Número de documentos 3,329

 Тэмээн хүзүү-Бага Улаан даваа чиглэлд 110.8 км авто зам тавих ажлыг 2011 онд эхэлнэ. Уг замын 65 хувийг нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар, үлдсэнийг нь Засгийн газраас санхүүжүүлэн, 2013 онд ашиглалтад оруулахаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын “China Jiangsu Jianda Construction Co.Inc” компанитай гэрээ байгуулав.

Энэ нь “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Ярант-Ховд-Өлгий-Улаанбай шинт хооронд тавьж буй (Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэл) 748.4 км авто замын нэг хэсэг юм. Ярант-Ховд-ӨлгийУлаанбайшинтын замыг улсын төсөв болон БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар барьж байна.

НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын 2004 оны ээлжит чуулганаар олон улсын худалдаа, аялал жуулчлалын хэлхээ холбоог бэхжүүлэх, үр ашигтай тээвэрлэлтийг хөгжүүлэх зорилгоор байгуулсан “Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсон. Тус хэлэлцээрийн хүрээнд манай улс Азийн авто замын сүлжээний АН-3, АН-4, АН-32 чиглэлд оролцож байгаа.

Дээрх зам ашиглалтад орсноор манай улсын баруун бүс нутгийн нийгэм, эдийн засаг эрчимтэй хөгжих төдийгүй хөрш зэргэлдээ улсуудын зорчигч, ачаа барааг хамгийн дөт замаар дамжин өнгөрүүлэх боломж бүрдэж, бүс нутгийн хэмжээнд үр ашигтай, аюулгүй авто замтай болно гэж ЗТБХБЯ-ны мэргэжилтнүүд үзэж байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


List of Articles
Título Fecha Leídos
369 ШИНЭ ОНОО ЭРҮҮЛ, АЗ ЖАРГАЛТАЙ, САЙНЫ ЕРӨӨЛ ДҮҮРЭН УГТАХЫГ ТА БҮХЭНД ХҮСЬЕ Jan 03, 2011 5919
368 МОНГОЛ “ENTREPRENEUR”-ҮҮД ТОДРОВ Dec 30, 2010 6909
367 Ерөнхийлөгч өнөөдөр хурууны хээгээ үлдээнэ Dec 30, 2010 6607
366 Монгол “КАТРИНА” Dec 29, 2010 6474
365 ОНЫ ДАРАА Ч ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН МӨНГӨӨ АВЧ БОЛНО Dec 29, 2010 7013
364 “Сүнжин гранд”-ын эздийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ Dec 29, 2010 6734
363 Говь-Алтайд эхнэр, хоёр хүүхдээ хөнөөсөн хэрэг гарав [4] Dec 28, 2010 7290
» Азийн авто замын сүлжээний 110.8 км зам тавих гэрээ байгуулав Dec 28, 2010 8165
361 Засгийн газар хууль зөрчиж “Энержи ресурс”-тэй гэрээ байгуулсан уу Dec 28, 2010 6979
360 21 настай багш, оюутан, ТОП МОДЕЛЬ Dec 25, 2010 11013
359 Монгол Улс 2020 он гэхэд атомын цахилгаан станцтай болно Dec 24, 2010 7704
358 Д.Батсүх: Шинэ оныг цахилгаан шатанд угтаж байсан удаатай Dec 24, 2010 7758
357 ХАКҮХО хөдөлмөрийн баатар болно Dec 23, 2010 7881
356 “Эрдэнэс Тавантолгой” эзэнтэй болов Dec 23, 2010 7739
355 Нярай хүүхдүүдэд амьдрал бэлэглэлээ [1] Dec 23, 2010 6775
354 Д.Анандбазарыг Авлигатай тэмцэх газарт “өгөв” Dec 22, 2010 6393
353 “ӨНӨӨДӨР” ХАМГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ СОНИНООР ШАЛГАРЛАА Dec 22, 2010 6682
352 Монголын ардчилал 64 рүү ухарчээ Dec 22, 2010 7495
351 УСАН САНТАЙ ЦОГЦОЛБОР БАРИНА Dec 21, 2010 6673
350 Буриадууд Монголд туслахад бэлэн Dec 21, 2010 6335
배너신청
자생병원

배너신청