Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
![]() Ийм хоолны дэглэмийн онолыг америк доктор Питера Д'Адамо анх зохион олны хvртээл болгожээ. Хэрвээ хvн єєрийн "vндсэн" хvнсээрээ хооллож хэвших юм бол дархлааны системийн хэвийн vйл ажиллагааг хангаад зогсохгvй жин хасч, элдэв євчнєєс ангижирдаг байна. Уг дэглэм ёсоор, нэгдvгээр бvлгийн цустай хvмvvс ерєнхийдєє махтай хоол, хоёрдугаар бvлгийнхэн ургамлын гаралтай бvтээгдэхvvнvvд, гуравдугаар бvлгийнхэн сvv, цагаан идээний тєрєл, дєрєвдvгээр бvлгийнхэн бvхнийг хольж хэрэглэж болох гэнэ. Цусны бvлгийн дагуу хооллох арга єнєє vед дэлхий дахинаа ихэд алдаршиж буй аж. Яагаад гэвэл хvн бvрт санал болгож буй хоолны цэс нь идэх зvйлийн хэмжээг хязгаарладаггvй, калори тооцоолдоггvй, удаан хугацааны турш баримтлах ёстой гэж тулган шаарддаггvй байна. Тэгсэн мєртлєє тухайн хvн илvvдэл жин хуримтлуулдаггvй тєдийгvй жин хасдаг байна. Хэрвээ та цусныхаа бvлгийн дагуу хооллодог болъё хэмээн шийдвэрлэж буй бол эхний ээлжинд бие махбодийнхоо онцлогийг сайтар мэдрэх хэрэгтэй. Тухайлбал, сvv цагаан идээгээр хооллох ёстой байтал энэ нь танд тохирдоггvй байж болох юм. Тэгвэл хоолны цэсээ бvрэн цагаан идээ болголгvй цагаан, идээг аажмаар бага багаар цэсэндээ оруулаарай. Хориглосон хvнсний бvтээгдэхvvн хэрэглэдэг байсан бол гэнэт бvгдээс нь татгалзалгvй хэрэглээгээ мєн л аажмаар багасга. Vндсэн дvрэм Нэгдvгээр бvлгийн цустай хvмvvсийг "Анчид" гэдэг агаад хамгийн эртний тvгээмэл бvлэг. Цусны эл бvлэг хvн ерєнхийдєє амьтны мах, уураг, загасаар хооллодог байхад vvсчээ. Эл бvлгийнхэн мах, уураг, загас, эрдэнэ шиш, цагаан идээ, vр тариагаар хооллох хэрэгтэй. Хоёрдугаар бvлгийн цустай хvмvvсийг "Газрын эзэд" гэдэг. Эл цусны бvлэг хvмvvсийг газар эзэмшилд шилжих vед бий болсон гэж тооцогддог. Тиймээс эл бvлгийнхэнд тєрєл бvрийн ургамлын гаралтай бvтээгдэхvvн тохиромжтой. Мєн мах, сvvн бvтээгдэхvvнvvд ч тохирно. Гуравдугаар бvлгийн цустай хvмvvсийг "Нvvдэлчид" гэдэг. Хvмvvс гэрийн тэжээвэр амьтан, мал аж ахуй эрхэлж эхлэх vед энэ бvлэг vvсчээ. Тиймээс эл бvлгийнхний хоолны цэсэд мах, загас, сvv, єндєг, vр тариа тохиромжтой. Дєрєвдvгээр бvлгийн цустай хvмvvсийг "Шинэ хvмvvс" гэнэ. Хамгийн залуу цусны бvлэг. Хоёр, гуравдугаар бvлгийн цус холилдсоны дvнд vvссэн. Далайн гаралтай бvтээгдэхvvнvvд, загас, сvv, цагаан идээ, ногоо, улаан мах, тахиа, тариа, шош зэргvvдээр хооллох нь зvйтэй. ![]() |