Бичлэгийн тоо 213

Мөн БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхэд бүрдүүлдэг зарим баримтыг хассан талаараа тус яам монголчуудын мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, эдийн засгийн өндөр чадавхитай, аялан жуулчлах сонирхолтой виз мэдүүлэгч нь урилгагүйгээр виз мэдүүлэх боломжтой болж байгаа юм байна. Мөн төрөл садныдаа зочлох, бизнесийн урилга нь батлан даалт бичиг, эх оронд нь хугацаанд нь буцаах батлан даалт зэрэг бичиг баримтыг шаарддаг байсан бол цаашид зөвхөн ЭСЯ-ны маягтын дагуу бөглөсөн урилгад агуулгыг багтааж хялбарчилжээ. Тус яам www.koreanvisa.mn вэб сайтыг ажиллуулахаар бэлтгэж байна. БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах эрхтэй “Пасспорт интернэшнл” байгууллагатай 7010-0154/0152, “Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”-тэй 7012-4909, “Бридж Хан-Монлау” 463005, 463006 дугаарын утсаар холбогдож шаардлагатай мэдээллээ авч болно. Дашрамд сонирхуулахад жил бүр 40 мянган монголчууд Солонгос Улсад зорчдог бол 30 мянган монгол иргэн тус улсад албан ёсоор амьдарч, ажиллаж байгаа аж.
Ингээд доорх хүснэгтээс БНСУ руу зорчих виз мэдүүлэхэд ямар өөрчлөл гарсаныг сонирхуулж байна.

urilganii zagbariig haaanaas harj boloh be