Бичлэгийн тоо 5,522
Чийг шимэн тааламжтайяа таран суниах үүлс
Чинагш эргээд хэлэнтэйгээр эвшээхүй дор гал цахилмой
Чиг зүггүй тэнэж хийссэн салхин
Чимээнээр нийлээд даган баясхуй дор шуурга дэгдмой
Жирх тэргүүтэн ухаанаа алдан жириийлдэхүй дор төөрөөд
Жижиг нүхэнд хошуугаа дүрэн ондгонмой
Жимс тэргүүтэн ишээ зууран уйлалдахуй дор хагацаад
Жингэр хангир хийн ганц нэгээр тасармой
Даашинзиы хормой агаарт шүхэрлэхүй дор шохоорхоод
Дагаж хийссэн бүрх хэд өнхрөөд өеөдмой
Даарсан хэрээ үймээнийг ажин суухуй дор үүрэглээд
Дав хийтэл гэнэт нисэн газар явгалмой
Сэмбэрүү тэргүүтэн эрхэмсэг цэцэгсээ шаварт нумархуй дор ухаараад
Ширүүн бороо аргадан суиаж мөргөмой
Сэтгэлт тэргүүтэн гоёмсог бодлоо айдсаар солигдохуй дор барайгаад
Сэжиг нүглээ наминчилан тэнгэр ширтмой

saihan amitan shvv de chi mini