Бичлэгийн тоо 3,329

УИХ-д 25-аас дээш настай хүн нэр дэвшиж, сонгогдох эрхтэй. Энэ л зарчмаар насанд хүрсэн эрхмүүдийг сонгогчид төлөөлөгчөөрөө илгээдэг.

Гэтэл үнэндээ тэд насанд хүрсэн хүн шиг ажиллаж чаддаггүй гэнэ. Хэрүүл хийж, нэгнээ элдвээр дуудан, наргиан хөгжөөн болно. Баталж байгаа хууль нь ч гэсэн цоорхойгоор дүүрэн, яг л муу сурдаг жаалын сурлагын дэвтэр мэт.

Гэхдээ Ч.Сайханбилэг нарын санаагаар бол гишүүдийг ийм болгож хувиргасан буруутан нь хэвлэлийнхэн, телевизийн камер юм байна. Камер харахаараа л гишүүдийн хүүхэд зан сэргэж, сонгогч олондоо хайр нь хүрээд явчихна.

Бүр ямар асуудал ярьж буйгаа умартах хүртлээ сэтгэлийн хөөрөлд ордог байна. Юу ярьж байгааг нь иргэд анхаарахаас өөрийг нь сонирхохгүй гэдгийг бол мартаж орхино. Харин Байнгын хороог хааж, камерууд үгүй болсон хойно том хүн шиг ажил ярих юм байх. УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдааны үеэр камерийн өмнө ийм болчихдогоо цөөнгүй гишүүн илчлэв.

“Тэгээд л ард түмэн биднийг телевизээр харчихаад цэцэрлэгийн хүүхэд шиг” гээд байгаа юм гэцгээлээ. Харин насанд хүрэх “дөхөж яваа” зарим нь “Та нар чинь ухаантай л юм бол камерийн өмнө үгээ цэнэх хэрэгтэй биз дээ” гэв.

Бүр ядаад гаднаасаа л том болохоос дотроо хүүхэд болчихсон тэдний эргэлзээг УИХ-ын дарга нь тайлж “Та нар чинь том болсон хүмүүс. Ард түмний төлөөлөл, за” хэмээн сануулав.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4091698/17c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
409 БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН НЭЭЛТТЭЙ БОЛЛОО 2011-01-21 5756
408 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Оксфордын холбоо лекц уншуулахаар урив 2011-01-21 6021
407 Н.Багабанди МАН-ын үнэмлэхээ авлаа 2011-01-20 5889
406 Нохойд хазуулж 80 оёдол тавиулжээ 2011-01-20 6496
405 Монголын боксчдын эхний ялалтыг Н.Төгсцогт авлаа 2011-01-20 5576
404 “Монголчуудын цуваа Хятад руу цутгаж байна" 2011-01-19 7678
403 “Голден Вилл” хороолол БНСУ-ын “Хана” банкны барьцаанд байна 2011-01-19 7193
402 Гурилын үнэ нэмэгдэхгүй байх шийдэлд хүрлээ 2011-01-19 5744
401 Түүх, соёлын дурсгалаа цахим санд хадгална 2011-01-18 6875
400 ГЭРЭЭТ ХИЛЧИД ДАРГЫГАА ЕГҮҮТГЭЛЭЭ 2011-01-18 8585
399 Иргэд нөөцийн маханд ам муутай байна 2011-01-18 6257
398 Солонгос галзуурлыг зогсооно 2011-01-17 8110
397 Л.Тэрбиш: Хоёрдугаар сарын 3-нд шинэлж, золгох учиртай 2011-01-17 7714
396 Х.Цагаанбаатар шигшигдсэн бөхчүүдээс шилдэг нь боллоо 2011-01-17 6182
395 Монгол хүн сансарт дахин нисэхийг оросууд дэмжжээ 2011-01-17 6858
» УИХ-ын гишүүд насанд хүрсэн үү 2011-01-15 5915
393 “Төрийн ордонд орох нь сансарт нисэхээс хэцүү" 2011-01-15 5558
392 Гахайн ханиад дахин дэгдлээ 2011-01-15 6248
391 Хурандаа Б.Батболдод оноосон ялыг хэвээр үлдээв 2011-01-13 6543
390 Монгол инженерүүд Японд дадлагажина 2011-01-13 6701
배너신청
자생병원

배너신청