Монгол Улс, ОХУ-ын Ерөнхий сайд нарын уулзалтаар оросууд Монголын малыг вакцинжуулахад 375 сая рубль гаргахаар тохиролцсон. Тэгвэл энэ ажлыг Буриадууд хийхээр зэхэж байгаа гэнэ. “Буриадын Ерөнхийлөгч Вячеслав Наговицын “Хөдөө аж ахуйн яамны сайддаа Монголын талтай холбогдож, гэрээ байгуулах үүрэг өгсөн.
Бид бүрэн вакцинжуулалт хийхэд бэлэн байна. Монголд малын эмч байхгүй тул бид л туслахаас. Манай мал эмнэлгийн алба маш сайн” гэж хэллээ хэмээн “Байкал-Daily” сонин мэдээлсэн байна. В.Наговицын Монголоос мах авах ажил энэхүү өвчнөөс болоод саатаж байгааг тэмдэглээд, Оросын талаас ямар ч асуудал байхгүйг онцолжээ. Вакцинжуулалт дууссаны дараа АйнекГол, Желтура, Монд, Хиагт гэсэн дөрвөн боомтоор мал авч эхлэх гэнэ.