Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
![]() Сvvлийн vед эмэгтэйчvvд vтрээнд байх ёсхой бактери байхгvй боллоо гэж ярих болжээ. Vvний шалхгаан нь юу вэ? Нєхєн vржихvйн гол эртхтэн болох умайн орчин ариун. Хэрэв гадны нян, бичил биетумайдорвол халдвар. vрэвсэл, жирэмсний хvндрэл vvснэ. Тэгвэл vтрээний орчин ариун буе болдог. Эр бэлгийн эсийг нэвтрvvлж, бусад нянгаас хамгаалах vvрэгтэй євєрмєц нянгууд бий. Эдгээрийг Лактобактери гэдэг ба vтрээний бичил орчны 90-95%-ыг эзэлж сvvний хvчил ялгаруулдаг тул vтрээ хvчиллэг (Рh 3,8-4,4) орчинтой. Vлдсэн 5-10%-ийг бусад тєрлийн нянгууд эзэлнэ. Ийнхvv эрvvл эмэгтэй хvний vтрээ єєрийгєе хамгаалж байдаг гайхамшигтай тогтоцтой эрхтэн. Сvvлийн vед цэвэр арилжааны зорилгоор бvтээгдсэн vтрээ угаадаг, цэвэрлэдэг гэх уусмал, гель, vрэл зэргийг хэрэглэх болсноор бичил орчин алдагдаж, євчин vvсэх нєхцєл бvрдэж байна. Эдгээр нь байх ёстой. ёегvй гэж ялгалгvй бvх нянг устгана. Улмаар "муу" нянгууд хурдан зохицож vржинэ, ялгадас ихсэнэ. Ингэснээр БЗХЄ тусах, єндгєвч дайвар vрэвеэх, архагших, наалдац vvсэх, умайн гадуур жирэмелэлт ба vргvйдэлт зэргийн эрсдэл нэмэгддэг. Мєн vvнд эмийг зохисгvй хэрэглэдэг явдал шууд нєлєєлдєг. Нэгэнт бичил орчин алдагдаж "Дисбактериоз" vvссэн бол эмчилгээг дур мэдэн хийх буруу. Зохих vзлэг шинжилгээний дараа шийддэг. Харин урьдчилан сэргийлэхэд доорхи санамжийг анхаараарай: • Хэвийн vед дотуур угааж цэвэрлэхгvй байх • Бэлгийн ариун цэврийн бvтээгдэхvvн хэрэглэхгvй байх • Гадна бэлэг эрхтэнг ердийн гоожуурын бvлээн усаар угааж, зєєлєн алчуураар дарж арчих, цэвэр, хуурай байлгах • Цэвэр 100% даавуун дотуур хувцас тогтмол хэрэглэх • Єнгє, vнэр оруулсан ариун цэврийн хэрэглэлээс татгалзах • Тампон байнга хэрэглэхгvй байх • Гоо сайхны цацдаг. шvршдэг бvтээгдэхvvн хэрэглэхгvй байх • Бэлгийн харьцаанд тосон суурьтай чийглэгч хэрэглэхгvй байх • Аюулгvй бэлгийн харьцааг эрхэмлэх, бэлгэвчийг тогтмол хэрэглэх • Эмийг заалт зааврын дагуу хэрэглэх • Тогтмол гинеколог /эмэгтэйчvvдийн/ эмчийн хяналтанд байх • Зєв хооллох, сайн унтах, хангалттай шингэн ууж байх Мєєгєнцрийн эерэг сvvлийн vеийн хамгийн хурдан vйлчилгээтэй, сайн чанарын ямар бvтээгдэхvvн байна вэ? Эмэгтэйчvvдийн 75% нь амьдралдаа нэг удаа мєєгєнцрийн vрэвсэлтэй тулгардаг. Оношлох, эмчлэхэд хvндрэлтэй биш боловч архагших, ижил шинжтэй эмгэгтэй эндvvрэх, буруу эмчлэх явдал элбэг. Кандида тєрлийн мєєгєнцєр нь хэвийн vед ч vтрээнээс бага хэмжээтэй илэрч болдог. Ялангуяа идэвхтэй бэлгийн амьдралтай vед илэрнэ. Гэхдээ заавал мєєгєнцрийн vрэвсэл, халдвар vvсээд байх албагvй. Нєгєє талаар кандида нь заг хvйтэн євчин vvегэдэг Нессериа гонококк нянгийн эерэг vйлчилгээтэй "антинессериа фактор" ялгаруулдаг гэдэг. Хэрэв нэгэнт мєєгєнцрийн vрэвсэл vvссэн бол эмчлэх хэрэгтэй. Эмчилгээ тухайн тохиолдол бvрээс хамаарна. Аливаа эмийн бvтээгдэхvvнд vндсэн ба арилжааны нэр гэж бий. Vндсэн нэрээр бутоназол, миконазол, клотримазол ба тиоконазол зэрэг эмийг сvvлийн vед єргєн хэрэглэж байна. Эдгээр нь бvгд шахмал, vтрээний лаа эсвэл тосон тvрхлэг хэлбэрээр байдаг. Эмчийн заалтын дагуу хэрэглэхийг мартуузай. Оновчтой хэрэглэсэн vед бvгд л vр дvн сайн. Эм уусны дараа хvний бvх биеээр тархан vйлчилж, улмаар vтрээний халдварлагдсан хэсэгт vйлчилнэ. Лаа бол зєвхєн утрээнд хэсэг газрын эмчилгээний vйлчилгээ vзvvлдэг тул vр дvн хурдан мэдэгдэнэ. Эмчлэгдэхгvй, эм vр дvнгvй байгаад бус, харин дахин сэдрээд, халдварлагдаад байгаад учир оршдог. Мєєгєнцрийн vрэвелээр євдєгедийн 40-50%-д дахидаг, Анхаарах зvйлс: • Гадна бэлэг эрхтэн аль болох цэвэр, хуурай байх • Хєлрєх халууцахаас сэргийлэх • 100% даавуун дотуур хувцас тогтмол ємсєх • Шєнє дотоожгvй унтаж хэвших • Бариу ємд, хувцас ємсєхгvй байх, ялангуяа халуун vед бариу жинс ємд гэх мэтээс татгалзах • Эмчийн заалтгvй антибиотик хэрэглэхгvй байх • Антибиотик хэрэглэх vед мєєгєнцрєєс сэргийлэх эмчилгээ хийх ![]() Киста гэж уйланхай гэсэн vг. Єндгєвчний уйланхай гэж ойлголоо. Дотроо шингэн ба бусад эд агуулсан уут, vvегэвэр гэж ойлгох хэрэгтэй. Ер нь уйланхай хvний ямар ч эд эрхтэнд vvсэж болно. Єндгєвчний уйланхай бол хоргvй бєгєєд нєхєн vржих насны эмэгтэйчvvдэд маш элбэг. Ихэвчлэн ямар ч зовиур, шинж тэмдэггvй тул vvсээд буцаад шимэгдсэнийг мэдэхгvй єнгєрдєг. Шарлага, аливаа физик эмчилгээ таардаггvй. Учир нь ховор тохиолдох боловч єндгєвчний хавдрын гаралтай бол хvндрэх нєхцєл бvрдэнэ. Хамгийн элбэг тохиолддог нь єндгєвчний vйл ажиллагааны гаралтай уйланхай юм, Сарын тэмдгийн явцад єндгєвчинд vvсдэг. Нэг талд эсвэл 2 єндгєвчинд зэрэг vvссэн байж болно. Єндгєвчний vйл ажиллагаатай холбоотой vvсдэг vндсэн 2 киста байдаг бєгєєд фолликулын ба шар биеийн гэж ангилдаг. Эдгээр нь ихэвчлэн 2-4 см диаметр хэмжээтэй байх бєгєєд ховор тохиололд 6-8 см хvртэл томорно. Ийм том киста эмэгтэйчvvдийн 5%-д тохиолддог. Мєн ялгаагvй ямар ч эмчилгээгvй єєрсдєє аажимдаа жижгэрч алга болдог талтай. Киста санаандгуй 'эхо"-гоор эсвэл дотуур vзлэгээр анх илэрдэг онцлогтой. Манайд илэреэн бол мэс заслаар авах хуучны арга барил амь бєхтэй байсаар байна. Ховор тохиолдолд том кистанууд сууриараа мушгирч хvчтэй євдєлт єгнє. Энэ vед харин яаралтай мэс заслын асуудал тавигддаг. Мєн киста єєрєє хагарч шингэн нь хэвлийд асгарах, шимэгдэх явдал бий. Шар биеийн кистад цус харвах хvндрэл гарч болдог. Ховор тохиолдолд уйланхайт бvтэцтэи бєгєєд эмчилгээ шаардлагатаи єєр эмгэгvvд бас байдаг. Ялангуяа, уйланхайн бvтэц жигд буе, дотроо цуллаг эд агуулсан ба 12 сар болоход шимэгдээгvи бол онцгой анхаарал шаардагдана. Yтрээ оёулах талаар эмэгтэйчvvд их ярих болжээ. Перинеоррафи, перинеопласти гэдэг. Анхдагчаар тєрсний дараахь булчингийн сулрал эсвэл хярзангийн урагдлын улмаас vтрээний хана унжих vед эмнэлгийн заалтаар хийдэг нєхєн сэргээх мэс засал юм. Байдлаас хамаарч vтрээний урд хана эсвэл ар хана, эсвэл хоёуланг оёж сойдог. Ингэснээр vтрээ болон vтрээний орох хэсэг нарийсаж давсаг, умай унжихаас сэргийлэгддэг. Зєв техникийн дагуу булчин, фаецыг тус бvрд нь оёж хийвэл дахин сулрах асуудалгvй. Аливаа мэс заслын адил ямар ч хvндрэл гарч болно. Манайд бэлгийн таашаал, гоо зvйн талаас хийлгэх явдал улам ихсэж байна. Сvvлийн vед vнэхээр хийлгэх шаардлагагvй vед сайн дураараа хийлгэх, мєн буруу хийгдэх явдал нэн элбэг болсон нь харамсалтай. Тvvхийг vзэхэд секс vйлдвэрлэлийн ажилчид эмнэлгийн заалтгvйгээр хамгийн анх гоо сайхны зорилгоор энэ мэс заслыг хийлгэж эхэлсэн гэдэг. ![]() Хєлийн судаснууд ямар нэгэн саадтай, судас орчмын холбогч эд цусны урсгалыг боогдуулах vед, эсвэл арьсны бичил судаснууд ямар нэгэн агчилын байдалтай байх vед байнга хvйтэн мэдрэгдэнэ. Хєлийн арьс хэвийн vед ягаан бол хєхєлбєр эсвэл бvр цагаан болсон байдаг. Гэхдээ энэ бол vндсэн шалтгаан биш. Зарим хvмvvсийн судас хvйтэнд хэт мэдрэмтгий тул тэр дороо агчилын байдалд бас ордог. Доорхи байдлаас мєн хамаарч болно: • Зvрхний титэм судасны цусан хангамж муу vед • Хєл гарын хуруунд цусны эргэлт мууддаг Раинаудын євчний vед • Чичиргээ, доргионтой газар эсвэл машин дээр ажилладаг бол • Зарим эмийн гаж нєлєє • Хэрэв тамхи татдаг бол • Сэтгэл санааны хямрал, стресстэй уед • Бамбайн булчирхайн эмгэгийн vед, гипотироидозын vед • Эстроген даавар давамгайлж, прогестероны хэмжээ бага vед Ялангуяа стресс, дааврын баланс алдагдсан мєн зохистой хооллолтгvй, цус багадалт, ядаргаа хавсарсан vед хєл ямагт хvйтэн байдаг. Ийм хєл гар хvйтэн явдаг хvмvус доорхи зvйлийг анхаарахад илvvдэхгvй: • Цусны эргэлтэнд муу тул тамхи татахгvй байх • Кофе уухаас зайлсхийх • Хvйтэн зvйлд хvрэхээс сэргийлэх • Хєл гарын сарвууг 2 тийш ээлжлэн эргvvлж дасгал хийж байх • Амьсгалын дасгалууд хийх • Хєл барьсан гутал, хувцас ємсєхгvй байх • Тогтмол дулаан хувцаслах Сарын тэмдэг ирсэн vед толгой маш их євдєж, ядардаг. Эмэгтэйчvvдэд тархи толгойн євдєлт эрэгтэйчvvдээс 3 дахин илvу тохиолддог. Эдгээр эмэгтэйчуvдийн 70% сарын тэмдгийн vед толгой євдєнє гэдэг. Эстроген, прогестерон гэх єндгєвчнєєс ялгарах дааврын нєлєєнєєс гадна гол нь серотонин даавар толгой євдєлтєнд хамааралтай байдаг. Сарын тэмдгийн ємнє эстроган дааврын хэмжээ унаж. бичил судасны агчил явагддаг туп толгой євдєхєд нєлєєлдєг. Сарын тэмдэг дууссаны дараа эстроген аажмаар ихэсдэг тул толгой євдєлт мєн багасна. Сарын тэмдэг ирлээ гээд толгойгоо євдvvлээд байх хэрэггvй, стеройд буе vрэвелийн эсрэг эмнvvдээс уух нь зєв: кетопрофен, ибупрофен, фенопрофен, напроксен гэх мэт. Эдгээр эмийг сарын тэмдэг ирэхээс 2-3 хоногийн ємнєєс эхэлж уугаад сарын тэмдэг бурэн дуустал vргэлжлvулэх хэрэгтэй. Богино хугацаанд ууж байгаа тул хоол боловсруулах талын гаж нєлєє гэж эмээх хэрэггvй. Харин ямар нэгэн, бага хэмжээтэй ч гэсэн тогтмол цус гарах, яр шарх, архаг vрэвсэлтэй уед эмчтэй зєвлєж байж хэрэглээрэй. Мєн сарын тэмдэг ирэхийн ємнє давс хэрэглэхийг хязгаарлавал сайн. Цус багадалт сарын тэмдгийн толгойн євдєлтєнд шууд буе нєлєєлж болно. Ихэвчлэн тємєр дутагдлын цус багадалт хамааралтай. Энэ нь их бага цус алдалтын улмаас их хэмжээний тємєр алдах, хоол хунснээс бага тємєр авах, эсвэл В12 аминдэмийн дутагдалтай холбоотой. Ангижрахын тулд эхлээд дээрхи шалтгааныг тодруулж эмчлvvлэх хэрэгтэй. Цус багадалттай vед доорхи зvйлийг анхаарна уу: • Тємєр ихтэй хоол хvнс хэрэглэх: элэг, хатаасан жимс, хэвэг, бор гурил, ногоон навчит ногоо гэх мэт. • Тємрийн бэлдмэл тогтмол ууж хэрэглэх • Шаардлагатай бол удаан хугацаагаар сар бvр В12 аминдэм тариулах • В12 ихтэй элэг, мах, єндєг, дрожж, сvv хvнсэнд хэрэглэх • Фолийн хvчлийн бэлдмэл тогтмол уух • Хоол боловсруулах замын євчнєєс сэргийлж байх, зєв хооллох, спиртийн ундааг хориглох "Гялбаа" сэтгvvл |