг даана.

Жаргалыг харин ч нэг даахгүй нь хөөрхий.

/Дизайнер Н.Соёлмаагийн орчуулсан Хүний газар биеэ бодож яваарай номноос/ 

 


    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4092208/059/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211333
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366614
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365246
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
23286 eejvvdes asuuya [4] mcblog 2011-01-17 1095
23285 hi mgchuudaa urilganii talaar tuslaach [2] TJJ 2011-01-17 957
23284 Эр хүнийг цэвэр цэмцгэр харагдуулах хүчин зүйл mgl taun 604toot,, mgltaun604 2011-01-16 792
23283 hvv mini 1 nastai...eleg ni ih tom bna geed bhiin yahuu? [6] ffffffffuuuucccccccckkkkkk 2011-01-16 1448
23282 elgemsuugees asuuya [1] 1th Hero 2011-01-16 958
23281 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20%, 30% gcall1 2011-01-16 665
23280 gan barihad ?????????? [4] anycall80 2011-01-16 1001
23279 mglruu viz ymar vntei baidiin boloo? [2] *jargalmaa* 2011-01-16 961
23278 Хумс яагаад өнгөө алдаж хугардаг вэ? Ээж минь 2011-01-16 1410
23277 Хөлийн өсгий эвэршиж хатуураад байвал... Ээж минь 2011-01-16 1002
23276 Хялбар аргаар турж төгс жинтэй болох амархан уу? Ээж минь 2011-01-16 1293
23275 2009 хамгийн HOT үс засалтууд: Урт, долгионтой үс mgl taun 604toot..yschin.goo saihan mgltaun604 2011-01-16 602
23274 huuhdiin biyiin tos asuuy [3] mildman 2011-01-15 1272
23273 Улаан жинжүү, сармис нь антибиотик шиг үйлчилдэг Ээж минь 2011-01-15 1247
23272 Хүрэн манжинд гайхамшигтай анагаах чанар бий Ээж минь 2011-01-15 1966
23271 Та элэгний "C"вирүстэй бол Ээж минь 2011-01-15 2615
23270 Өтгөн хаталтыг гэрийн нөхцөлд эмчлэх энгийн аргууд Ээж минь 2011-01-15 2238
23269 Эмнэлэг хаасан үед шүд өвдвөл Ээж минь 2011-01-15 3247
23268 xamar..mes zasal [2] shineleg buxen 2011-01-15 1526
23267 boljmorxonoos asuuy baganaa_ts 2011-01-15 758
23266 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gcall1 2011-01-15 687
23265 asuuy [2] e.huu 2011-01-15 1366
23264 ANSAN daxi KHAN BANK mungun shiljuuleg file money$$$ 2011-01-15 608
23263 elgemsuugees asuuy [2] naran20 2011-01-15 1126
23262 ejuudee nadad zuwluj tuslaach [4] naran20 2011-01-15 1086
23261 sain baitsgaana uu.asuult bna [1] LOVE24 2011-01-15 903
23260 hi viz asuuy? [5] boljmorxon 2011-01-15 989
23259 Бүсгүйчүүдэдээ!!!!!!!!!!!!!!! herasalon22 2011-01-15 846
23258 Ulaan pass mglees avuul yah we? [2] 사랑 2011-01-15 1027
23257 Та бүхний танил Гинж бугуйвч хосоороо даралт хэвийн байлгах chevon 2011-01-15 796
23256 hi.utasnii kart asuuya... [2] montaem 2011-01-15 1142
23255 eejuudee egch naraa tuslaarai [5] tuulain bujin 2011-01-15 1324
23254 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file jiimiis 2011-01-15 925
23253 torson eejuudeesee asuuyaa [1] enkuush87 2011-01-15 1015
23252 hi busguichuudee asuuyaa zowlooch [1] enkuush87 2011-01-15 1061
23251 бугуйвч , , даралт ,эрүүл мэнд ( та яарна уу хэдхэн ширхэг үлдлээ ) file hdgfsagff 2011-01-15 619
23250 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-01-15 619
» Хүний газар биеэ бодож яваарай Ээж минь 2011-01-15 1204
23248 ELGEMSUU BOLON TURSHLAGTAI EEJUUDEES ASUUH ZUIL BAINA [4] ezengui aral 2011-01-15 1029
23247 Яаж хүндрэлгүй төрөх вэ? Ээж минь 2011-01-15 1020
23246 ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУД АНХААР !!!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-15 1153
23245 30 - ХҮРСЭН БҮСГҮЙЧҮҮД БҮГД АНХААР !!!!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-15 1183
23244 inter_shop (эрэгтэй бүс тэлээ, эмэгтэй цүнх шинэ бараа нэмэгдлээ) inter_shop 2011-01-15 1050
23243 2009 хамгийн HOT үс засалтууд: Урт, долгионтой үс mgl taun 604toot..yschin.goo saihan [2] mgltaun604 2011-01-15 821
23242 elemsvv bolon bysad eejvvdees???????????? [2] rexsa 2011-01-15 898
배너신청
자생병원

배너신청