Шүхэр шүхэр цасан газар дэлхийгээ гоёод
 Шүр сувдан зүүлт энхрий чамайг минь гоёод
 Шинэ жилийн тэнгэр одоороо сүлж гоёод
 Шөнийн аниргүйн дунд хослон гоёноо бид 
 Жил жилийн шинэ жил учрал даллан ирлээ
 Жил жилийн шинэ жил уярал хайлан ирлээ 
 Будар будар цасан дэлхийг цайртал чимээд
 Булга минжин гоёл хонгор чамайг чимээд 
 Буцах оны тэнгэр одоороо бүжиж гуниглаад 
 Буйд аниргүй шөнө хослон алханаа бид
 Жил жилийн шинэ жил учрал даллан ирлээ 
 Жил жилийн шинэ жил уярал хайлан ирлээ 
 Цав цагаахан цас дэлхийгээ хучиж гоёод
 Цал буурал уулс гацуураа чимэглэн гоёод 
 Ирэх оны тэнгэр одоороо ирмэж гоёод
 Шинэ жилийн шөнөөр хослон бүжнээ бид
 Жил жилийн шинэ жил учрал даллан ирлээ
 Жил жилийн шинэ жил уярал хайлан ирлээ
profile