Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Умайн байрлал хvн бvрд єєр єєр байдаг. Байрлал бол тухайн хvний онцлог болохоос євчин эмгэг биш тул засуулах шаардлагагvй. Умай арагшаа гэхээр буруу байрлалтай гэж ойлгоод бариа засал хийлгээд яваад байдаг. Энэ бол буруу. Гадуур гэдэс дарж бариад умай ямар ч байрлалтай байсан тvvнийг хэзээ ч засахгvй. Умайн байрлалыг ямар нэг хэлбэрээр засах массажийг заавал vтрээн дотуур шулуун гэдэс буюу бєгс, vтрээгээр хийдэг. Тvvнийг умайн байрлалыг засах гэж ч хийдэг юм биш. Аарцгийн архаг євдєлттэй хvмvvст ийм массаж хийж болдог. Умай арагшаагаа нугаларсан хvнд бол ихэвчлэн умайн хvзvv нь умдаг руугаа шахагдсан байдаг. Урагшаа нугаларсан байвал арагшаа шахагдсан байдаг. Умай єєрєє баруун эсвэл зvvн тийшээ байрласан байдаг. Умайн байрлал нь хvний бэлгийн амьдралд ч шууд хамааралгvй. Цэвэршилт явагдсаны дараа фибромеоми яах вэ? Фибромеом нь дааврын гаралтай ургадаг хоргvй хавдрын тєрєл учраас цэвэршсэний дараа ургалт нь саарах буюу зогсдог . Цэвэршчихээд vргэлжлэд ургаад байх тохиолдол бас байдаг. Тийм болохоор цэвэршсэний дараа ч эмчийн хяналтанд vзvvлж байх шаардлагатай. Хамгийн гол нь нэг эмчид тогтмол хугацаанд vзvvлж хяналтанд байх шаардлагатай. Богино хугацаанд тс орох, цус алдах шинж тэмдэг илэрвэл мэдээж мэс засал хийлгэнэ. Тийм биш бол хяналтад байна. Коуляци хийлгэсний дараа тєрж болдоггvй гэх эм. Vнэн vv? Сvvлийн vед коуляцийг тєрєх насны эмэгтэйчvvдэд хийхээ больчихсон. Чанартай буюу бvрэн гvйцэд коуляци хийсний дараа ямар нэг хэмжээгээр заавал сорвижилт vлдэнэ. Тvлэгдэлтийн дараа ямар сорви vлддэг билээ тvvн шиг л сорви умайн хvзvvн дээр vлддэг. Жирэмсэн болоод умайн хvзvv томорч тэлэхэд умайн хvзvv сорвижилтоороо сэдэрч урагддаг, цус их алддаг. Дараа нь оёдол тавина. Тэр нь яаж эдгээ билээ Эрсдэл их єндєр тийм болохоор хvндрэлийнх нь vvднээс тєрєх насны эмэгтэйчvvдэд хийлгэж хэрэггvй. Дахин тєрєхгvй эмэгтэйчvvдэд хийж болно. Бэлэг эрхтэний vv тєрєхєд хvvхдэд халдварлах уу? Бэлгийн vv гэдэг нь хvний папиллом гэдэг тєрлийн вирусаар vvсгэгддэг. Энэ вирус нь дотроо олон тєрєл байдаг. Зарим тєрєл нь vv vvсгэдэг байхад зарим нь умайн хvзvvний хавдрыг vvсгэдэг. Энэ євчиний илэрч байгаа шинж болох vvг нь эмчилж болно. Харин vvг vvсгэгч вирус нь хvний биед байж тодорхой хугацааны дараа таагvй нєхцєлд биеийн эсэргvvцэл сулрах, бусад бэлгийн замын халдварт євчин зэрэгцэхэд vv дахиж болно. Харин бэлгийн vvтэй vед тєрєх замаар тєрvvлэхэд хvvхэд вирусын халдвар авах боломжтой. Тийм учраас жирэмсэн болоод тєрєх хугацаа ойртоход тєрєх замаар тєрєх vv, эсвэл кесерево хийлгэх vv гэдгийг тухайн vед эмч нар vзэж байж шийднэ. Ер нь вирусыг 100 хувь алга болгоно гэсэн баталгаа байхгvй. Вирусын гаралтай бvх євчиний шинж тэмдгийг нь л эмчилэхээс вирусыг нь устгадаг эмчилгээг хvн тєрєлхтєн олоогvй байгаа шvv дээ. Эмэгтэйчvvдийн євчиний шинжилгээ єгєхєд хамгийн тохиромжтои хугацаа хэдийд байдаг Энэ нь зовиур) євчин эмгэгээс хамаараад янз бvр. Анх удаа vзvvлэхээр очиж байгаа бол сарын тэмдгийн ємнєх эсвэл дараах 7 хоногт тохиромжтои. Vе vе євддєг бол яг євдєж байгаа vедээ vзvvлэх хэрэгтэй. Хааяа ямар нэгэн хэвийн бус ялгадас гардаг бол яг тэр vедээ vзvvлэх нь зєв. Эмч vзээд дараа давтан хэдийд vзvvлэхийг хэлэх байх, учир нь эмэгтэй хvн бvрийн нєхєн vржихvйн эрхтэн, тvvний vйл ажиллагаа нь єєрийн гэсэн євєрмєц мєчлєгийн дагуу байнга єєрчлєгдєж байдаг тул анх удаа, ганц vзvvлээд бvх vнэнийг мэдчих эргэлзээтэй. Ихэвчлэн сарын тэмдгийн янз бvрийн vед 2-3 удаа vзvvлсэнээр сая жинхэнэ бодит бзйдал тодорхой болох талтай. Ийм ч учраас барууны орнуудад эмэгтэйчvvд болгон єєрийн эмчтэй байдаг нь ямар нэгэн асуудал гарахад юу нь хэвийн, юу нь эмгэг гэдгийг илvv таниж мэдэхэд амар байдаг. Шинжилгээний хувьд ємнєх 48-72 цаг ямар нэгэн эм, лаа, угаалга хийгээгvй байх, ємнєх 24 цагт бэлгийн хавьталд ороогvй байвал шинжилгээний дvгнэлт оновчтой гарахад сайнаар нєлєєлнє. Эсийн /хавдраас сэргийлэх/ шинжилгээг vрэвсэл, халдварыг эмчилсний дэрэа, сарын тэмдгээс хол, цусархаг ялгадасгvй vед єгєх илvv тохиромжтои Vзлэгийн ємнє хувийн ариун цэвэр сахихдаа дотогшоо vтрээгээ угаахын оронд гадна бэлэг эрхтэн. хярзан. хошного орчмоо усаар угааж цэвэрлэхэд хангалттай Намайг умайн хvзvvний шархтай болсон байна гэсэн. Цаашид юунд анхаарч ямар дэглэм сахих хэрэгтэй вэ? Юуны ємнє умайн хvзvvний эсийн шинжилгээ (Пап тест) єгч онош тодруулах хэрэгтэй. Ихэнх залуу эмэгтэйчvvдэд дааврын єєрчлєлттэй холбоотойгоор умайн хvзvvн дээр "шарх" гээд байгаа зvйл гарч ирдэг. Энэ бол євчин биш, харин нэгэн шинж тэмдэг л юм. Умайн (савны) vтрээ рvv харсан нарийн хэсгийг хvзvv гэх бєгєєд vзлэгийн толь тавихад ил харагдах хэсэг нь хvний бусад арьсны адил хавтгай хэлбэрийн олон давхар эсээр хучигдсан байдаг тул ягаан єнгєтэй харагддаг. Умайн хvзvvний дотор тал буюу умайн хєндий рvv орсон суваг нь бортгон хэлбэрийн булчирхайлаг ганц давхар эсээр хучигдсан тул тод улаавтар харагдана. Энэ хоёр эсийн уулзах ирмэг нь байнга нvvж байдаг тул гадагшаа нvvсэн vед хараад "шархтай" байна гээд байх шиг. Жинхэнэ "шарх" бол тусдаа асуудал, эмчлэх шаардлагатай байдаг. Таны хувьд Пап тест єгєєд, єєр эмгэг зовиургvй vед ямар нэгэн тусгай эмчилгээ хэрэггvй, хяналтанд байхад хангалттай. Гэхдээ ганц давхар бортгон эс нь хамгаалалт муутай, халдварын эрсдэл єндєр тул бэлгэвч тогтмол хэрэглэх зvйтэй. Хэрэв биед зовиуртай, ялгадас ихтэй бол эмчилгээ хийж Би нэлээд хожуу 26 хvрээд гэрлэсэн. Нєхєр маань миний анхны эр хvн. Гэтэл нєхєртэйгєє анх унтахад надад ямар ч євдєлт мэдрэгдээгvй, бас цус ч гараагvй. Яагаад тэр вэ? Нєхєр маань янз бvрийн юм яриагvй л дээ. Гэхдээ л би гайхаад байна. Ийм байж болдог юм уу? -Заавал цус гарах албагvй. Онгон хальс хэмээх салст бvрхэвч нь ихэвчлэн бэлгийн харьцаанд ороогvй эмэгтэйчvvдэд байдаг Голдоо янз бvрийн хэмжээ хэлбэрийн нvхтэй бегєєд тvvгээр сарын тэмдгийн цус гарна. Анх vтрээ рvv эр бэлэг эрхтэн ороход бага зэрэг цус гарах явдзл бий Гэхдээ онгон хэльс байгаа эсвэл байхгvй гэдгээр тус эмэгтэй хавьталд орсон ороогvйг нотлох арга байхгvй. Хэзээ ч харьцаанд ороогvй гэх мєртлєє онгон хальсгуй охид байдаг. Идэвхтэй биеийн хєдєлгєєн, спорт, бvжиг зэргээр хичээллэдэг бол онгон хальс урагдаж бас болно. Тєрєлхийн уян хатан байх vед хавьталд орсон ч урагддаггvй, цус гардаггvй талтай. Ямар ч эмч vзээд онгон хальс урагдсанаар 100% хавьталд орсон байна гэж батлах аргагvй. ![]() |