Өнгөт хорвоог жигдхэн будах

Өвлийн гоёл сэвсгэр цас

Өнөөдөр гадаа хаялах юм

 

Би цас ороход  дуртай л даа

Бичээд   барагдашгүй хүслийг

Биелүүлэхээр шидэт  цасханууд

   Мөнх хөх тэнгэрийн

   Мөнгөн  цагаан үүлнээсээ

   Мөрөөдөл  тээсээр бударлаа

 

Түм буман эгэл хүмүүсийн

Тоолшгүй их мөрөөдөлийг

Түгээхээр цагаахан цасханууд

   Санасан хүсэл зоргоор нь

   Сая живаагаараа бударлаа

Сайхан хүсэл тэмүүлэл нь

Саадгүй бүтэх болтугай

 

Мянга мянган мөнгөн өвөлөөр

Мөрөөдөл хүсэл тэмүүлэлийг

   Хэзээд  хаана ч гүйцэлдэх

   Хэтэрхий их урам итгэл

Үүрдийн аз жаргал,эрүүл энх

Үнэхээрийн баяр баясгалан  болгоно уу 

 

Хөвсгөрхөн хөнгөхөн цасханууд минь

Хөөрөн эргэлдэнхэн будран буухдаа

Хүмүүн төрөлхтөний  бүхий л хүслийг

Хүссэн тааллаар нь биелүүлж хайрла

khan.      2011.01.11      20 .00m