МҮХАҮТ-аас өнгөрсөн оны бизнесийн салбарын шилдгүүдийг тодруулж, шагнал гардууллаа. Ингэхдээ шинэ техник технологи нэвтрүүлсэн, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн экспортыг нэмэгдүүлсэн, шинээр ажлын байр бий болгосон зэрэг шалгуур үзүүлэлтийг гол болгожээ.
Компанийн нийгмийн хариуцлагыг манлайлагч энтерпренерээр “Мобиком корпораци” ХХК-ийн ерөнхий захирал Д.Болор, “Таван богд” группийн ерөнхий захирал Ц.Баатарсайхан, Дарханы дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр нар шалгарав.
Дэвшилт технологи ноу, хау нэвтрүүлэгч энтерпренерээр “Броадбонд”ХХКийн Ерөнхий захирал Ж.Энхжаргал, “Мобифинанс”-ийн гүйцэтгэх захирал Р.Оюунгэрэл шалгарсан бол “Шинэчлэгч төрийн түшээ”-гээр Сангийн сайд С.Баярцогт, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар тодров.
Харин оны тэргүүлэх аж ахуйн нэгжээр “Петровис”, “Эрдэнэт хивс” тэргүүтэй есөн компанийг нэрлэлээ.