Бичлэгийн тоо 3,329

Утга зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулдаг “Алтан өд 2010” наадам энэ сарын 9-нд Соёлын төв өргөөнд болно. Монголын зохиолчдын эвлэлийн байгуулагдсан өдөртэй давхцуулан “Алтан өд” наадмыг зохион байгуулж улирсан оны шилдгийг шалгаруулдаг уламжлал 10 жилийн түүхтэй. Тэгш ой нь тохиож байгаа наадмаа өвөрмөц хэлбэрээр зохион байгуулахын тулд зохиолчид багагүй анхаарал хандуулж байгаа юм билээ. Энэ удаа олон арван жил дуулагдан, ард түмнийхээ сэтгэлд хоногшсон дуунуудыг зохиолчид нь дуучидтай хамтран дуулж үзэгчдэдээ хүргэх аж. Түүнчлэн өчигдөр “Алтан өд 2010” наадмын шилдэг бүтээлүүдийн эхний шалгаруулалтын дүн гарсан юм. Энэ талаар Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажаваас тодруулав.

-“Алтан өд” наадмыг анх ямар зорилгоор зохион байгуулах болсон бэ?

-Утга зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх зорилгоор энэ наадмыг зохион байгуулсан. Анх яруу найргийн богино хэмжээний бүтээлийн төрөлд Д.Нямсүрэн, том хэмжээний бүтээлд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нар тэргүүлж “Алтан өд”-ний эзэн болж байлаа. Үүнээс хойш цар хүрээ, нэр хүнд нь улам нэмэгдсээр байгаа. Гэхдээ наадам гэхээсээ илүүтэй шалгаруулалт гэж хэлэх нь зүйтэй. Энэ жилийн хувьд цэнгүүн болж өргөжиж байна. Түүнчлэн цаашдаа “Алтан өд” наадмын шилдгээр шалгарсан бүтээлийг улсын санд авах зорилго тавиад албаны хүмүүст саналаа хэлээд байгаа.

-Энэ жил ямар төрлөөр илүү өрсөлдөж байна вэ?

-Яруу найргийн төрөлд 40 гаруй бүтээл иржээ. Түүнээс гадна хүүрнэл зохиол нэлээд байна. Харин жүжиг, киноны зохиол цөөн ирсэн. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиосон 2006 онд “Алтан өд” наадамд хамгийн олон бүтээлээр өрсөлдсөн. Түүнчлэн 2008 онд Монголын зохиолчдын эвлэлийн 80 жилийн ой тохиосон учраас зохиолчид идэвхтэй оролцсон.

-Монголын зохиолчдын эвлэл, УДЭТ-тай хамтран жүжгийн зохиолын уралдаан зарласан байх аа?

-Тийм ээ. Энэ уралдаанд их олон зохиол ирсэн. Удахгүй дүн нь гарна. “Алтан өд” наадамд тухайн онд хэвлэгдсэн бүтээлийг хүлээн авдаг учраас шинээр “мэндэлж” буй жүжгийн зохиолууд хараахан орж амжсангүй. Харин ирэх жил энэ төрөл илүү өрсөлдөөнтэй байх болов уу.

-Наадмын шүүгчээр хэн ажиллаж байгаа вэ. Хэдэн төрөлд шилдгүүдийг тодруулах вэ?

-Яруу найраг, жүжиг, шүүмж зэрэг долоон төрөлд шилдгүүдийг шалгаруулах юм. Шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн яруу найраг болон бусад бүх үндэсний зөвлөл ажилладаг.

“Алтан өд 2010” наадмын эхний шалгаруулалтад тэнцсэн бүтээлүүд:
1. Яруу найраг

Б.Баттулга-”Туурвиагүй цагийн эгшиглэн”
Д.Цэнджав- “Асар тэнгэрийн дор”
Д.Одгэрэл-”Тэнгэрийн иргэний сурах бичиг”
Л.Мягмарсүрэн-”Хэлбэр үгүй”
Б.Мягмаржав-”Уулсын симфони”
2.Хүүхдийн зохиол
Э.Амарзаяа-”Миний зохион бичлэг”
Ж.Цогтсугар-”Алмазан хүү”-1.2.3 цуврал
В.Нэргүй-5 цуврал бүтээл
Б.Бат-Эрдэнэ-”Дарцаг барьсан морьтнууд”
Б.Ганчимэг-”Наранзулын домог”
3.Утга зохиолын судлал шүүмж
Ч.Билигсайхан-”Бичгийн мэргэдийн билгүүн товчоон”
П.Батхуяг-”Монголын уран зохиолын стандарт бус сэтгэлгээнд зориулав”
Д.Оюунбадрах-”Монголын хүүхдийн уран зохиол”-Гутгаар дэвтэр
Н.Энхтөр-”Нийгмийн гэгээрэл ба утга зохиол шинжлэл”
Д.Хүү-”Монголын зохиолын аман дүрслэл-2”
4. Жүжиг киноны зохиол
П.Батхуяг-”Тайзгүй жүжиг”
А.Амарсайхан-”Тусгай салаа”
Х.Болор-Эрдэнэ-”Ми-15”
5.Утга зохиолын орчуулга
Ж.Нэргүй-”Ромео, Жулетта тэргүүтэн тууриуд”
Д.Болдбаатар-”Чонон сүлд”
Ч.Алтангэрэл-”Доголон Төмөр хаан”
Б.Галаарид-”Агуу Гэтсби”
Х.Мэргэн-”Тал нутгийн домог”
6. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл
Д.Жамъян-”Хубилай сэцэн хаан”
Б.Пүрэвдорж-”Зүрхэнд бадамласан нь”
Д.Төрбат-”Мутрын адис, Сунтагийн адис”
Г.Аюурзана-”Бөөгийн домог”
7.Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл
Ж.Заяабаатар-”Долоовор хуруугаар нулимс арчдаггүй”
Б.Батхүү-”Хуучин найз”
Д.Урианхай- ”Тэрэлжийн өдрүүд… Намар оройн хараацай”
Д.Цэнджав-”Буурал ижийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ”

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4059884/985/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
389 Тавантолгойн ордын ашиглах явцын талаар асуулга тавилаа 2011-01-13 6123
388 Ц.Нямдорж сайд НҮБ-д айлчилна 2011-01-12 5982
387 Нийслэлийн үйлдвэрлэлд инновацийг хөгжүүлнэ 2011-01-12 5941
386 Бага насны охидыг хил дамнуулан худалдахыг завдсан хэрэг гараагүй 2011-01-12 6254
385 Ё.Отгонбаяр: 500 мянган төгрөг байрших сүүлийн хугацаа гуравдугаар сарын 1 2011-01-10 7525
384 Энэ “Гэрэгэ”-г дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлд олгоно 2011-01-10 6152
383 Монголчууд будаа ачигч машин бүтээв 2011-01-10 7080
382 ЯМАР ЗААЛТЫН ТӨлӨӨ санал ӨГСНӨӨ Зарим гишүүн мэдээгүй аж 2011-01-09 5848
381 МОНГОЛЫН ЛИГИЙГ АМЕРИК ЛЕГИОНЕРУУД “ЧИМНЭ” 2011-01-09 6234
» “АЛТАН ӨД”10 НАС ХҮРЛЭЭ 2011-01-07 6801
379 Монгол Улс 2011 онд “бар” болох уу 2011-01-07 6763
378 Н.АЛТАНХУЯГ: АН СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦООГ ДЭМЖСЭН ХЭВЭЭР БАЙГАА 2011-01-07 5627
377 Б.Хурцыг шүүх хурал боллоо 2011-01-06 6883
376 Нэртэй эрдэмтэн согтуугаар автомашин жолоодож хүний аминд хүрчээ 2011-01-06 6652
375 Ц.Жаргалсайханд оноосон ялын зүйлчлэлийг өөрчилж, таван жил хорино 2011-01-06 6245
374 Зөвхөн өдрийн ангийн оюутнуудад 500 мянган төгрөг олгохоор болсон 2011-01-04 8206
373 Үнэт эдлэлийн ченж сураггүй болжээ 2011-01-04 7929
372 МҮЭХ Төрийн санг шүүхэд өглөө 2011-01-04 6523
371 Б.Бат-Эрдэнэ бүжгийн аварга болов 2011-01-03 7445
370 Баян-Өлгийн ИТХ-ын төлөөлөгч буудаж танхайрсан гэв үү 2011-01-03 6637
배너신청
자생병원

배너신청