
Амьдрал гэдэг богинохоон яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал, энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгэээн бүхнийг дуулан үлдээх хэрэгтэй
Амьдрал мөнхийн биш гэдгийг учирлан дуулах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад тэр хайр надад түшиг болох учиртай
Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ. Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.
Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй!
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй!
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой!
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай!

Миний зүрх уйлж дуусахгүй юм байна
Дурлал чи намайг юунд шаналгана вэ
Дурлуулсан тэгээд холдсон түүнийг яасан
Зовлонгоор минь чи юунд тохуурхана вэ
Зуурдын тэгээд хайрласан түүнийг яасан
Эхний өдөр би зүгээр л уйлсан
Эгнэшгүй их зовлондоо баригдаж
Цээжний голд хөндүүр оргиж
Цэлмэг тэнгэрт үүл гаргах юм
Хоёр дахь өдөр нь хорогдоод уйлсан
Хайр гэгчийг мэдэрчихсэн болохоор
Чинийхээ царайг хараад, хоолойг сонсоод уйлсан
Чин зүрх минь нулимсаар дуурчихсэн байсан
Гурав дахь өдөр нь нулимсаа дийлээгүй
Ганцхан түүнийг гэсэн сэтгэл минь
Дэндүү хүчтэй нулимсыг хөөж
Дураараа тэр нулимсаа гаргасан
Дөрөв дэх өдөр бас л уйлсан
Дахин дахин чамайг бодож
Гундуухан сэтгэлдээ тарчлаан зовж
Гуйлгачин зүрхээ хараан уйлсан
Тав дахь өдөр нь дахиад л уйлсан
Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдсэн
Улиг болгон уйлахаасаа ч ичихгүй
Ухаан бодол минь самуурч эхэлсэн
Зургаа дахь өдөр нь бас л уйлсан
Зургийг нь хараад санаад байсан юм
Урсах нулимсаа барьж дийлэхгүй юм
Уйлаад л, усан нүдлээд л байх юм
Долоо дахь өдрөө дахиад л уйллаа
Дахин дахин уйлсаар л
Өдөр болгон өөр зүйлээр шалтаглан
Өөрийн мэдэлгүй нүдээ дэвтээнэ
Хэзээ зогсох нь мэдэгдэхгүй
Хөнгөн зандаа хөтлөгдөн
Хайраасаа болж уйлаад л байна
Харин хэзээ зогсох нь мэдэгдэхгүй юм

Чиний надад vлдээсэн зvйл чинь Дасаж дурласан сэтгэл чинь хаачсан юм бэ
Худалдаж аваагүй миний хайранд
Хуурч аваагүй чиний сэтгэл чинь байдаг юм
Хараад л баймаар чиний харцанд
Хагацаж боломгvй миний дурлал байдаг юм
Чин сэтгэлийг минь гунигаар дvvргэж
Чихэр мэт амттай мєртлєє чиний хайр
Чулуу мэт хатуу байсныг нь би мэдсэнгvй
Харамлаж байсан хайраа чи яасан юм бэ
Дагина шиг хєєрхєн царайг чинь нэг л удаа хараад
Харуусан цохилох зүрхээ нэг баярлуулах юмсан

Зүрхэнд минь хурсан гуниг сарнитал
Зүгээр л чи минь дэргэд байгаач
Бүтэн сэтгэлд ноёлсон бараан сүүдэр замхартал
Буцалгүй хайрт минь хамт байгаач
Хаяад явахад чинь үлдсэн сэтгэлийн шарх
Одоог хүртэл аниагүй хөндүүрлэж байна
Хүлээж ядахдаа унагасан нулимсыг минь шингээсэн энгэр
Одоо ч хатаагүй ээ нойтон л байна
Хайрт минь чи буцах замд минь хаалт болон
Уймсан сэтгэлийг тогттол хүлээгээч
Хайрт минь чи эмтэрсэн сэтгэлийг эвлэтэл
Энэлсэн сэтгэлийг минь эдгэртэл хайрлаач
Чамаасаа зөвхөн надруу урсах хайрыг мэдэрч
Чиний сэтгэлийн дөлд мөсөн зүрх үгүйрэх тэр цагт
Хайраас минь ахин итгэл ундарч
Хайр нь чамдаа хүсэл мөрөөдөлөө бэлэглэнээ