Бичлэгийн тоо 3,329

Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан иргэний шинэчилсэн бүртгэлийг өнөөдөр албан ёсоор хааж байна. Бүртгэл өнгөрсөн долдугаар сард эхэлсэн ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэнийхээ үүргийг биелүүлж хараахан амжаагүй яваа аж.

Төрийн тэргүүн өнөөдөр шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, хурууны хээгээ үлдээснээр зохион байгуулагчдад улс орон даяар таван сар үргэлжилсэн их ажлаа дүгнэх боломж олдож байгаа юм. Хүн амын 90 хувь шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, замбараагаа алдаад байсан бичиг баримтын зөрчлийг цэгцэллээ.

Иргэний мэдээл лийн цахим санг бий болгосон гээд шинэчилсэн бүртгэл явуулсны ач холбогдол их гэж мэргэжлийн хүмүүс олзуурхаж байна. “Харин бүртгэлд хамрагдаагүй үлдэгсдийн долоон хувь нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа манай иргэд.

Тэднийг ирэх онд Гадаад харилцааны яамаар дамжуулан интернэтээр бүртгэх төлөвл өгөөтэй“ гэж тус газрын олон нийттэй харилцах албаны ажилтан Д.Нямцэцэг ярив.

Тэгэхээр насанд хүрсэн хүн амын гурван хувь нь үлдэж байна. Энэ ажлыг шинэ оны босгон дээр албан ёсоор хааж байгаа ч бүртгэлд хамрагдаагүй хүмүүсийг үргэлжлүүлэн бүртгэх юм байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4033193/5ec/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
369 ШИНЭ ОНОО ЭРҮҮЛ, АЗ ЖАРГАЛТАЙ, САЙНЫ ЕРӨӨЛ ДҮҮРЭН УГТАХЫГ ТА БҮХЭНД ХҮСЬЕ 2011-01-03 5919
368 МОНГОЛ “ENTREPRENEUR”-ҮҮД ТОДРОВ 2010-12-30 6909
» Ерөнхийлөгч өнөөдөр хурууны хээгээ үлдээнэ 2010-12-30 6607
366 Монгол “КАТРИНА” 2010-12-29 6474
365 ОНЫ ДАРАА Ч ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН МӨНГӨӨ АВЧ БОЛНО 2010-12-29 7013
364 “Сүнжин гранд”-ын эздийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ 2010-12-29 6734
363 Говь-Алтайд эхнэр, хоёр хүүхдээ хөнөөсөн хэрэг гарав [4] 2010-12-28 7290
362 Азийн авто замын сүлжээний 110.8 км зам тавих гэрээ байгуулав 2010-12-28 8165
361 Засгийн газар хууль зөрчиж “Энержи ресурс”-тэй гэрээ байгуулсан уу 2010-12-28 6979
360 21 настай багш, оюутан, ТОП МОДЕЛЬ 2010-12-25 11013
359 Монгол Улс 2020 он гэхэд атомын цахилгаан станцтай болно 2010-12-24 7704
358 Д.Батсүх: Шинэ оныг цахилгаан шатанд угтаж байсан удаатай 2010-12-24 7758
357 ХАКҮХО хөдөлмөрийн баатар болно 2010-12-23 7881
356 “Эрдэнэс Тавантолгой” эзэнтэй болов 2010-12-23 7739
355 Нярай хүүхдүүдэд амьдрал бэлэглэлээ [1] 2010-12-23 6775
354 Д.Анандбазарыг Авлигатай тэмцэх газарт “өгөв” 2010-12-22 6393
353 “ӨНӨӨДӨР” ХАМГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ СОНИНООР ШАЛГАРЛАА 2010-12-22 6682
352 Монголын ардчилал 64 рүү ухарчээ 2010-12-22 7495
351 УСАН САНТАЙ ЦОГЦОЛБОР БАРИНА 2010-12-21 6673
350 Буриадууд Монголд туслахад бэлэн 2010-12-21 6335
배너신청
자생병원

배너신청