Оросын Алтайн хязгаарт нэгэн залуухан эхийн нулимастай эрүүгийн хэрэгт
шалгалт хийж эхлэжээ. Тэрээр хөхөн тэжээлээр дамжуулан согтууруулах
ундаа хүүхэддээ уулсгасан байна. Эл эмгэнэлт явдал Улаганский дүүргийн
Кара-Кудюр тосгонд болжээ хэмээн РИА Новости агентлаг орон нутгийн
мөрдөн шалгах газрын эх сурвалжаас иш татан мэдээллэж байна. Мөрдөн
байцаалтаар балчир хүү аравдугаар сарын 18-нд эндсэн ба шалтгаан нь
дөнгөж сая тогтоогдсон гэнэ. Тухайн үед эмэгтэй архи хэрэглэсний дараа
хүүхдээ хэдэнтээ хөхүүлсэн гэнэ, харин дараа өглөө нь хүү эндсэн байхыг
мэджээ. “Шүүх эмнэлгийн шинжилгээгээр нялх хүүгийн үхэл этилийн спиртийн
хурц хордлогоос үүдсэн” хэмээн мөрдөн шалгах газраас мэдээллэжээ.
Улаганскийн дүүрэг дундын мөрдөн шалгах тасгаас уг эмэгтэйд эрүүгийн
хэрэг үүсгэн шалгаж байгаа ба хоёр жилээс дээш ял авах заалттай ажээ.
Мөн хоёр жилийн өмнө Тула мужид 29 настай Павел Мукашевт ийм ял оноож
байв. Тэрээр 2008 оны дөрөвдүгээр сарын 11-нд таван сартай хүүдээ
этилийн спирт болон шар айрагны агууламжтай шингэн уулгасан байна. Уг
этгээд тухайн үедээ согтуу байсан гэнэ. Улмаар этилийн спиртийн гүн
хордолтоос үүдэн хүүхдийн бие эрхтэнд онцгой өөрчлөлт өгч, тархины эд эс
гэмтсэнээс нялх үрийг үхэлд хүргэжээ.
элгэмсүү шиг гар байна даа яасан аймар юм бэ