Би 10жилд байхдаа нэгэн бүтэлгүй болзоо ч гэх юм уу миний хувьд таагүй болзоо болсон юм. Тэр үед манай сургуульд ганц од охин байдаг байлаа. Тэрнийг хөвгүүд янз бүрээр гуйж болзох гэж оролдоод бүтэлгүйтэж байсан юм. Би ч эр хүний азаа үзий гэж бодоод уулзахын тулд байрных нь орцонд орой болгон очиж байнга гараараа захиа бичиж хаалганд нь хавчуулаад явна. Тэгээд тэр миний захиаг уншаад намайг юу гэж боддог бол гэж өдөр болгон таарах болгондоо бодож харц тулгарч жижиг бор зүрх минь цээжинд багтахгүй тог тог хийж өнгөрдөг байлаа. Нэг удаа би шууд өөр дээр нь очоод "би чамд сайн миний захидалуудыг уншаад юу гэж бодож" байна гэж асуугаад авсан. Цуг явж байсан охид нь намайг шатаах шахам шоолоод харин тэр охин надруу гайхсан харцтай удаан харснаа зүгээр л үүрдэг хар цүнхээ унжуулаад аажим гэх чинь алхаад явав. Тэр өдрөө би шууд орцонд нь очоод "Сургуулийн ар талд 20 цагт уулзна шүү " гээд бичээд хаалганд нь урьдын адил бичээд үлдээгээд явав.
За тэгээд хичээл 1 цагт тарлаа давтлагадаа 3 цагийн үед явах гээд гэрээсээ гарах гэтэл манай хаалганы хажууд цэвэрхэн нугалаад нямба гэх чинь лацадаад тавьсан захиа байлаа. Түүнийг хараад эхлээд хэсэг зог тусан харж зогсоноо гэнэт түргэн задалж лацыг нь урж тасдаж задлаад цээжинд нэг зүйл дээшээ доошоо огшоод яарч сандран задалаа. Тиймээ тэр байлаа захианд " Сургуулийн ард биш театр шинэ кино гарч байгаа тэнд 20 цагаас уулзъяа" гэсэн байлаа. Энэ үнэн үү гэж би өөрөөсөө олон дахин асууж муу байшингаа нураах шахам үсчээд үнэхээр нисэж байлаа. Хорвоо ямар гоёо юм бэ ердөө тэр үгнээс болоод би ертөнцийн эзэн болсон юм шиг өөрийгөө бодож байлаа. Тэгтэл ахиад уншиад үзтэл театр, кино гэсэн 2 үгийг уншаад надаа юу билээ гэж бодлоо. Тэр бол мөнгөний асуудал байлаа. Би саяхан энэ хорвоогийн эзэн байснаа хариугүй муу мөнгөний асуудал дээр ирээд өвдөг минь чичэрч эрүү минь салганаж байлаа. Урьд нь мөнгийг аав, ээжээсээ худлаа хэлж найз нөхдөөсөө гуйгаад авдаг байсан тэр өдөр надад нэгч мөнгө олдоогүй юм даг. 20 цаг боллоо би хэрэндээ гангараад очлоо хармаа хоосон сэтгэл жаахан тийм. Театрын үүдэнд ирсэн чинь ягаан даашинз өмсөн цэвэрхэн охин өдөөс минь хараад инээгээд угтлаа би хоцорчээ. би тэрэнтээ уулзаад сайна уу гэчээд доошоо харж, гар минь хармаандаа дэвтэртээ муу авсан дүнгийн уранхайгаа имээрээд зогслоо. Тэр "2лаа орохуу би түрүүлж ирээд такс авчлаа" гэхэд би дөнгөж сая унхаан орсон хүүхэд шиг сэхээ аваад тэгий гээд түүний гарнаас ичэхчгүй чирч гүйж явсан үе минь саяхан. Энэ 5 жилийн өмнө аймгийн төвд болсон миний бүтэлгүй болзоо.

Одоо ийм болзоо байдаг боловуу хүмүүс мөнгөгүй болохоороо хамаг амьдрал зогсон юм шиг өөрийгөө бүх юмнаас хязгаарлаж байдаг энэ асуудлыг тан нар юу гэж бодож байна.
Ca6b5e98b162e63db9437c89000aacd0 
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог