jasen
Бичлэгийн тоо 4,494
Дайн тулааны үед хүнд зэр зэвсэг, олон тооны цэргээр ялалт байгуулдаг ч гэлээ мэргэн буучид дайны хамгийн чухал албан хаагч байдаг билээ. Энэ удаагийн дугаарт дэлхийн дайны түүхэн дэх хамгийн шилдэг 10 мэргэн буудагчийг танилцуулж байна.
10. Томас Плункет /1851 он өөд болсон/
Томас Плункет Британийн явган цэргийн ангид алба хашдаг ирланд цэрэг юм. Тэрбээр Францын армийн генерал Август Марие Франсуа Колбертийг буудан хороож, шилдэг мэргэн буудагч гэдгээ цэргүүдэд харуулж чаджээ. 1809 онд Какабелост болсон тулааны үеэр Плункетт Бэйкер винтов буугаараа франц генералыг 600 метрийн зайнаас буудан унагажээ. Түүний энэ гайхалтай буудлагыг армийн нөхөд нь зүгээр л аз тохиосон гэж ярихыг хүсээгүй тул Плункетт ангидаа эргэн ирэхийн өмнө дахин отолтод суужээ. Тэрбээр буугаа цэнэглэж, генералын туслахыг буудсан байна. Түүний сум онилсон байндаа тусч, Плункетт шилдэг мэргэн бууч гэдгээ баталсан юм. «Браун Бесс» бялтат буугаар зэвсэглэсэн британи цэргүүд тухайн үед ердөө 50 метр дотор буудах сургуулилт хийдэг байжээ. Гэвч Плункетт тэднээс 12 дахин хол зайтай байгаа онож байв.

9. Түрүүч Грэйсе
Америкийн иргэний дайн үеэр буюу 1864 оны тавдугаар сарын 9-нд умардын армийн түрүүч Грэйсе тухайн цаг үеийн гайхалтай мэргэн бууч болжээ. Спотсилванигийн тулааны үеэр мэргэн бууч Грэйсе Британид үйлдвэрлэсэн «Виртворт» винтов буугаа үүрэн тулааны талбарт очжээ. Тэрбээр гол бай болох өмнөдийн генерал Жон Седвикийг 910 метрийн холоос буудсан байна. Энэ нь тухайн цаг үеийн зэвсгийн үзүүлэлтийн хувьд гайхалтай чадвар яах аргагүй мөн аж. Тулааны үер умардын цэргүүд гал нээхэд цэргүүд нь галуун цуваагаар явахад генерал Седвик дайсандаа ийм байдалтай харагдахыг хүсээгүй гэнэ. «Та нараас би ичиж байна. Тэд ийм хол зайтай байхад заан ч явж байсан онож чадахгүй» гэж Седвик хэлжээ. Гэвч мэргэн бууч Грэйсе хоёр дахь буудалтаар Седвикийн зүүн нүдний доор оносон байна. Тухайн үед Седвик амь үрэгдсэн гэдгийг сонссон дэслэгч генерал Уллиссес С.Грант үнэхээр Седвик амь үрэгдсэн юм уу гэж асууж байжээ.

8. Чарльз Чак Мавхинней /103 удаа оновчтой буусан/
Бага байхаасаа ан гөрөө хийж, мэргэн буучийн гараагаа эхэлсэн Чарльз Чак Мавхинней 1967 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт элсчээ. Тэрбээр Вьетнамын дайны үеэр алба хааж, тэнгисийн цэргийнхнээс хамгийн олон хүн буудан хороосон амжилт тогтоосон цэргийн нэг юм. Мавхинней 16 сарын дотор дайсны 103 цэргийг буудан хороосон бөгөөд энэ тоо үнэндээ илүү олон ч байх магадлалтай аж. Учир нь тухайн үед буудсан хүнийхээ бичиг баримтыг хайх тун эрсдэлтэй байжээ. Мавхинней 910 метрийн холоос байгаа онодог байсан нь түүнийг хамгийн шилдэг мэргэн буучийн нэг болгожээ.

7. Роб Фурлонг
Канадын армийн ахлагч Роб Фурлонг хамгийн хол зайнаас бууддаг мэргэн буудагч аж. Тэрбээр 2430 метр холоос байгаа оносон байна. Фурлонг 2002 онд «Анаконда» ажиллагаанд оролцож байхад энэ гайхалтай явдал тохиожээ. Тэрбээр мэргэн бууч таван ахлагчийн хамт үүрэг гүйцэтгэж байхад «Аль-Каида» бүлэглэлийн гурван этгээд уулархаг бүс нутгийн байраа орхин нүүдэлж байжээ. Фурлонг 50 мм калибр «МакМиллан Бортерс Тас-50» винтов буугаар уг этгээдүүд рүү буудсан байна. Эхний сум нь оноогүй ч хоёр дахь удаагаа буудахад дайсны үүрсэн үүргэвчийг оножээ. Үүний дараа дахин буудахад зэвсэгт этгээдүүд халдлагад өртөж байгаагаа гэнэт ухаарсан байна. Фурлонгийн гурав дахь сум дайсны этгээдийн цээжин тус газар оножээ.

6. Василий Заяцев
«Дайсны ард» гэдэг киногоор Василий Заяцев түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч гэсэн бодлыг хүмүүст төрүүлсэн байж болох юм. Энэ кино гайхалтай бүтээл болж чадсан ч Сталинградын тулааны талаар бодит үнэнийг өгүүлээгүй. Тухайн үед кинонд гардаг шиг Заяцевийг мөшгисөн германы шилдэг мэргэн буучид байгаагүй аж. Үнэн гэвэл Заяцев Еленинскойд төрж, Уралын бүс нутгийн ууланд ан гөрөө хийж байжээ. Сталинградын тулааны өмнө тэрбээр Зөвлөлтийн тэнгисийн цэргийн хүчинд жирийн албан хаагчаар ажилладаг байв. Тэрбээр дайны талаар сониноос уншсаныхаа дараа сайн дураараа фронтын шугамд иржээ. Заяцев 1047 ангид хуваарилагдан дараа нь Метиз үйлдвэрийн мэргэн буучийн ангид суралцжээ. Тэрбээр мэргэн буучийн үүргээр 62 дугаар ангид алба хаажээ. Заяцев германы 3000 гаруй цэргийг буудсан гэж ярьдаг ч баталгаатай баримтаар 242 германыг хороожээ.
Германчууд түүний эсрэг мэргэн бууч илгээж байгаагүй ч Эрвин Киниг түүний гол өрсөлдөгч байсан гэж хэлж болно. Заяцев дуртгалдаа германы мэргэн буучтай Сталинград хотын нуранги дунд гурван өдрийн турш халз тулсан гэж бичжээ. Энэ халз тулаанд Заяцев ялсан нь түүний хувьд хамгийн том шагнал болжээ.

5. Людмила Павличенко
1941 оны зургадугаар сард Павличенко 24 нас хүрэхтэй зэрэгцэн Германы арми ЗХУ-д халдан орсон юм. Тэрбээр сайн дураараа цэрэгт мордсон хүмүүсийн анхдагч байжээ. Тэрбээр Улаан армийн 25 явган цэргийн дивизийн 25 дугаар ангид очсоноор Павличенко зөвлөлтийн 2000 эмэгтэй мэргэн буучийн нэг болжээ. Мэргэн бууч тэрбээр дэлхийн II дайны үеэр дайсны 309 цэргийг буудснаас 36 нь мэргэн бууч байжээ.

4. Францис Пегахмагабов
Канадын армийн ахлагч Францис Пегахмагабов байлдааны одон гурван удаа хүртэж, хоёр удаа хүнд шархдаж байсан дэлхийн I дайны шилдэг мэргэн бууч юм. Тэрбээр 378 герман цэргийг буудан хороож, 300 гаруй цэрэг олзолж байжээ.

3. Аделберт Ф.Валдрон
Энэ мэргэн бууч нь Америкийн мэргэн буучдын түүхэнд хамгийн олон дайсныг буудан хороосон гэдгээрээ алдартай юм. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний мэргэн бууч Валдрон Вьетнамын дайны үеэр дайсны 109 хүнийг буудан хороожээ.

2. Карлос Норман Хэткок
АНУ-ын тэнгисийн хүчний мэргэн бууч Хэткок мөн л түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч юм. Тэрбээр Вьетнамын дайны үеэр дайсны 93 цэргийн буудан хороожээ. Олон дайчнаа мэргэн буудагчийн овоо хараанд алдах болсон тул Вьетнамын зэвсэгт хүчний удирдлагууд Хэткокийг хороосон хүнийг 30 мянган доллароор шагнахаар амлаж байжээ. Тэрбээр цагаан өд гэдэг хочтой байсан. Учир нь Хэткок малгайдаа үргэлж өд хатгадаг байсан бөгөөд даалгавраа биелүүлэх хүртлээ өдөө авдаггүй байв.

1. Симо Хаяха
Финланд цэрэг Симо Хаяха дайны түүхэн дахь хамгийн олон хүн хороосон мэргэн бууч юм. Тэрбээр 1925 онд цэргийн албанд морджээ. Симо Хаяха 1939-1940 онд болсон Орос, Финландын хоорондын «Өвлийн дайн»-д мэргэн буучийн үүрэг гүйцэтгэсэн юм. Баталгаатай баримтаар 100 гаруй өдөр үргэлжилсэн өвлийн тулааны үеэр тэрбээр зөвлөлтийн 505 цэргийг буудан хороожээ. Мэргэн буучийн үүргээс гадна Хаяха пулемётоор 200 гаруй цэрэг хоороосон нь нийт тоог 705 хүргэж байгаа юм. Цагаан үхэл хочит мэргэн буучийг устгахаар зөвлөлтийн генералууд мэргэн буучдаа илгээж байсан ч тэд эргэн ирдэггүй байлаа. Тэрбээр амаа цасанд наан амьсгалдаг байсан нь түүний арга залийн нэг байжээ. Хаяха 1940 оны гуравдугаар сарын 6-нд тэнэсэн суманд оногдон эрүүндээ хүнд бэртэл авчээ. Энэ үед хамт байсан цэрэг нь түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Хаяха шархадсан байхыг харахад түүний нүүрний тал хэсэг алга болсон мэт харагдаж байсан гэж амийг нь аварсан цэрэг хожим нь ярьжээ. Дайны дараа Хаяха шархаа бүрэн эдгээж, хандгай намнаач болжээ.
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4084552/e1c/trackback

profile

эди хугда

2012.11.19 19:40:52
*.199.165.106

9.161
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102641
3189 tsetserlegt xureelen [1] CH.Batbold 2011-01-16 957
3188 2070 оноос ирсэн захидал [1] goodmen 2011-01-15 1286
3187 Поох, ийм дуу бас байдаг байх нь ээ......Сэрчмаа, Жавхлан 2 анхаар!!!! гэнэ ээ ~Haliunaa~ 2011-01-15 2132
3186 ...Монгол охин солонгосын ТВ-р авьясаа үзүүллээ [4] oogoo2011 2011-01-15 2031
3185 .... Jennifer Lopez .... [1] بگ و يك بگذارد و 2011-01-14 910
3184 Celine Dion - l"m Alie [1] بگ و يك بگذارد و 2011-01-14 971
3183 Тусгай салаа [1] sainzaluus 2011-01-13 1103
3182 amid gerch x-tuts [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-01-13 1945
3181 Хүүхний зурагтай дэрэнд дурласан залуу file [1] .Sarnai. 2011-01-13 1364
3180 Тусгай салаа [1] sainzaluus 2011-01-13 868
» Бүх цаг үеийн шилдэг 10 мэргэн буудагч [1] mgldevushka 2011-01-13 1541
3178 .... Анхаа Халиун :: Жаргалын цэцэг .... بگ و يك بگذارد و 2011-01-13 1011
3177 ... Girls Generation - Run Dev .... بگ و يك بگذارد و 2011-01-13 761
3176 ... Motive - Чамдаа .... بگ و يك بگذارد و 2011-01-13 755
3175 .... SYNC-- Би мэдэрч байна .... بگ و يك بگذارد و 2011-01-13 892
3174 SAMSUNG DAATGAL MONGOLD TAARDAG SAMSUNG ZIPEL HORGOGCH SAMSUNG NOTEBOOK 2011-01-13 710
3173 Akon [1] sainzaluus 2011-01-12 811
3172 بگذارد و [1] S_GirL 2011-01-12 945
3171 **Татар ажиллагаа** Монголын уран сайхны кино Баатар-Эрс 2011-01-12 1390
3170 **Амьдрах тасалбар** Монголын уран сайхны кино [1] Баатар-Эрс 2011-01-12 1406
3169 x-tuts 2010 new [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-01-10 1883
3168 Mama Mia [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-01-10 1250
3167 Адтай жаалууд - Монголын уран сайхны кино 13,14,15 ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-01-10 1960
3166 starking mongol ohin bichleg [2] Usachyan 2011-01-09 3610
3165 Монголын охид [1] Гэрэлтзуун 2011-01-07 1605
3164 tuuh soyoliin dursgalt gazar file [1] CH.Batbold 2011-01-06 7380
3163 Fashion бугуйвч , даралт ,эрүүл мэнд file hdgfsagff 2011-01-06 882
3162 Lumino "Doloon Egshig" 유상철 2011-01-06 949
3161 3 Бүдүүн - Чамайг Хүлээе 유상철 2011-01-06 875
3160 3 Girls - Dachah uu 유상철 2011-01-06 904
3159 Хурд-Хайрын сарнай file [1] Гэрэлтзуун 2011-01-03 3010
3158 Леди Гагагийн 2010 оны хамгийн анхаарал татсан ємсгєлvvд ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-01-03 2873
3157 Адтай жаалууд - Монголын уран сайхны кино 10-11 [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-01-02 2357
3156 Баярын мишээл 2010 [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-01-02 1773
3155 Бага тайз - Цэнгээнт нэвтрүүлэг ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-01-02 1330
3154 Их Хотын Үдэш - Шинэ жилийн тусгай дугаар ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-01-01 1322
3153 Адтай жаалууд - Монголын уран сайхны кино 6-7-8-9 ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-01-01 1692
3152 Адтай жаалууд - Монголын уран сайхны кино 3-4 ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-01-01 2922
3151 Адтай жаалууд - Монголын уран сайхны кино 1-2 ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-01-01 2155
3150 Төгөлдөр хуурын гайхамшигт урлаг (4) [1] يمكنك مشاهدة 2011-01-01 1170
3149 Төгөлдөр хуурын гайхамшигт урлаг (3) يمكنك مشاهدة 2011-01-01 845
3148 Төгөлдөр хуурын гайхамшигт урлаг (2) يمكنك مشاهدة 2011-01-01 968
3147 Төгөлдөр хуурын гайхамшигт урлаг (1) يمكنك مشاهدة 2011-01-01 1090
3146 ★†Zaluus CLub X-Chiristmas☜ [86] file ★Zaluus Club★ 2010-12-31 985
3145 ★"Happy New Year 2011"★ ˛ • •Шинэ жилийн мэнд хүргэе! ° [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-12-31 1001
배너신청
자생병원

배너신청