“Цахилгаан тээвэр” ком - па нийн инженер техни - кийн ажилтнууд Японы ма - шин үйлдвэрлэлийн шилдэг компаниудад мэргэжил дээш - лүүлэхээр явах гэж байна. Энэ талаар тус компанийн захирал Д.Жаргалсайханаас тодрууллаа.
-Танайх хэчнээн инженерийг ямар чиглэлээр сургах гэж байна вэ?
-Японы машин үйлдвэрлэлийн “Санко Сэкэ”, “Умаха”, “Комосаки” зэрэг компанитай гэрээ байгуулсан. Энэ сарын 15-нд манай найман инженер эдгээр компанид нэг сарын дадлага хийхээр явах юм. Тэд автомат удирдлагатай машин дээр деталь, агрегат эд ангийг Японы стандартын түвшинд хийх чадварт суралцана. Япо ноос бэлдэц тоног төхөөрөм жийг оруулж нарийвчилсан ме ханик боловсруулалт хийгээд, эргүүлж Японд экспортлох юм. Энэ сургалтыг үргэлжлүүлж, бүх инженерээ ээлж дараалан явуулж сургах төлөвлөгөөтэй. Ирэх тавдугаар сараас манайхан Япон руу сэлбэг экспортолж, хэрэгцээтэй сэлбэгээ өөрсдөө үйлдвэрлэж эхэлнэ. Бид эхний ээлжинд машины тоормосны болон хийн системийн эд анги, хаалга хаах, онгойлгох эд ангийг өөрсдөө хийхээр төлөвлөсөн.
-Машины эд анги үйлдвэрлэх байраа бэлтгэсэн үү?
-Үйлдвэрийн байраа өргөт - гөнө. Үйлдвэрлэлийн дамж - лагын систем бий болго ход нийслэлийн Засаг дарга 500 сая төгрөгийг 2011 оны төсөвт суулгаж батлууллаа. Манайд машин үйлдвэрлэл бага багаар өсөн бойжиж байна. Ингэснээр Японы стратеги, технологи, менежментийн түвшинд ма - шин үйлдвэрлэх ажил зохион байгуулж Япон, БНСУ, Хятад, Оросын машин үйлдвэрлэлийн сэлбэг, эд ангийг нийлүүлэх сүлжээнд нэвтрэх боломж бий.
-Улс орны хөгжлийн нэг тулгуур нь аж үйлдвэржих үйл явц гэж үздэг. Манай оронд энэ нь ямар түвшинд байна вэ?
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахаа больё.
Дэлхийн буурай хөгжилтэй улс орнуудын аж үйлдвэрийн салбарын хөгжилтэй харь - цуулахад манай улсын аж үйлдвэрийн салбарын хөг - жил 3-6 дахин бага байгаа. Энэ хоцрогдлоо арилгаж хөгжлийн хурдаа авахын тулд аж үйлдвэржилтийн бод - логоо зөв тодорхойлж, хийх ажлын дарааллыг зөв зохис - той гаргах ёстой. Төр засгаас үйлдвэржилтийг хөг жүү - лэх талаар онцгой анхаарч бодлогын баримт бичгүү - дийг томъёолон гаргаж эх - лээд байгаа нь сайшаалтай. Гагцхүү энэ бодлогыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, төлөвлөгөөтэйгээр хэрэгжүү - лэх төрийн оновчтой механизм дутагдаад байна.
-Аж үйлдвэрлэл, үйлдвэржилт хариуцсан төр засгийн механизм хэр үр дүнтэй ажиллаж байна вэ?
-Нэгдсэн удирдлага сул байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Үндэсний шинэтгэлийн хороо гээд олон газар тархай бутархай, тухайн салбарын хавсарга хэлбэрээр үйлдвэржилт хариуцсан ажлын нэгжүүд ажиллаж байна. Аж үйлдвэрлэл, үйлдвэржилтийг төсөл шалгаруулах замаар хөгжүүлэх ёсгүй гэж боддог. Улс үндэстний эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа болсон аж үйлдвэржилтийг хариуцсан яамыг яаралтай байгуулж монголчуудын өнөө цагийн баялаг болсон ашигт малтмалд нэмүү өртгийг аль болох ихээр шингээн боловсруулах ачааг үүрүүлэх ёстой.
-Дахиад яам байгуулахад төсвийн зардал нэмэгдэнэ шүү дээ?
-Хэрэгтэй ажилдаа мөнгө харамлаж болохгүй. Хүн төрөлхтөн техник технологийн эрчимтэй хөгжлийн зуунд амьдарч байхад бид ч үйлдвэрлэл, технологийн баял - гаар баталгаажсан нийгэм байгуулах ёстой шүү дээ. 10-20 жилийн дараах том зорилтыг өнөөдрөөс л эхлэх хэрэгтэй. Тиймээс металлург, машин үйлдвэрлэлийн салбараа яаралтай хөгжүүлэх ёстой.
Манайх нэг тонн төмрийн хүдрийг 45 ам.доллараар зарж байна. Үүнийг боловсруулбал 4500 ам.доллар болно. Монголчууд ажилтай, цалинтай болно шүү дээ. Монголд ажлын байр байхгүйгээс идэр насны, хийж бүтээх оргил үедээ яваа залуус олон мянгаараа гадаадад боолын хөдөлмөр эрхэлж яваа нь энэ цаг үеийн эмгэнэл болоод байна. Монголын зах зээл бага гэж өөрсдийгөө голдог өвчин бидэнд бий. Хэрэв хамгийн бага зардлаар, хамгийн чанартай бүтээгдэхүүн хийвэл дэлхийн хүн зон биднийг бүчээд ирнэ.