Moderator: mgl_300
Олон жилийн тэртээ өвөг дээдэс маань чихэрлэг жимс түүж хооллодог байсан нь ийм учиртай аж. Нэг ширхэг шоколад бусад амттаны адил хүний бие организмд эндорфиний дааврыг үүсгэдэг. Эл даавар нь таашаал, аз жаргалын мэдрэмжийг бий болгодог аж.
Хэрэв та элэгний үйл ажиллагааны ямар нэгэн доголдолгүй бол (элэг муутай хүнд шоколад тохирохгүй) шоколад идэж байвал тустай. Гэхдээ аливаа юм хэтрэхээрээ хор болдгийг санууштай.
Эерэг тал.
- Шоколад нь организм дахь зарим бодисын дутагдлыг нөхөж өгдөг тустай.
- Нэг хэрчим шоколад нь хоёр ширхэг цэвэр ёотонтой тэнцэх аж. Энэ нь бид эрч хүч өгөх, өл даахад эерэг үр дүнг үзүүлдэг.
- Шоколад нь мэдрэлийн төв системийг удирдах, анхаарал төвлөрүүлэхэд эерэг нөлөөтэй.
- Стресстэй үед хэрчим шоколад идвэл тайвширах, тэр ч бүү хэл нойрсуулах үйлчилгээтэй.
- Уг амттанд агуулагдах теобромин бодис нь хоолны дур хүсэл бууруулдаг булчны идэвхийг багасгадаг.
- Шоколад нь серотонин хэмээх бодис үүсгэдэг аж. Энэ нь хүнд аз жаргалтай, баяр баясгалантай мэдрэмж төрүүлдэг.
- Шоколад нь магни болон төмрийн дутагдлыг нөхдөг.
Сөрөг тал.
- Элгэнд сайн биш.
- Амттан идэх зуршилтай болгоно. Байнга шоколад иддэг хүнд дасал бий болж, хар тамхи лугаа адил татгалзахад хүндрэлтэй болно.
- Шүд цоорох, хорхой идэх өвчнөөс шоколад ангид байлгахгүй.
- Шоколад их идвэл таргалуулна. Энэ нь батлагдсан байна. Учир нь шоколадад илчлэг их бий.