-“Утасны анд” байна, сайн байна уу. Шинэ жилийн баяр гээд ажил ихтэй байна уу?
-Ойрд байгууллагуудын шинэ жилийн баярын арга хэмжээ болоод тоглолт ихтэй л байна.
-Уран бүтээлчид гэртээ шинэ он угтаж амждаггүй гэдэг. Танд тайзан дээр шинэ он гаргаж байсан тохиолдол бий юү?
-Яг тайзан дээр шинэ он гаргаж байсан тохиолдол байхгүй. Харин он солигдох мөчид цахилгаан шатанд, эсвэл баярын арга хэмжээнд оролцож, тоглолттой байж таарсан тохиолдол олон.
-Шинэ цомгоор сонсогчдодоо бэлэг барих гэж байгаа гэсэн. Цомгийнхоо тухай сонирхуулаач.
-Цагаан сараас өмнө амжуулж шинэ цомог гаргахаар ажиллаж байна. 1990-ээд онд “Номин” хамтлагт байхдаа дуулж байсан хэд хэдэн уран бүтээл байдаг юм. Ямар ч цомогт орж байгаагүй хэрнээ сонсогчдын сайн мэдэх “орцны” гэгддэг уран бүтээлүүд бий. Тэдний хөгжмийн найруулгыг шинэчлэн бичүүлж “Үргэлжлэл” нэртэй цомог гаргах гэж байгаа.
-Тэгэхээр Д.Батсүх үүцээ задлах нь ээ?
-Тэгж ойлгож болно. Цомогт “Амьдрал”, “Уучлаарай хайрт минь”, “Шинэ цэрэг” зэрэг арван дуу багтана
www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ
.