Бичлэгийн тоо 3,329



Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн Нярайн эмгэг судлалын эрчимт эмчилгээний тасагт УИХ-ын гишүүн, “Зориг сан”-гийн тэргүүн С.Оюун дутуу төрсөн нярайд амьдрал бэлэглэдэг гурван инкүбатор өглөө. УИХ-ын гишүүн, “Зориг сан”-гийн тэргүүн С.Оюун болон “Зориг сан”-гийн Япон дахь салбар “Riken” компанийн төлөөлөгч нар өчигдөр ЭНЭШТ-ийн Нярайн эмгэг судлалын эрчимт эмчилгээний тасагт инкубатор гурав, гэрлэн эмчилгээний аппарат хоёр, төрсөн хүүхдийн гарт зүүдэг 1000 ширхэг зүүлт бэлэглэлээ.

Тус тасаг 40 ортой ч өчигдрийн байдлаар 58 өвчтөнтэй байсан юм. Инкубаторт байх шаардлагатай 22 хүүхэд эмчлүүлж байгаа ч эмнэлгийн хэмжээнд найман инкубатортай аж. Тиймээс үлдсэн 14 нярайг халдаг гудас, ор, өлгий зэргээр аргалж байгаа тухай эмч, сувилагч нар ярилаа. Сүүлийн үед нярайн өвчлөл нэмэгдэж, хүнд өвчтэй хүүхэд төрөх нь ихэссэн учир өвчтөний тоо 80 хүрэх тохиолдол ч цөөнгүй аж.

Дутуу төрсөн хүүхдэд амьдрал бэлэглэдэг энэхүү аппаратыг нэмэхээ гишүүн амласан юм. “Улсын төсөв өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн ч эмнэлгийн тоо, эмч, ажилчдын цалинг нэмэхгүй байна. Гэтэл төрөлт өмнөх жил үүдээс хэд дахин нэмэгдсэн. Түүний зэрэгцээ дутуу төрөлт, эмчилгээ шаардлагатай хүүхдийн тоо буурахгүй байгаа. Гарч буй хүндрэлийг эрүүл мэндийн байгууллага дангаараа хүчрэхгүй байна.

Тиймээс хүн бүр эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах цаг болжээ. Хамгийн түрүүнд энэ тасагт нэн шаардлагатай амьсгалын аппарат, тарианы шахуурга, гэрлэн эмчилгээний аппарат зэргийг улсаас өгөх боломж байгаа эсэхийг судалж, ойрын хугацаанд хариу өгнө” гэж тэрбээр ярив. Дашрамд дурдахад, С.Оюун гишүүн өнгөрсөн сард ЭНЭШТ-ийн хүүхдийн болон нярайн тасгийн тохижилтод зориулж 15 сая төгрөг бэлэглэжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4011023/95a/trackback

sum123

2010.12.23 21:46:48
*.241.173.13

xuuxeduuded amidral belgelsen tanii ajil uils delgerch yubax bolnoo . odoo ene ix xurliin nereer deeshee garch yazartlaa targalsan ulsuud odoo buruu zamaar olson mongoo iimerxuu sain uilst jooxonch boltugai xandib orgomoor yumaa jooxonch gesen nugel chini tsairnadaa.yadaj ur xuuxed xoich ach nart chini buyan bolno doo!!!

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
369 ШИНЭ ОНОО ЭРҮҮЛ, АЗ ЖАРГАЛТАЙ, САЙНЫ ЕРӨӨЛ ДҮҮРЭН УГТАХЫГ ТА БҮХЭНД ХҮСЬЕ 2011-01-03 5919
368 МОНГОЛ “ENTREPRENEUR”-ҮҮД ТОДРОВ 2010-12-30 6909
367 Ерөнхийлөгч өнөөдөр хурууны хээгээ үлдээнэ 2010-12-30 6607
366 Монгол “КАТРИНА” 2010-12-29 6474
365 ОНЫ ДАРАА Ч ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН МӨНГӨӨ АВЧ БОЛНО 2010-12-29 7013
364 “Сүнжин гранд”-ын эздийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ 2010-12-29 6734
363 Говь-Алтайд эхнэр, хоёр хүүхдээ хөнөөсөн хэрэг гарав [4] 2010-12-28 7290
362 Азийн авто замын сүлжээний 110.8 км зам тавих гэрээ байгуулав 2010-12-28 8165
361 Засгийн газар хууль зөрчиж “Энержи ресурс”-тэй гэрээ байгуулсан уу 2010-12-28 6979
360 21 настай багш, оюутан, ТОП МОДЕЛЬ 2010-12-25 11013
359 Монгол Улс 2020 он гэхэд атомын цахилгаан станцтай болно 2010-12-24 7704
358 Д.Батсүх: Шинэ оныг цахилгаан шатанд угтаж байсан удаатай 2010-12-24 7758
357 ХАКҮХО хөдөлмөрийн баатар болно 2010-12-23 7881
356 “Эрдэнэс Тавантолгой” эзэнтэй болов 2010-12-23 7739
» Нярай хүүхдүүдэд амьдрал бэлэглэлээ [1] 2010-12-23 6775
354 Д.Анандбазарыг Авлигатай тэмцэх газарт “өгөв” 2010-12-22 6393
353 “ӨНӨӨДӨР” ХАМГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ СОНИНООР ШАЛГАРЛАА 2010-12-22 6682
352 Монголын ардчилал 64 рүү ухарчээ 2010-12-22 7495
351 УСАН САНТАЙ ЦОГЦОЛБОР БАРИНА 2010-12-21 6673
350 Буриадууд Монголд туслахад бэлэн 2010-12-21 6335
배너신청
자생병원

배너신청