Миний хань айхтар том бондгор бондгор булчингүй ээ гэхдээ ханийнхаа цээжинд тэврүүлж энгэрт нь эрхэлж байхад том хад чулууны нөмөрт халхалагдаж намайг хамгаалж байгаа мэт санагддаг. Айхтар том хүдэр цээжгүй ч гэсэн ханийнхаа цээж биеийг эрхүүлж таалахад өөрийн эрхгүй ухаан минь самуурч хүсэхийн дээдээр хүсдэг. Чиний минь алхаж байгаа байгаа байдал нэртэй загвар өмсөгч залуучуудаас ч сайхан, ханийн минь шудрага зан шулуухан үг тэр намбатай байдал хошин шооч зан гээд миний хайрыг дэндүү их татаж дээ. Би хайраасаа илүүг хүсэхгүй ээ ханийхаа олсон мөнгө чинь юм болохгүй байна гэж зэмлэхгүй олсон мөнгөөр нь хүүдэд бид 2 өнөөдөр өлсөж хоноогүй урагдаж цоорсон хувцас өмсөөгүй, даарч хүрч суугаагүй өнөөдөр надад энэ л амьдрал хангалттай. Энэ амьдрал минь юунаас ч үнэтэй би өнөөдөр чамтайгаа учирсантай азтай бас жаргалтай хүн юм. Хөөрхөн үр чинь ийм сайхан аавтайгаараа бахархаж явааг хань чамдаа нүүр харж хэлж чадахгүй учраас энэ сайхан сайтаар дамжууллаа. Энэ бол шүлэг бишээ энэ бол зохиол ч биш зүгээр л хань чамаараа бахархсан миний сэтгэлээс гарсан үгс байлаа. Эрийн хийморийг бадрааж яваа эхнэр хүүхдээ жаргааж яваа чамдаа маш их баярлалаа хайрт хань чамдаа хязгааргүй их хайртай шинэ оны мэндийг хүргээд үнсье хань охин 2-оос чинь…
shine on garch bvgd bayarlatsgaaj bna aa Elgemsvv xvnd zaaj zaavarlaxaa bolij tvr zuur ch amaraa kkkkk